БНХАУ-ын их, дээд сургуульд суралцагч оюутнуудын анхааралд

Aдмин / Нүүр

Гадаад харилцааны яамнаас БНХАУ-ын их, дээд сургуульд суралцаж буй монгол оюутнуудын бүртгэлийг хийж буй тул оюутан Та бүхнийг доорх холбоосоор орж, бүртгэлд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

https://docs.google.com/forms/d/1TNCfvVrw7fh5fDS64fGC1GF95c1eW-dW2tGlJ0Qt6ic/viewform?ts=627a5a96&fbclid=IwAR0wZnSOZ97Sqj76jk0BDoGbeuUp1GwLJbZh0S9YLDGccdveXPO7MtXXbSs&edit_requested=true

2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хийгдэх энэхүү бүртгэл нь оюутнуудын бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх зорилготой тул Та бүхнийг мэдээллээ бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөхийг хүсье. Тус яамнаас 2022 оны 5 дугаар сард явуулсан бүртгэлд хамрагдсан оюутнууд дахин бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд гагцхүү тухайн бүртгэлд мэдээллээ дутуу, зөрүүтэй бүртгүүлсэн бол дахин бүртгүүлнэ үү.

Жич: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын их, дээд сургуулийн суралцаж буй Та бүхэн өөрийн суралцаж буй их, дээд сургуулиас “танхимаар зайлшгүй суралцах шаардлагатай” тухай тодорхойлолтыг авч байхыг үүгээр зөвлөж байна.


Сэтгэгдэл

Иргэн [66.181.181.140] 2022-07-15 09:08:17

Монголчуудын муулаад байдаг хятадууд нь хилээ хаахад бүх юм тасарч ба бүх юмны үнэ тэнгэрт хадаж байгаа биз дээ. Мөн монголчууд Хятадад суралцуулж өг гэж гуйгаад л. Жижиг буюу өчүүхэн гарууд байж, орос ба хятадаар оролдохгүй байсан нь дээр шүү.

Сайхан мэдээ [202.9.46.214] 2022-07-16 10:23:17

Хятадын банкууд эвгүйтэж байгааг мэдээлж байна. Хятадын Хэнан мужид энэ оны 4-р сараас хойш банкны хадгаламжнаасаа мөнгөө авч чадаагүй иргэд бухимдан гудамжинд жагсаж үймээн гаргасан. Иргэдийн хадгаламжаас мөнгө гаргахгүй байгаа 4 том банк байгаа гэнэ. Гэтэл өчигдрөөс олон улсын агентлагууд Хятадын 86 хотод орон сууцны зээлээ төлөхийг эсэргүүцсэн иргэд банкны зээлээ төлөхөө зогсоосон гэж мэдээллээ. Хятадын үл хөдлөхийн хэд хэдэн том компани банкны зээлээ төлж чадалгүй дампуурлаа зарлажээ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.