Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
7 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар Үүр-Цагаан үүр, Сэлэнгэ-Зүүнбүрэн, Сэлэнгэ-Сүхбаатар, Идэр-Идэр, Туул-Арбулаг, Орхон-Сүхбаатар, Согоог-Хөхтээл, Шишхэд-Ренчинлхүмбэ голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-147 см нэмэгдсэн байна. Мөн түүнчлэн Онон, Улз голын адаг болон Хэрлэн голын эхээр үерийн түвшинг 5-30 см, Үүр болон Хархираа гол үерийн аюултай түвшинг 5-25 см хүрч тус тус хүчтэй үерлэж байна.
Маргааш буюу 7 дугаар сарын 16-нд Туул-Алтанбулаг, Сэлэнгэ-Хялгант, Онон-Биндэр, Ховд-Өлгий , Ерөө голын дагууд 5-10 см орчим харин Сэлэнгэ-Зүүнбүрэн сум, Орхон-Хархорин 25-35 см тус тус усны түвшин нэмэгдэх хандлагатай байна.Ойрын өдрүүдэд нутгийн баруун болон төвийн зарим хэсгээр үргэлжилсэн болон түр зуурын бороо орох төлөвтэй байгаа тул дээрх голууд болон баруун, төвийн аймгуудаар урсан өнгөрөх гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд голын түвшин огцом нэмэгдэх мөн жижиг гол, хуурай сайраар уруйн үер буух магадлал өндөр байна.
Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй, бага насны хүүхдийг анхаарал халамжгүй, голруу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлтэс
2022-07-15
Сэтгэгдэл