Орон байрны хулгайчийг шуурхай илрүүлжээ

Aдмин / Хууль

Цагдаагийн байгууллагад энэ сарын 21-нд буюу өчигдөр 17:00 цагийн орчим “Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага Дарь-Эхийн ... дугаар тоотод хулгай орсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус тоотоос гэр ахуйн цахилгаан бараа алдагдсаныг Дорнод аймагт оршин суух хаягтай, 38 настай, эрэгтэй “Ө” гэгч үйлдсэнийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэдийг өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийх, хяналтын камер байршуулж, хөршийн хяналтын холбоогоо сайжруулан хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас уриаллаа.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.30] 2022-07-24 01:14:06

Хулгайг илрүүлж чаддаггүй чадваргүй цагдааштээ жилдээ ганц хоёрыг бууны нохойнуудын тусламжаар илрүүлээд бүх хэргийг нь ганц хулгайчид эрүүдэн шүүж байгаад тохдог тэгээд хэргийн илрүүлэлт тэдэн хувьтай гэж шаана захиалгаар ажиллаж авилгаар амьдардаг монголын цагдаа....ккк

Хаха [202.9.40.163] 2022-07-22 05:49:48

Орон байрны хулгайг асар хурдан илрүүлнэ. Ордон доторх аллагыг хэдэн жил болсон ч илрүүлж чадахгүй. Энэ бол өнөөгийн цагдаагийн үнэн дүр төрх. Ардуудтай арслан барс шиг харьцана. Албан тушаалтантай болохоор хөөрхөн болжмор шиг болчихдог юм билээ. ЭНЭ ТӨРИЙН 2 НҮҮРТ ЦАГДААНУУД.

ацааа чамд [66.181.178.113] 2022-07-23 03:43:25

2024 онд МАН аа дугуйлхаа л бодоод явж бай юун ч том том юм ярьдаг гөлөг вэ

Зочин [138.113.138.214] 2022-07-22 10:14:51

tegehgui bol ger bul bolin ooriinh n ami nasand,aytai shuu dee

Зочин [202.9.46.32] 2022-07-22 09:38:12

Одоо яая гэхэв дээ.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.