Шинэ ургацын ногоо гарсан ч үнэ нь буураагүй байна

Aдмин / Эдийн засаг

Саяхан л үндэсний баяр наадам хэмээн баярлаж байсан монголчууд хэдхэн хоногийн дотор хүнсний бүтээгдэхүүнээ авч чадахгүй хэмжээнд хүрлээ. Ингэхдээ гадаадаас импортоос орж ирдэг бус дотооддоо тариалдаг төмс, луувангийн үнэ 2-3 дахин нэмэгдсэн нь иргэдийг хамгийн ихээр бухимдуулж байна. Энэ үнийн хэт өсөлтийн “буруутан” нь ургац хураалт, их хэмжээний бороо хэмээн худалдаачид тайлбарлаж байна. Иргэдийн нэн тэргүүний хэрэгцээг хангах 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо 100 хувь хангах Засгийн газрын тогтоол батлагдсаны хоёр сарын ойн дээр хүнсний бүтээгдэхүүний үнэ 70 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо зарлачихлаа. Үүнтэй холбогдуулан “Барс” зах, “Бөмбөгөр” худалдааны төв хүнсний ногооны бодит нөхцөл байдлыг сурвалжилсан юм.

УРГАЦ МУУГААС ҮНЭ ӨССӨН

"Бөмбөгөр" худалдааны төвд очиход хүнсний лангуу үйлчлүүлэгч цөөтэй байв. Өмнө нь тус төвөөр очиход иргэд хэд хэдэн килограммаар нь төмс, лууван авч байгаа харагддаг байсан бол өдгөө граммлаж авах хэмжээнд хүрчээ. Учир нь шинэ ургацын төмс нэг кг нь 4500-5000, лууван нэг кг нь 4000 төгрөг болтлоо өссөн байна. Үнэ ингэж өсөхөд ургац муу, нийлүүлэлт бага байгаа нь нөлөөлсөн гэж худалдаачид ярилаа. Энэ талаар 12 дахь жилдээ нарийн ногоо зарж байгаа худалдаачин Н. Дуламсүрэн “Өнгөрсөн жил бороо их орсноос энэ жилийн ургац хураалт муу байсан. Үүнээс болж зарим хүнсний ногоо хомсдож эхэллээ. Хоёр хоногийн турш төмс тасалдсаны эцэст өнөөдрөөс төмс ирлээ. Гэхдээ нэг шуудай төмсийг бөөний үнээр 150-170 мянган төгрөгөөр авсан. Энэ нь ойролцоогоор нэг кг нь 4500 төгрөг гэсэн үг. Үүн дээр тээвэрлэлт, хадгалалтаас үүдэн худалдах боломжгүй болсон хаягдлыг тооцох хэрэгтэй. Нэг шуудайгаас 5-6 кг хаягдал гардаг. Заримдаа тал нь ялзарч, муудсан байх тохиолдол гарна. Ингэхээр төмснөөс орлого олж чадахгүй. Нэг шуудайг нь 150 мянгаар авахад өөр ногоо авах мөнгө үлдэхгүй байна” гэсэн юм. Харин худалдаачин Б.Ганбат “Энэ жилийн хувьд өмнө нь байгаагүй төмс, луувангийн хомсдол манай улсад үүслээ. Үнэ нь ч хамгийн дээд цэгтээ хүрсэн. Төмс үнэтэй ч авах хүн олон байна“ гэв.

Харин тус худалдааны төвийн нарийн ногооны худалдаачид “Энэ бол түр зуурын өсөлт. Удахгүй эргээд хэвийн байдалдаа шилжинэ гэж бодож байгаа” гэдгийг хэлж байв.

Худалдан авагч Н.Баттулга “Өглөө асуухад 4800 мянга байсан төмс хэсэг хугацааны дараа ирэхэд 5000 болчихсон байна. Хүнсний үнэ өдрөөр биш цагаар өсөж байна. Монгол ногооноос хямд учир Хятад ногоог манайх түлхүү хэрэглэдэг. Хүнсний ногоо бол хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ.Бөөнөөр авахад хэцүү болсон учраас өдөр өдрөөр авч хэрэглэж байна” гэв.

Үүний дараа Барс зах руу очлоо. Тус захад төмс, луувангийн бөөний үнэ кг нь 4000-4500-ын хооронд байна. Худалдаачид өнөөх л ургац хураалт тааруугаас нийлүүлэлт хомсдож үнэ өссөн гэсэн тайлбарыг өглөө. Харин тус захаар үйлчлүүлж байсан өндөр настан Г.Туул “Саяхан 100 мянган төгрөгөөр цагаан сарынхаа бэлтгэлийн хэдэн хүнсийг авч байлаа. Гэтэл одоо юу ч авч хүрэхгүй байна. Цар тахал, хилийн боомт хаагдсантай холбоотой үнэ нэмэгдсэн гэж ойлгосон. Бүх зүйл хэвийн болчихоод байхад яагаад хүнсний үнэ дахин нэмэгдснийг гайхаж байна. Шинэ ургац гарахаар төмс, луувангийн үнэ буурна гэж хүлээж байгаа” гэв.

Энэ талаар бид ХХААХҮЯ-наас тодруулахад “Хүлэмжийн өргөст хэмх, ногоон сонгино, навчит ногооны хураалт жигдэрч, эрт ургацын манжин, лууван, төмсний түүвэр хураалт эхэлсэн. Сэлэнгэ аймгийн Орхон сумаас ирсэн эрт ургацын төмсийг Улаанбаатарт борлуулж байна. Төмс, хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд долдугаар сарын 25-наас эрт ургацын хураалтаа эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Ингэснээр төмс, хүнсний ногооны нийлүүлэлт тогтворжиж, үнэ буурна” гэсэн тайлбар өглөө. Ийн гурав хоногийн дараагаас төмс, луувангийн үнэ буурахыг бид хүлээх үлдлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [202.21.113.42] 2022-07-24 04:49:06

Үмхий хятадуудын ялгадсаар бордсон ногоог авахдаа яасан дуртай тэнэгүүд вэ өөрсдөө боломж бололцоогоороо хэрэгцээнийхээ ногоог тарьж хүнсэндээ хэрэглэцгээ. Ногооны ченжүүдийн зарж байгаа ногоог үнэ нэмэх тусам нь битгий ав, ногоо чинь мууддаг эд хэн ч зүгээр муутгаад хаяхыг хүсэхгүй үнийг нь буулгаж л таараа. Бид мах гурил цагаан идээ байхад ногоо идэхгүй амьдарч чадна

бүү худалдаж ав [192.82.82.215] 2022-07-23 22:05:51

ТӨМС ногоогүй тэс. Битгий худалдаж ав. БОЛНО

Зочин [103.229.123.240] 2022-07-23 15:41:00

Дотоодын үйлдвэрлэлийг дэмжье л гээд байсан, ийм тэнгэрт гарсан үнээр бол бүтэшгүй нь ээ.... ард түмнээ турааж алах нь ээ. Ингэж байхаар гаднаас хямд ногоо оруулмаар юм даа

/*-*/ [202.9.46.92] 2022-07-23 05:22:13

Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана гээд ноднин жил улин хуцалдаад байсан яав, одоо гэр хорооллын айлууд бүгдээрээ хашаандаа төмс тарьж амиа аргацаахгүй бол болохгүй

Зочин [202.21.121.66] 2022-07-23 04:06:24

Монгол улсад төр байхгүй болж, Монгол хүмүүс байна. Монгол улс мөхөхөөс өмнө арга хэмжээ авцгаая

зочин [66.181.178.113] 2022-07-23 03:41:02

Өмхий монголчуудад төмс 10 мянга байсан ч авна

Зочин [192.82.87.55] 2022-07-22 23:05:17

Дотоодын ногоогоор хангана гэдэг аян ийм л үр дүнтэй байна.Махны ченжээс гадна төмс ногооны ченж гэх бүлэг луйварчид ард олныг шулж туйлдуулж байхад төр сохор дүлий мэт байна.Монголчуудаа тэр үнэтэй төмсийг бүү ав. ялзрахдаа тулахаар үнээ буулгаж таарна

Зочин [202.9.40.94] 2022-07-23 08:03:39

Төр үнэ зохицуулахгүй шүү дээ, авахгүй бойкотлож үнийг нь буулга

Зочин [192.82.78.42] 2022-07-22 15:57:04

Нөгөө хариуцсан яамны их мэдэхүүд юу гээд байлаа.

Зочин [202.21.121.66] 2022-07-23 04:05:16

Монгол улсад төр байхгүй болжээ

Зочин [66.181.184.240] 2022-07-22 15:40:21

Hyatadaas nogoo oruulahgui baih ni zov. Odoo baigaa shine nogoonii une udahgui navs buuna. Joohon tevch humuusee. Hashaandaa, zuslandaa joohon ch geltgui nogoo taritshgaya.

Зочин [66.181.161.41] 2022-07-22 15:26:32

Arailuu ugui yu

Зочин [202.9.40.10] 2022-07-22 14:54:55

5000 -аар төмс авч байснаас махаа авсан нь дээрээ ...

del [202.55.188.86] 2022-07-22 03:51:14

хятадаас ногоо ирэхээр хямдарна тэгэхгүй бол хямдархгүй хэтэрхий олон чeнж байдаг учраас хямдрал гэж яриад хэрэггүй

Зочин [202.55.191.194] 2022-07-22 03:33:18

залхуу дуракуудаа ажилгүй орлоггүй гэж орилолдож байхаар ногоочин болооч, асар том боломж гарч ирж байна шдээ

Zochin [202.126.88.220] 2022-07-22 02:34:40

Tumsuu hudaldaj avahgui jaahan teschihvel buurna

f [66.181.160.7] 2022-07-22 01:23:25

тэр үнэтэй төмсөө зарж байгаа хүмүүс өөрсдөө иднэ биз. Урдаас хямд ногоо оруулж ирэхээс өөр гарцгүй байх

зочин [66.181.182.35] 2022-07-22 01:03:09

Хятадаас төмс хүнсний ногоо оруулж ирдэг хуучин байдалдаа орвол 1 кг төмс 1200 төгрөг болох боломжтой.


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.