Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
7 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Хангай нурууны арын Чулуут, Хануй, Хойдтамир, Урдтамир өврийн Онги, Шаргалжуут, Орхон голын дагуух Хөгшин-Орхон зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдсэн байна.
Мөн Үүр, Хархираа, Улз, Халх, Хөгшин-Орхон зэрэг голууд голууд үерийн түвшинг 10-35 см даван үерлэж байна. Маргааш буюу 7 дугаар сарын 23-ны өдөр Ус судлалын Чулуут-Өндөр-Улаан, Онги-Арвайхээр харуул орчмоор усны түвшин 10-30 см нэмэгдэх төлөвтэй байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар үргэлжилсэн усархаг бороо орох төлөвтэй байгаа бөгөөд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан голын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх мөн жижиг гол, хуурай сайраар уруйн үер буух магадлал өндөр байна.
Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй, бага насны хүүхдийг анхаарал халамжгүй голруу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлтэс
2022-07-22
Сэтгэгдэл