Н.Ууганбаяр: С.В.Лавровын айлчлалыг эмзгээр хүлээж авахаас илүү олдож байгаа боломжийг Монгол Улс ашиглах хэрэгтэй 

Aдмин / Нүүр

- ШАТАХУУН, ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНИЙГ ХОЁР ДАХИН БУУРУУЛАХ БОЛОМЖ ГАРЧ ИРСЭН -

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүний айлчлалын албан ёсны мэдээлэл, хөтөлбөр гараагүй ч нийгэмд болон олон улсад өөр өөрсдийн тайлбар, үзэл бодлоор хүлээн авч буй юм. Тиймээс түүний айлчлалын талаар Олон улс судлалын доктор Н.Ууганбаяртай ярилцлаа.

-ОХУ-ын гадаад хэргийн сайд манай улсад айлчилж байна. Тус улсын эсрэг олон улс янз бүрийн хориг арга хэмжээ авч, хийж байгаа дайныг нь буруушааж буй энэ цаг үед айлчлал болж байна. Үнийг та судлаач хүний хувьд ямар байдлаар дүгнэж хэлэх вэ?

-Манай улс ардчилсан орон. Мөн хоёр том гүрний дунд буюу геополитикийн эмзэг бүсэд оршин тогтнодог улс. Тиймээс бид гадаад харилцаа, гадаад бодлогоо дэлхий дахинд тодорхой байлгах ёстой. Өөрөөр хэлбэл, төвийг сахисан үзэл бодлоосоо хэзээ ч ухарч болохгүй. Ардчилсан улс гээд ардчилсан бусад орнуудыг дагаад, тэдний үзэл бодол, бодлогоор явна гэж байхгүй. Тиймээс уг айлчлалыг дайн өдөөсөн улсын сайд ирж байна гэж огт харах хэрэггүй юм. Өмнө манай улсад С.В.Лавров олон удаа айлчилж олон асуудлын хүрээнд хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Нэг үгээр хэлбэл, Монголд элэгтэй сайд нарын нэг гэж үзэж болох юм. Энэхүү айлчлалыг мэдээж гадаад, дотоодын олон ажиглагчид, олон улс судлаачид, улс төрийнхөн, хэвлэл мэдээлэл гээд хөндлөнгөөс ажиглаж байгаа хүмүүс их байна. ОХУ, Украины хооронд болсон мөргөлдөөнөөс хойш манай улс олон улсын анхаарлын төвд орсон. Өөрөөр хэлбэл, ардчилсан орнуудын гадаад харилцаан дахь бодит туршилт болж байгаа орон гэж хэлэхэд хилсдэхгүй. Мөнхийн гэгдэх хойд хөрш нь олон улсын хэл амны бай болж байхад Монгол Улс ямар байр суурь илэрхийлж, гадаад бодлогоо хэрхэн явуулах нь уу гэж дэлхийн ардчилсан тогтолцоотой, ардчиллыг дэмждэг улс болгон харж байгаа. Тиймээс С.Лавровыг сайн хөршийн найрсаг харилцаагаар угтаж авсан нь бидний зол болно. Нөгөөтэйгүүр энэхүү айлчлал тодорхой төлөвлөгөөний дагуу болж байгаа. Түүнээс биш гэнэт манайхыг санаад ирчихсэн зүйл огт биш. Сүүлийн жилүүдэд манай улсын нутаг дэвсгэр геополитикийн хувьд ашигтай бүсэд хамаарах болсон. Тиймээс дэлхийн томоохон улс орнууд манайхыг сонирхож байна. Энэ сонирхол удаан үргэлжлэхгүй ч манайх үүнийг ашиглах ёстой. Орос манайхаар дамжуулан бусад улс орнуудтай харилцах гарц хайж байгаа. Хятад улс ч мөн эдийн засгийн томоохон зах зээл болсон Орос руу харилцах сонирхол өмнөхөөсөө ихэссэн. Энэ хоёр улсын гүүр болж байгаа бол тодорхой ашиг харах ёстой. Оросуудтай бид энэ цаг үеийг ашиглаад түлш, эрчим хүчний асуудлаа бодитой шийдвэрлэх хэрэгтэй. Хятадтай худалдаа эдийн засгийн харилцаагаа улам бүр төгөлдөршүүлж, өөрийн уул уурхайн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн үнээр экспортлох нь чухал. Ийм боломж бидэнд бий болсон. Мөн олон улсад ч Монгол Улсыг ашиглах сонирхол байна. Тэд Монголыг энэхүү дайныг бүх талаар дэмжихгүй байхыг уриална. Тиймээс л энэ асуудлаараа манай улсын Засгийн газар, Ерөнхий сайдтай уулзах урилга илгээсэн байна лээ. Удахгүй Ерөнхий сайд барууны орнуудаад явна байх.

-Яг ямар учраас энэ шуугиантай цаг үед манай улсад айлчилж байгаа юм бол?

-Албан ёсны хөтөлбөрийг нь нууцалж байгаа гэж сонссон. Үүнийг нууцлах ёсгүй. Гадаад харилцаа нууц байх тусмаа асуудал дагуулдаг, бусдын харыг ихэд төрүүлдэг. Тиймээс бүх хөтөлбөр, үйл ажиллагаа, ярьж хэлж байгаа зүйлсийг олон нийтэд ил байлгах ёстой. Тэр дундаа олон улсын анхаарлын төвд болж байгаа энэхүү айлчлалыг өмнөхөөсөө илүү ил тод, шилэн байлгах шаардлагатай юм. Миний харж байгаагаар манай улсаас тусламж гуйж ч юм уу, эсвэл бидэнтэй нэгдэж дайныг дэмжээрэй гэж ирээгүй нь тодорхой. ОХУ-д тавьсан олон улсын хориг арга хэмжээнүүд тус улсын эдийн засагт асар хүндээр нөлөөлж байгаа. Тиймээс манай улсаас хүнсний болон хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн, уул уурхайн бүтээгдэхүүн авах, худалдаагаа нэмэгдүүлэх зорилготой. Нөгөөтэйгүүр Монгол Улс ардчилсан улс. Тэр утгаараа ОХУ ардчилсан улс орныг бүгдийг нь Америк шиг үздэггүй шүү гэсэн нотолгоог манайхаар дамжуулан олон улсад хүргэх гэсэн зорилготой байж мэднэ. Түрүү хэлсэн, ОХУ-д тавьсан хоригуудаас болоод тус улсын эрчим хүч болон түлш, нефтийн эрэлт багассан. Тиймээс манай улстай шатахуун болон эрчим хүчний нийлүүлэлтийг өмнөхөөсөө хэд дахин илүү нэмэгдүүлэх боломжийг хайж ирж байгаа байх. Монгол, Оросын гадаад худалдааны хэмжээ өнгөрсөн оны байдлаар 1.9 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний 1.2 тэрбум ам.доллар нь ОХУ-аас худалдаж авдаг шатахуунд зарцуулагддаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын шатахууны хэрэглээний 90 хувийг Оросоос, "Роснефть"-ээс хангадаг. Хамгийн өндөр үнээр оросууд монголчуудад шатахууннийлүүлж ирсэн. Энэ утгаараа нэг хардах зүйл байна. Тухайлбал, Эгийн гол болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл хэрэгжээд эхэлчихсэн энэ цаг үед уг төслүүдийг бүрмөсөн зогсоох асуудлыг ярихыг ч үгүйсгэхгүй. Орсоос шатахуун, эрчим хүч авч байгаа томоохон худалдан авагчдын нэг яах аргагүй Монгол Улс. Тиймээс худалдан авагчаа алдахгүйн тулд тогтмол хугацаанд иймэрхүү айлчлал хийж л байдаг. Нөгөөтэйгүүр бид ОХУ ямар далд санаа, зорилготой байсан ч С.В.Лавровыг шууд хөөгөөд явуулчихаж болохгүй. Энэ бол Монголыг олон улсад бүр ч муухай харагдуулахын зэрэгцээ ОХУ-ын хоригт орох өндөр эрсдэлтэй. Тиймээс түрүүний хэлсэн төвийг сахисан бодлогоосоо хэзээ ч ухарч болохгүй. Төвийг сахилаа гээд өмнө нь бөхөлзөөд хэлсэн үгээр нь явна гэж бүр ч байхгүй.

-Та түрүүн хэллээ, хоригоос ОХУ-д зарим бараа бүтээгдэхүүний илүүдэл үүссэн гэж. Тэгвэл манайд шатахуун болон эрчим хүчээ хямд үнээр, гэхдээ өмнөхөөсөө илүү худалдан авахыг санал болгох гэж ирсэн гэж үү?

-Яг тэгж тодорхой хэлж чадахгүй. Гэхдээ ОХУ-аас шатахуун болон эрчим хүч авдаг улс орнууд олон улсын хоригоос болоод энэхүү худалдаагаа зогсоогоод байгаа. Тиймээс энэ бүтээгдэхүүний хувьд илүүдэл үүсч байгаа нь тодорхой. Манайх шиг эрчим хүч, шатахууны асар их хэрэглээтэй оронд үнийн дүнгээ багасгаж, хэмжээгээ нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй. Дайн ашигтай нөхцөл байдлыг бас бий болгодог гэж ярьдаг. Энэ үнэн бол бид одоо л Оросыг ашиглаж, авч байгаа бүтээгдэхүүнийхээ үнийг хямдруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, С.В.Лавровын айлчлалыг эмзгээр хүлээж авахаас илүү олдож байгаа боломжуудыг Монгол Улс ашиглах шаардлагатай байна. Оросын экспортын хэмжээ сүүлийн хоёр жил огцом буурлаа. Экспортын голлох бүтээгдэхүүн болох шатахуун, эрчим хүчний илүүдэл тус улсын эдийн засгийн томоохон асуудал болоод байна. Тиймээс энэ байдлыг нь бид ашиглаад одоо авч байгаа шатахуун, эрчим хүчний үнээ хоёр дахин хямдаар авах боломж гарч ирлээ шүү дээ. Орос бусад орнуудад шатахуун, эрчим хүчээ дэлхийн зах зээлийн ханшаас доогуур үнээр экспортолдог атлаа манай улсад байж боломгүй өндөр үнээр бүтээгдэхүүнээ худалдаалж байсан. Тиймээс энэ байдлыг нь болиулах боломж бидэнд гарч ирээд байгаа юм. Нөгөөтэйгүүр ОХУ түүхэнд байгаагүй хамтран ажиллах саналаа энэ цаг үед бидэнд санал болгоно. Бидний юу хүссэнийг үг дуугүй биелүүлэх боломж гэж судлаачид бид харж байгаа. Харин бид Оросын найр тавьж байгаа занд нь хэт шунах хэрэггүй. Яг энэ цаг үеийг бид ашиглаж чадахгүй бол цаашид Монгол Улс гадаад харилцаанаас их зүйл горьдоод хэрэггүй биз дээ. Үнэндээ энэхүү айлчлал Монгол Улсын гадаад бодлогын хувьд түүхэн айлчлал болно. Одоо л манай улсын гадаад харилцааны яам, төрийн бодлого гэж ямар байдгийг харах цаг. Энэхүү айлчлалын дараа Монгол Улсын гадаад харилцаа нэг бол дэлхийд үнэлэгдсэн үлгэр жишээ болно. Эсвэл олон улсын хориг арга хэмжээнүүд манайх руу чиглэхийг үгүйсгэхгүй. Юутай ч айлчлалаас айх ч хэрэггүй, үзэн ядах ч хэрэггүй.

-С.В.Лавровын айлчлалын хүрээнд зарим улс төрийн нам, бүлэглэлүүд эсэргүүцэж жагсаал зохион байгууллаа. Энэ талын мэдээллийг С.Лавров авч л байгаа. Иймэрхүү байдал Монгол Улсын гадаад харилцаанд нөлөөлөх үү?

-Ардчилсан улсад иймэрхүү үзэгдэл цөөнгүй болдог. Тиймээс энэ байдлаас болоод Монгол Улсын төр бидэнд ингэж хандаж байна гэж бодохгүй. С.В.Лавров болон ОХУ ч энэхүү байдлыг зөвөөр ойлгоно. Харин манайд үүнийг эсэргүүцэж жагсаж байгаа нь ардчилсан орны иргэдийн эрх. Тиймээс үүнийг нь хориглох ч юм уу, эсэргүүцэх, ийм зүйл болсонд уучлаарай гэж гуйх бүр ч хэрэггүй. Мэдээж харилцаанд тааруу уур амьсгал үүсгэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ улс хоорондын харилцаанд энэ асуудал огтхон ч нөлөөлөхгүй. С.В.Лавровын айлчлалын хүрээнд хийн хоолойн асуудлыг хөндөж ярьсан. ОХУ-тай дайнаас бусад олон асуудлыг бид ярилцаж шийдвэрлэх цаг хэдийнэ болсон. Тиймээс зөвхөн дайнаас болж манай улсад айлчилж байна гэж үзэж болохгүй юм.

-Дайн гэснээс С.В.Лавров сайд манай улсыг өөрийнхөө улстай адилхан үзэл бодолтой байгаа тухай ярьсан. Үүнийг манай улсын өмнөөс байр сууриа илэрхийллээ хэмээн олон нийт шүүмжилж байна. Судлаач хүний хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?-Дайныг жижиг, том гэж хэлдэггүй. Тиймээс тухайн улсад дайн болж л байгаа бол энэ нь тус улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, эдийн засаг гээд олон зүйлд нөлөөлж байгаа. ОХУ том гүрэн учраас дайнд шарх авахгүй гэсэн зүйл байхгүй. Тэр утгаараа ОХУ дотроо дайнаас болж хагарал, бутрал, янз бүрийн сөрөг нөлөөллүүдийг амсаж л байгаа. Тиймээс бусад орны дэмжлэг туслалцаа том гүрэн гэлтгүй хэрэг болно. С.В.Лавровын хэлсэн үгэнд эмзэглэх хэрэггүй. Тэр манай улсын өмнөөс байр сууриа илэрхийлсэн зүйл байхгүй. Бид хичнээн том улс ч гэлээ үнэхээр их ганцаардаж байна гэдэг агуулгаар хэлсэн болов уу. Өөрөөр хэлбэл, ОХУ том гүрэн ч дайны талбарт үнэхээр ганцаардаж байгаа гэсэн үг. Миний ойлгосноор ОХУ-ын гадаад харилцаа түүхэнд байгаагүйгээр хямралтай байгаа гэсэн. Гадаад айлчлал баруун тийшээ зогссон. Тиймээс энэхүү байдлаас гарахын тулд хүнд хэцүү байсан ч гадаад айлчлалаа явуулах нь чухал гэж үзэж байгаа байх. Тиймээс л манай улсаас энэхүү айлчлалаа эхэлж байгаа болов уу.

Сэтгэгдэл

Иргэн [202.9.40.106] 2022-07-10 06:31:48

Улс төр судлаач мэргэжлийг эзэмшсэн тэр талаараа мэргэшсэн олон хүмүүс монголд байдаг тэд нар ч үгээ хэлж бичиж Монгол эх орноо гэсэн сэтгэл гаргаж байгаад баяртай байна. Н.Ууган баяр гуайн бичсэнийг уншаад өөрийн эрхгүй тэгж бодогдож байна. Харин манайд мэргэшсэн улс төрч байна уу? гээд бодохоор нэг л учир дутагдалтай. Монгол оронд ардчилал эхэлснээс хойших Ерөнхийлөгчдөө тэдний улс орноо гэсэн сэтгэл ямар байв гэдгийг бодож үзэхээр нэг л биш ээ. Тэд Монгол эх орноо гэхээсээ хувийн эрх ашиг тал руугаа дэндүү хэтийдсэн, улс төрийн соёл муутайхан энэ ч хэрээрээ Тэд Монгол эх оронд минь муу үр дагаварыг л үлдээгээд сонгуульд ялагдсан гэхээсээ Та чадахгүйнээ гээд ОГЦОРСОН гэх нь нийцэхүйц байдлаар газар доогуур ортлоо муу хэлүүлээд явж байх юм. Гэтэл бусад улс орны байдлыг харахаар тэнгэр газар мэт ялгаатай. Одоо ард иргэд минь Төрийн сүлд минь гэж залбирахаасаа Улс эх орноо боддогггүй яачихсан хүн гэж ийм байдаг байна аа гээд харааж зүхэх нь энүүхэнд

зочин [66.181.179.160] 2022-07-08 14:05:36

оростой хамт бүх төрлийн хоригт орж Монголын ирээдүй хар нүх шиг болох уу? эсвэл социализмын үеийн дарга төвтэй дарангуйлд шилжих үү? Ээ бүү үзэгд минь

Зочин [185.193.197.203] 2022-07-08 03:51:04

Оросууд хамгийн өндөр үнээр шатахуун нийлуулж ирсэн гэж шал худлаа. Монголын хил давах хүртэл Роснефтьийн шатахууны үнэ оросын дотор зарагдах үнээс бага. Бүх ашиг хил даваад колонконд хүрэх хооронд Монгол дотор болно. Тэгээд өрсөлдөөн байхгүй (Улсын Роснефть компаниас гадна оросын хувинй компаниуд Роснефтьээс бага үнээр (орос дотор нийлүүлэх үнээр) чадахгүй болоод Роснефтьээс өөр компаниуд монголын зах зээлд орж чадахгүй байга. Эрчим хүчийг бас Орос дотор байгагаас монголчууд худалдаж авч байга. Орос дотор иргэдэд 1 квт 4,22 рубль. ААН-д 7,77 рублээр нийлүүлж байна.

Зочин [196.196.203.214] 2022-07-07 21:23:09

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 21:23:09

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 21:23:09

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 21:23:09

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 21:21:14

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 21:21:14

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 21:21:11

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 21:21:11

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 21:21:11

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 21:21:06

Зочин [196.196.203.214] 2022-07-07 21:21:06

Сайн хөршийн харилцааг эрхэмлэх ёстой. [192.82.88.124] 2022-07-07 19:56:17

Ойрын хөршөө бүхий л талаар дэмжинэ. Монгол бол 2-хон хөрштэй улс. Иймд бусад нь бол яршиг л байна.

Bat [174.194.192.137] 2022-07-07 17:49:58

Зовох цагт хүний чанар танигданач гэх шиг.Хэн зовсон юм.Зовж байгаа ард олон гэвэл Украйнчууд.Орос өөрсдөө фөшистууд болсон.Бүр немцүүдээс долоон доор.Балиар орсууд шившигээ нэг тарьж байна даа.

Зочин [192.82.89.24] 2022-07-07 15:29:17

Бүдүүлэг монголоор мода дуусахгүйг оросууд мэднэ

Зочин [192.82.89.24] 2022-07-07 15:28:14

Монголыг чингистэй зүйрлэвэл чингис хааныг дарангуйлагч гэж үзэх нь ойлгомжтой.

Зочин [192.82.89.24] 2022-07-07 15:27:22

Үнэгүй бяслага яу вэ гүүр

Зочин [196.196.203.214] 2022-07-07 12:09:15

Зочин [196.196.203.214] 2022-07-07 12:09:14

Зочин [196.196.203.214] 2022-07-07 10:34:17

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 10:34:17

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 10:34:17

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 10:34:17

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 10:32:02

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 10:32:02

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 10:31:58

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 10:31:58

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 10:31:58

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 10:31:54

Зочин [196.196.203.214] 2022-07-07 10:31:54

NJUTY [202.126.89.39] 2022-07-07 10:02:26

ӨМНӨ НЬ ХЭЛЖ БАЙХГҮЙ ЯАГААВ?,ОЛОН УЛС СУДЛААЧ ГЭЖ ӨЛӨНТӨХӨӨ БОЛЬ ҮХРЭЭ???

Зочин [196.196.203.214] 2022-07-07 09:44:46

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 09:44:46

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 09:44:45

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 09:44:45

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 09:42:20

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 09:42:20

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 09:42:20

1

Зочин [196.196.203.214] 2022-07-07 09:42:17

Зочин [196.196.203.214] 2022-07-07 09:42:17

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 12:09:14

1

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 09:42:30

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 09:42:29

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 09:42:28

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 09:42:27

pHqghUme [196.196.203.214] 2022-07-07 09:42:26

Зочин [103.161.242.180] 2022-07-07 06:58:31

Монгол улсын төрийн баримталж байгаа бодлого туйлын зөв. Ард түмний санаа бодол ямар байх нь тухайн хүний хувийн учраас чөлөөтэй илэрхийлэх нь зөв. Төр үүнд оролцох ( хүч хэрэглэх) эмзэглэх шаардлагагүй юм. Үүнд л ардчилалын давуу тал оршиж байгаа юм...

Зочин [195.46.106.44] 2022-07-07 04:36:08

Таны саналыг бүрэн дэмжиж байна. Зовох цагт хүний чанар танигддаг . Хүн чанараа хэзээч гээж байгаагүйдээ Монголчууд гадныханд үнэлэгддэг юм. Үнэн нэг л байдаг. Хаана ч хэзээ ч үнэнийг хэлээд өөрийн эрх ашгаа хамгаалж байхад биднийг хэн ч ойлгоно.

Зочин [66.181.160.13] 2022-07-07 04:23:05

za daa eg ix oligtoi ur dungui l bolsondoo.

Зочин [192.82.83.6] 2022-07-07 03:55:04

Hezee baitlaa orostoi tegsh hariltsaa blaa...dongosdogiin

зочин [202.131.229.246] 2022-07-07 03:10:41

судлаач гэхэд дэндүү харамсалтай болхи юм ийм улс олон болж дээ

ЗОЧИН [66.181.167.69] 2022-07-07 03:05:38

Орос ахан дүүс минь бидний сэтгэл зүрхэнд үүрд сайхан хэвээрээ шүү,манай улсад айлчлан ирсэн Лавров сайд тандаа маш ихээр талархаж байна,манай 2 орны сэтгэл зүрх нэг хэмээр цохилдог шүү

Зочин [203.23.49.170] 2022-07-07 02:58:40

Нэгэнт л өндөр үнэтэй авч байгаам бол өөр газраас авах боломж хайсан нь дээр юм биш ү . Зөвхөн нэг талаас авдагийн гол асуудал нь л энэ. Тэгэхээр тэр байдлаа халахаар л ажиллах нь зөв байх. Тэгж байж л үнэ бууруулах болохоос түүнээс биш авдаг суваг байгаад л байвал Оросууд үнэтэй зарахаа л бодно ш т. Тэгэхээр манай улс шатахуун авах сувгаа л нэмэх талаар ажиллах нь зүйтэй. Өөр арга байхгүй ээ.

Нэг иймэрхүү утгагүй дүгнэлт хийх юм [202.131.239.166] 2022-07-07 02:46:20

Хэзээдээ биднийг, энэ айлчлалыг олон улс анхаараад сүйд болоод байнаа. Олон улс энд огт анхаарал тавиад л, өндөр өгөөд байгаа зүйл огт алга. Энэ хүн их учир дутагдалтай дүгнэлт хийх юм. үнэхээр чамлалтай.

зочин [64.119.22.134] 2022-07-07 02:40:59

...манайх шиг эрчим хүч, шатахууны асар их хэрэглээтэй орон ... гэнэ үү? Судлаач юм байх даа. Оросоос Европын холбоо авдаг нефть бүтээгдэхүүний бүтэн өдрийн хэмжээнд манай улсын жилд авдаг бүтээгдэхүүний хэмжээ хүрдэггүй шүү дээ. Тийм улс "асар их хэрэглээтэй" гэгдэх үү?

Даза [202.9.40.125] 2022-07-07 02:36:48

Айлчлалыг өөрийн Монгол улсд ашигтайгаар шийдсэн байх гэдэгт эргэлзэхгүй байна Манай улс ардчилсан төвийг сахисан улс гэдгийг олон улсад харуулсан

Амар [124.158.66.252] 2022-07-07 01:58:54

Тиймээ, нөхцөл байдлыг өөртөө сайн ашиглаж чадах ёстой. Гэхдээ төвийг сахих бодлогоо орхихгүй шүү.

Даза [202.9.40.125] 2022-07-07 02:36:18

Өөрийн улсад ашигтайгаар гэрээ хэлцэл хийсэн гэдэгт итгэлтэй байгаа харин Монгол улс ардчилсан төвийг сахисан улс

104 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.