Европын Төв банк сүүлийн 11 жилд анх удаа бодлогын хүүгээ өсгөлөө

Aдмин / Нүүр

Европын төв банк евро мөнгөн тэмдэгт ашигладаг улс орнуудын дунд инфляцын өсөлтийг хязгаарлахын тулд бодлогын хүүгээ нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ нь Европын төв банк Евро мөнгөн тэмдэгт хэрэглэдэг 19 улсад бодлогын хүүг 2011 оноос хойш 11 жилд анх удаа өсгөж байгаа хэрэг юм.

Тодруулбал, пүрэв гарагт Франкфурт хотноо Европын төв банкны удирдах зөвлөл хуралдаж, бодлогын хүүгээ өсгөхөөр шийдвэрлэсэн байна. Зургаадугаар сард тус банк бодлогын хүүгээ 0,25 нэгж хувиар өсгөх дохиог зах зээлд өгч байсан. Европын төв банк Америктай зээлийн хүүгийн зөрүү ихсэж, евро мөнгөн тэмдэгтийн америк доллартой харьцах ханш сүүлийн 20 жилд хамгийн доод түвшинд хүрсний дараа бодлогын хүүгээ өсгөхөөр шийдвэрлэжээ.

Түүнчлэн сүүлийн саруудад АНУ, Их Британи болон бусад улсын төв банкнууд бодлогын хүүгээ өгсөж байгаа. Мөн тус банк ирэх 9 дүгээр сард бодлогын хүүг дахин хагас нэгжээр өгсөх төлөвтэй байна.

Европын төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард “эдийн засгийн идэвхжил удааширч байна. Украинд хийж байгаа Оросын дайн эдийн засгийн өсөлтийг сааруулж байна. Инфляцын өндөр өсөлт, нийлүүлэлтийн саатал, зах зээлийн тодорхойгүй байдал зэрэг нь 2022 оны 3, 4 дүгээр улирал болон цаашдын эдийн засгийн төлөвийг ихээхэн бүрхэг болгож байна гэж мэдэгджээ.

Эрчим хүч, түлш шатахууны үнийн өсөлт, байгалийн хий нийлүүлэлтийн байдал зэрэг нь бизнес эрхлэгчид болон иргэдийн санхүүгийн байдалд томоохон цохилт болж байгаагаас энэ оны сүүл, ирэх оны эхээр Европ болон бусад улс орнуудад эдийн засаг унах таамаглалыг улам нэмэгдүүлж байна гэж Өрнөдийн хэвлэлүүдэд мэдээлж байгаа юм.

Ковид-19 цар тахлын нөлөөгөөр өнгөрсөн оны 6 дугаар сараас хойш Еврогийн бүсэд хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүч, шатахууны үнэ өссөн, үүн дээр Украины дайны сөрөг үр дагавар нөлөөлсөн нь Европт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг 8,6 хувиар өсгөсөн байна.


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.66] 2022-07-25 01:33:41

Долларын ханш 5000 болно.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.