Японы судлаачид омикроны дэд хувилбарын эсрэг үр дүнтэй байгаа эмийг баталжээ
Японд зөвшөөрөгдсөн гурван төрлийн вирусний эсрэг эм нь дэлхий даяар тархаж буй омикроны дэд хувилбар болох "Би-Эй 5"-ийн эсрэг өндөр үр дүнтэй болохыг туршилтаар харуулсан гэж судлаачид мэдэгдсэн байна.
Токиогийн их сургууль болон Японы Халдварт өвчний үндэсний хүрээлэнгийн судлаачид багтсан тус бүлэг судалгааны үр дүнг “Шинэ Английн Анагаах Ухаан” сэтгүүлд нийтэлжээ.
Судлаачид өсгөвөрлөсөн эсийг “Би-Эй 5” дэд хувилбараар халдварлуулж, эсүүдэд олон төрлийн эм тарьсан байна. Улмаар судлаачид вирусний үржлийг эмээр хэр зэрэг дарж байгааг шалгажээ.
Үр дүнд нь вирусний эсрэг гурван төрлийн эм нь “Би-Эй 2” омгийг бодвол “Би-Эй 5” хувилбарын эсрэг илүү үр дүнтэй байсан гэж мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл