Үер, усны ослоос сэрэмжлүүлж байна!

Aдмин / Нүүр

Наадмын амралтын өдрүүдэд амарч, зугаалж явахдаа үер, усны ослоос анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

7 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Эг гол Хантай баг, Ерөө гол Ерөө сум болон Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-35 см нэмэгдэж, Эг , Сэлэнгэ мөрөн Хялгант, Зүүнбүрэн, Сүхбаатар хот орчимд олон жилийн дундаж түвшинг 35-115 см, Үүр, Балж, Онон, Хэрлэн, Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см даван тус тус үерлэж байна. Маргааш буюу 7 дугаар сарын 10-нд Туул гол Алтанбулаг сум, Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум Сүхбаатар хот, Ерөө гол Дулаанхаан сум, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин 5-10 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Наадмын өдрүүдэд Орхон гол Сэлэнгэ мөрний сав газар болон нутгийн зүүн хэсгийн зарим газраар их хэмжээний аадар бороо орох төлөвтэй байгаа тул дээрх голууд болон жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх магадлал өндөр байна.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаараал халамжаа сайжруулах, зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан голд орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.