Олон улсын математикийн 63 дугаар олимпиадад Монголын баг амжилтаа шинэчлэн тогтоожээ

Aдмин / Нүүр

Олон улсын математикийн 63 дугаар олимпиад Норвег улсын Осло хотноо долоодугаар сарын 6-16-ны өдрүүдэд болж байна.

Монгол Улсын багийн дээд амжилт 1984 оны 146 оноо байсан бол энэ жил багаараа нийт 162 оноо авч бүтэн 16 оноо ахиулж, багийн дээд онооны амжилтаа шинэчлэн тогтоожээ.

Монголын баг онлайнаар оролцож хоёр мөнгө, гурван хүрэл медаль, нэг шагналт байр авснаар багийн дүнгээр 104 орноос 29 дүгээр байрт шалгарсан байна.

Гурван хүрэл медаль маань мөнгөн медалиас ганцхан оноогоор дутсан маш чанартай хүрэл медалиуд юм хэмээн олимпиадын хорооны удирдлага үнэлжээ.

Энэ жилийн олимпиадын бас нэг онцлог нь Шинэ Зеланд улсын оролцогч Xe (James) Hu манай багтай хамт онлайнаар оролцож, 29 оноогоор мөнгөн медаль хүртсэн байна гэж Монголын математикийн олимпиадын хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.21.108.218] 2022-07-17 13:11:04

Гайхалтай.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.