Зориулалтын бус завь, гудас, автомашины дугуйн хаймар ашиглахгүй байхыг зөвлөж байна

Aдмин / Нүүр

Иргэд гол, мөрөн, нуур, тогтоол усны орчимд амрах, зугаалах үедээ бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг НОБГ-аас онцгойлон анхааруулж байгаа.

Монгол Улсын Шадар сайдын баталсан “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяны хүрээнд мэргэжлийн байгууллагууд хамтран гол, нуурын завьт болон эрэг дагуу хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх, аюулгүй байдлыг хангуулж, гол, нуур, тогтоол усанд зориулалтын бус хийлдэг завь, гудас, автомашины дугуйн дотуур хаймар ашиглахгүй байх талаар сэрэмжлүүлэг өгч, иргэд олноор цуглардаг гол дагуу эрсдэл бүхий газруудад усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, анхааруулах самбарыг шинэчлэн байрлуулсан байна.

Цагдаагийн байдлаас өгсөн мэдээллээр иргэд олуулаа аялж зугаалах үедээ усанд эрдэх, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд орсноос эрсдэл үүсдэг аж. Мөн хүүхдэд тавих хараа хяналтыг сулруулснаас тогтоол ус болон Туул голын салбарт усанд орж, усанд осолдсон тохиолдол гарчээ.

Тиймээс иргэд голын эргээс 50 метрийн зайтай буудаллах, баталгаат зам, гүүр, гарц, гармаар гарч занших, хайртай дотно хүмүүсээ эрсдэлээс хамгаалж байхыг онцлон сануулж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.