Ургац хураалтад иргэдийг сайн дураар оролцуулна

Aдмин / Нүүр

“Ургац хураалтын бэлтгэл ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Ургац хураалтыг технологийн хугацаанд гүйцэтгэх зорилгоор их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн оюутан, сонсогч, цэргийн алба хаагч болон бусад иргэдийг сайн дурын үндсэн дээр ургац хураалтын ажилд оролцуулах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгов. Мөн ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажилд шаардагдах шатахууны хангалтад анхаарч ажиллахыг УУХҮ-ийн сайд Г.Ёндонд, импортоор авч байгаа техник, тоног төхөөрөмж, бараа, материалыг улсын хилээр шуурхай нэвтрүүлэх, ургац хураах, тээвэрлэх зам, гүүрийн эвдрэл гэмтлийг тогтоож, засварлах ажлыг ургац тээвэр эхлэхээс өмнө гүйцэтгэж ажиллахыг ЗТХ-ийн сайд Л.Халтар болон салбар хариуцсан бусад сайд нарт даалгалаа.

Өнөөдөр улсын хэмжээнд 347.7 мянган га-д үр тариа, үүнээс 331.0 манган га-д улаанбуудай, 17.9 мянган га-д төмс, 7.9 га-д хүнсний ногоо, 16.8 мянган га-д малын тэжээл, 81.2 мянган га-д тосны ургамал, нийтдээ 478.7 мянган га талбайд тариалалт хийгээд байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.41.118] 2022-07-21 02:56:15

Барилгын компаниуд, газар тариалангийн компаниуд цалингаа өгөхгүй мурьдаг. Тийм учраас ямар ч сайхан нөхцөл, цалин амлаад хүн очих нь бага байдаг. Нэг нь байраа зарагдахаар цалинг чинь өгнө гэдэг нөгөө нь ногоогоо зарчихаад цалинг чинь өгнө гэдэг. Тэгж байгаад хөлдөж, ялзарсан хэдэн шуудай ногоо өгөөд зугтаад алга болдог.

Зочин [64.119.18.130] 2022-07-21 00:01:45

Ногоочид,тариаланчид улсаас маш хөнгөлөлттэй зээл, маш их дэмжлэг туслалцаа авдаг хирнээ ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ГАЛЗУУРУУЛДАГ УЛСДАА. ХАЙР ДААХГҮЙН ЗОВЛОН ГЭЖ Л ЭНЭ БАЙХДАА. ТЭНЭГҮҮД ОЛОХ ТУСМАА ЦААШИЛДАГ ГЭЖ ЯМАР ҮНЭН ҮГ ВЭ.

Зочин [202.9.46.35] 2022-07-20 15:04:32

Хувийн байгууллагын ажилд оюутан цэрэг дайчлаад коммунист нийгэмүүү

Зочин [223.62.21.80] 2022-07-21 02:20:43

Sain duaraar gej bna shdee

Zochin [103.57.95.246] 2022-07-21 01:10:07

Ulsin bodlogo hunsni hangamj chin amia bodson hun be zugeer ajiluulah geed bg yumu tsalintai ajil ene chin

Зочин [202.131.225.197] 2022-07-20 10:12:52

Төр ургац тарьдаг бил үү, шаардлагатай бол хувь компани хүмүүс нь өөрсдөө зохицуулана биз дээ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.