ЦЕГ: Үер, усны аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг АНХААРУУЛЛАА
Ард иргэд Та бүхэн цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэлтэй цаг тухай бүрд нь танилцаж болзошгүй гэнэтийн үер, усны аюул, эрсдэлээс амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:
- Иргэд та бүхэн бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах;
- Хол замд тээвэр хийж яваа жолооч нар баталгаат гүүр, гармаар гарах;
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх;
Гол мөрөн нуурын эрэг дагуу нутаглаж буй иргэд, малчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүс үер, усны аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, зам товчлох, цаг хожих зорилгоор гүүр гарамгүй газраар гол, ус гатлахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл