Б.Наранзун: Нүдээ нээсэн цагаасаа л би урлагаар хүмүүжсэн

Aдмин / Нүүр

Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаасан хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзунтай ярилцлаа.


-Юуны өмнө урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэн болсонд тань баяр хүргэе. Энэхүү шагналыг хүртсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Нүдээ нээсэн цагаасаа л би урлагаар хүмүүжсэн хүн. Өнөөдрийг хүртэл урлаг гэдэг хүн төрөлхтний баяр жаргал, зовлон гуниг, сэтгэл хөдлөл бүхний илэрхийлэл болсоор ирсэн. Соёлын өвийг тээгч энэхүү гайхалтай гэр бүлд өсөж торнисны хүчээр урлагийг хайрлах, урлагийг шүтэх, бүтээх үйлсэд сонголтгүй орж ирсэн. Бага байхад өвөөгийн үеийн хамтрагч, уран бүтээлчид, шавь нар, эдүгээ урлагийн салбарт ажиллаж буй гайхалтай хүмүүс өвөөгийнд ирж ярьж хөөрдөг, амьдралынх нь мөч бүрийг тэдний хажуунаас нь харж өссөн болохоор урлагтаа би маш их хайртай. Өвөө минь өөрөө Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, урлаг судлаач, яруу найрагч, монгол хэлний шүлэгч, гүүш хүн байсан. Өвөө болон аавынхаа бэлдэж өгсөн урлагийн ертөнцөөр, замаар сүүлийн 30 жил алхлаа. Өвөө, аавын минь сургасан, заасан замналаар өнөөдрийн миний өчүүхэн амжилт үргэлжиллээ хэмээн бэлгэшээж сэтгэл маш их хөдөллөө. Аав минь төрийнхөө өндөр дээд шагналыг авч амжаагүй. Гэхдээ миний хичээл зүтгэлээр үргэлжилж байгаа болохоор тэнгэрээс аав минь хараад баярлаж байгаа байх гэсэн омогшил төрж байлаа. Би өвөө эмээгийнхээ гэрт өссөн. Манай эмээ хүний гавьяат эмч Х.Бадарч гэж хүн байлаа. Хүний сайн сайхны төлөө гэсэн сэтгэлээр намайг өсгөж хүмүүжүүлсэн. Даруу төлөв байх, хүнийг хүндэтгэх гээд олон сайхан зан чанарыг суулгасан. Буурлуудынхаа ачаар өнөөдөр би хүний дайтай явж байгаа гэж боддог доо.

-Гавьяат болох мэдээгээ хэзээ сонсов. Яаж хүлээж авсан бэ?

-Ер тийм юм мэдээгүй байж байтал над руу утсаар залгаад “Тэдэн сарын тэдэнд ирээрэй” гэсэн юм хэлээд л тасалчихсан. Очих өдрийг нь ч сайн сонсож чадаагүй. Тэгээд л хүн надаар тоглочихсон юм уу даа гэсэн шүү юм бодоод тоосонгүй (инээв). Найз нөхөд хоорондоо бие биенээрээ үе үе тоглоно шүү дээ. Тэгээд л наргиа байж магадгүй гэж бодсон л доо. Дараа нь хүнээр асуулгасан чинь жинхнээсээ албан ёсны юм байна гэж мэдсэн. Тэгээд л сандарсан даа.

-Танд Ерөнхийлөгч шагнал гардуулах үеэрээ ямар нэгэн зүйл хэлсэн үү?

-“Улам ихийг хийж, бүтээгээрэй. Баяр хүргэе” гэж байна лээ.

-Та энэхүү шагналыг авах үедээ өөртөө ямар нэгэн зорилго тавьж, цаашид хийх уран бүтээлээ бодож байв уу?

-Шагналтай, шагналгүй миний өөртөө тавьсан зорилго байгаа. Тэр зорилгоо л биелүүлнэ дээ. Шагнал гэдгийг урам гэж харж байгаа. Хийж буй зүйл минь зөв яваа юм байна. Хийсэн зүйлийг минь хүмүүс хүлээн авч, сонсож байна гэсэн сайхан урам л болж байна даа. Өөрийнхөө хийж байсан зүйлийг үргэлжлүүлэн хийгээд улам баталгаажуулъя гэсэн бодолтой л явна. Миний продюсерласан уран бүтээлч, дуучин Н.Наранбаатар (Наагий) маань хамт Алтан гадас одонгоор энгэрээ мялаалаа. Их билэгшээлтэй зүйл боллоо. Наагийгаа хараад давхар баяр болж сэтгэл их хөдөллөө.

Зураг дээр баруунаас Ардын жүжигчин Д.Лувсаншарав, СГЗ Ж.Бадраа, УГЗ Т.Насанбуян. Урд зогсоо нь УГЗ Б.Наранзун

-Та “Манай өвөөгийнхөөр алтан үеийнхэн, найз нөхөд, шавь нар ирдэг байсан” гэж хэллээ. Тэрхүү бага насны дурсамжаасаа сонирхуулахгүй юу?

-Урлаг маш олон төрөлтэй. Өвөөгийнд тэр олон төрлийн уран бүтээлчид бүгд ирдэг байсан. Хамгийн их сэтгэгдэл үлдээж байсан хүмүүс гэвэл өнөөгийн агуу уран бүтээлч болох С.Гончигсумлаа гуай, Г.Бирваа гуай, Л.Мөрдорж гуай болон яруу найрагч, хөгжимчид гээд салбар бүрийн гайхалтай хүмүүс их ирдэг байлаа. Тэдгээр хүмүүсийн өвөр дээр эрхэлж өссөн. Тэр үеэс л намайг адисласан байх гэж боддог. Дууныхаа шүлгийг өөрөө бичээд аяа зохионо. Дууны шүлгийн яруу найраг гэдэг онцгой зүйл. Манайд яруу найрагчид ч их ирдэг байлаа. Монголын яруу найргийн оргилууд манайхаар ирнэ. Хамгийн сүүлд О.Дашбалбар гуай ирснийг санадаг юм. Хэл утга зохиол, орчуулгын мастерууд ч ирнэ. Намайг хамгийн их эрхлүүлдэг хүн нь Д.Лувсаншарав гуай миний өвөөгөөс өөрцгүй. Тийм агуу хүмүүст эрхэлж, тэдний дунд л өссөн дөө. Тэр бүх зүйлүүд энэ үед их үгүйлэгддэг юм байна. Хэрвээ би тэр үед том болоод ухаан суучихсан байсан бол олон зүйл асууж, сураглаж, суралцах байсан байх. Тэр боломжоо алдсан юм шиг сэтгэгдэл төрдөг юм. Мэдээж араас нь аавын үеийнхэн, орчин цагийн урлагт өөрсдийгөө зориулсан рок поп, страдын урлагийнхан ирдэг байлаа. “Инээмсэглэл”, “Соёл-Эрдэнэ” хамтлагийнхан, хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион ах гээд цааш хөвөрнө. Түүнээс хойш миний үеийнхэн орж ирнэ. Найз нөхөд минь ч гэсэн уран бүтээлээ хийгээд амжилттай явааг харахаар маш их бахархдаг.

-Та урлагийн гэр бүлээс төрсөн гурав дахь үеийн хүн. Тэгэхээр танаас асуух нь зүйтэй гэж бодож байна. Урлаг гэдэг цаг үетэйгээ уусан өөрчлөгддөг байх. Орчин үеийн урлаг ямар чиглэл рүү явж байна вэ. Манай урлаг бусад улс орнуудтай харьцуулахад ямар түвшинд яваа бол?

-Урлаг гэдэг ямар орчин, нийгэм байгаагаас хамаараад өөрчлөгдөж байдаг. Орчин үеийн хөгжмийн уран бүтээлчид хип хоп, страд, рок поп гээд олон урсгалтай болсон. Яг өнөөдрийн өөрийнхөө цаг үед хүлээн зөвшөөрөгдсөн учраас тэд маань ч гэсэн ялгаагүй том гавьяатай гэж боддог. Яагаад гэвэл миний өвөө, аавын үеийнхэн ч тухайн үедээ хөл нийлүүлээд бүтээж л байсан. Сүүлийн үед залуу уран бүтээлчид надаар продюсер хийлгэхээр их ирдэг болсон. Залуучууд маань маш их авьяастай. Таны асуусан асуултад хариулахад эдгээр уран бүтээлчдэд маань харилцаа холбоо, хөрөнгө мөнгө, мэргэжлийн хүмүүсийн дэмжлэг туслалцаа байж чадах юм бол Монголын залуу уран бүтээлчид гадныхнаас нэг их дутагдаад байх зүйл байхгүй. Энэ залуусаа дэмждэг сэтгэл зүрхтэй хүмүүс олон байх юм бол жижигхэн улсын урлагаас дэлхийн хэмжээний уран бүтээлч гарах бүрэн бололцоотой гэж би итгэдэг.

-“Нүдээ нээсэн цагаасаа урлагаар хүмүүжсэн” гэлээ. Таныг бага байх үеийнхээс хойш үзэгчдийн боловсрол хэр өөрчлөгдсөн бэ?

-Боловсрол гэдэг нь өөрөө харьцангуй ойлголт л доо. Тухайн салбараасаа хамаараад боловсрол гэдэг зүйл өвөрмөц байдаг учраас дэлхий даяараа өөр хандлагатай болчихсон. Боловсролын мэдээллийн сан өргөн, нээлттэй болчихсон энэ үед хүмүүсийн мэдэх сурах эрмэлзэл өндөр болсон. Хувь хүн өөрийгөө хөгжүүлж чадах юм бол хязгаарлах аргагүй. Орчин үеийн залуусын боловсролыг хэмжих боломжгүй юм даа. Хичээл зүтгэл л нөлөөлөх болжээ. Надаас илүү мэдлэгтэй залуус над дээр ирдэг болсон. Тэгэхээр хүний боловсролыг дүгнэх боломжгүй юм. Үүнийгээ дагаад залуусын урлагийг ойлгох, мэдрэх мэдрэмж ч харилцан адилгүй өөрчлөгдсөн гэж бодож байна.

ӨДРИЙН СОНИН: СОСОРБАРАМЫН ОТГОНБАЯР

image


Сэтгэгдэл

Зочин [66.181.160.103] 2022-07-16 05:06:22

Залуу хүн байж наад нэг социализмын үеийн төмрөөр яах нь вэ, хэдэн төгрөг төлж авдаг л гэсээн.

Зочин [204.101.225.90] 2022-07-14 14:51:01

Shagnaltai shagnalgui nadad zorilgo bgaa gene uu?? Yamar peedger gar ve??? Neex giiguulsen nudend toroxoor um bdiimuu!!

Зочин [64.119.31.162] 2022-07-15 00:20:32

Nusaak bandi ix biee toojdee,,,er ni yag ene bacaan yag yu xiigeed shagnuulaad bnaaa,,,nusan burantag!!!

Уранчимэг. [124.158.67.52] 2022-07-14 11:57:48

Татвар төлөгчдийн мөнгийг ингэж цацах ямар хэрэг байнаа? Yаранзунгаагийн хүмүүс аялчих ямар ая дуу байдаг вэ? УГЗ гэнээ, аяяя. Хурд хамтлагт ая зохиож өгдөг нэг хөдөөний ая зохиогч байдаг. Ёстой түүнд УГЗ үүний оронд өгвөөс зохино.

zochin [73.111.180.213] 2022-07-14 11:27:27

mndag elit ger bul Badarch egch yamar saixan xarytsaatai xun gej sanana urgelj ineej yarydag

Зочин [202.9.46.214] 2022-07-14 08:59:30

Нүдээ нээгдэнгүүт урлагт хүч үзсэн гэнэ үү? кккк

олзод [103.57.95.230] 2022-07-14 08:18:47

ёстой чөтгөр л мэдэх байх. юу болоод байгааг. юуч хийгээгүй юуч мэдэхгүй хүнд цод хэргэм гуйж өгөөдл насаараа хоёргүй сэтгэлээр улс орон ард түмнийхээ төлөө зүтгэсэн хүнд нь тодорхойлсон ч өгөхгүй. арайл хэтэрхий байна. энэ наран зун гэдэг алчуур юмаа.өөрөө гуйж авчихаад нэг сүрхий хүн болж худал угсраад л..... хорвоо...

зочин [192.82.83.168] 2022-07-14 07:36:46

Жамцын Бадраа гуай бол маргахын аргагүй үнэхээр гайхамшигтай ховорхон авъяастай жинхэнэ Монгол эр хүн. Энд яригч хүнийг мэдэхгүй, Монгол улсад яг юу хийж бүтээсэн хүн бэ? эсвэл сайн өвөөгийн нэрийг хэдэнтээ худалдаж иднэ гээч нь болоод байна уу? Шагнал өгөхдөө тодорхойлолт авдаггүй, хянуулж шалгуулж олон шатны хурлаар хэлэлцүүлэхээ больчихсон юмуу? Эмээ нь торгон бөс барааны дэлгүүртэй байранд 1990 оны сүүлээс л Биндэръяа гэж хувийн эмнэлэгтэй байсан биз дээ? Энэ хүн юу ярих гээд юу ярьчихав даа? мэдэхгүй, зайлуул.

Зочин [66.181.160.72] 2022-07-14 04:44:16

Бадраа гуай бол яах аргагүй ховор тохиох - жинхэнэ байгалийн Од \ одоогийн " од " гээд байгаа үгүүд биш \ , удам дамжсан хойт үеүүд нь магад л хүнийхээ хувьд , боловсролынхоо хувьд энэ үеийнхэн дундаа нуруутай байх аа . А харин бүтээл юуу байдаг юм бол ... ??? Тэгэхдээ Бадраа гуайд нэхэн өгч байгаа шагнал гэж ойлгоход буруудахгүй болов ууу ...

Зочин [192.82.73.59] 2022-07-14 04:02:32

БАС НЭГ ДОЛООГЧ

Зочин [192.82.83.154] 2022-07-14 07:32:52

Бөөн хар атаа... атаа сэтгэл бие амраадаггүй гэдэг...

СТА [192.82.73.59] 2022-07-14 04:01:54

МАН магтан дуулж авсан гавьяатууд үнэ цэнэ алгаа Хог болсон цол


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.