Даншиг наадам ирэх наймдугаар сарын 6, 7-нд болно

Aдмин / Нүүр

“Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмыг наймдугаар сарын 6, 7-нд Хүйн долоон худагт болно.

Тус наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ билээ.

Жил болгоны наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохиогддог тус арга хэмжээний үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх, шашин соёлын үзэсгэлэн худалдаа зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болдог.

Мөн 256 хүчит бөх барилдаж, их нас, даага, жороо морьдын уралдаан болж, морьт харвааны үзүүлбэр зохиогддог.

Бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь даншиг наадмын гол онцлог. Цамын үеэр Очирваань бурхан болон уран хошин, инээдмийн дүр бүхий цагаан өвгөн мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарьд, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрүүдэд хувирсан 120 гаруй цамчин хамгийн дэлгэр том баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён дотоод агуулгын хувьд гүнзгий гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн хортон дайсан, ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг.

Энэхүү наадам нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд хамтран даншиг наадмыг зохион байгуулна.


Сэтгэгдэл

zochin [73.111.180.213] 2022-07-27 14:43:46

boliochee taxaltai baikhad

Зочин [202.131.243.186] 2022-07-26 07:47:51

Юун даншиг вэ наадам ихсэх тусам ковид улам ихсэх болно

зочин [192.82.80.219] 2022-07-26 05:59:20

Энэ олон эцэс төгсгөлгүй найр наадмаа зогсоогоосой, өвлийн бэлтгэлээ хангаасай. Энэ өвөл эрчим хүч хязгаарлана гээд байсан нь юу болсон бэ? Дулааны цахилгаан станцууд нь энэ өвөл хэвийн ажиллаж Монголчууд дулаан өвөлжих боломж бүрдсэн үү? Ямар ч их найр наадам зохион байгуулдаг юм бэ? Хичнээн олон аймаг сум ойн баяр наадам хийгээд ковид болон бусад халдварт өвчин гэрлийн хурдаар тархсаар байна уу? 2022 оны 1-р сард албан ёсны хүчинтэй хугацаа нь дуусчихсан пфайзер вакциныг Монгол улс одоо ч ард иргэддээ тарьсаар шахсаар байгааг хэрхэн яаж ойлгох вэ? 5-11 насны хүүхдүүдийг вакцинжуулж болох уу? Вакциныхаа гаж нөлөө, хор уршгийг Монголчууд өөрсдөө судлаач ээ????? Хөхөө дагаж галуу хөлөө хөлдөөнө гэж үг бий.

зочин [43.242.242.59] 2022-07-25 04:50:36

8 сарын 1 нээс хойш наадам хийхийг хориглосон хууль хэвээрээ биз дээ. Наййр наадмаа одоо болиоч. Эдийн засаг хүнд байна гээд найр наадам хийгээд баййвал бүр хүндэрнэ шүү дээ

Иргэн [192.82.67.241] 2022-07-25 03:03:28

Дээдүүл нь Коронооо !!!!!! доодуул нь Даншиг гээд л --бүр ядуу нь модон дотор архидаад л зам засаж байгаа нь утасаа маажаад л --- Хөгжиж бнауу???????уруудаад бна !!!!!!!!Бодоод л бна ууу!!!!!!!!????????


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.