“Эрдэнэ монгол” ххк: манай компанийн талбайд олборлолт хийгдээгүй. Ажлын төлөвлөгөөний дагуу өрөмдлөг хийж байгаа

Aдмин / Нүүр

Баянхонгор аймгийн Шинэжинст суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэ Монгол” компанийн тусгай зөвшөөрлийн талбайтай холбоотой иргэдийг төөрөгдүүлсэн худал мэдээлэл цахим сүлжээнд цацагдах болсон. Хамгийн сүүлд гэхэд дээрх компани АМГТГ-аас баталсан уулын ажлын төлөвлөгөөний дагуу ашиглалтын лицензийн талбайдаа өрөмдлөгийн ажиллагаа хийсэн байна. Гэтэл нутгийн цөөн тооны иргэн “Олборлолт хийх гэж байна. Газар нутаг сэндийчиж, ухаж дуусах нь” хэмээн гар утсаараа бичлэг хийж, цахим орчинд тараасан байдаг. Ингэхдээ тухайн компанийн нэр төрд халдаж, нутгийн иргэдийг дээрэлхэж дарамталж байгаа мэтээр нутгийн иргэд ярьсан аж. Тэгвэл тухайн үед юу болсон “Эрдэнэ Монгол” компанийн менежер Б.Отгонбатаас тодрууллаа.

-“Эрдэнэ Монгол” ХХК Баянхонгор аймгийн Шинэжинст суманд хууль бусаар олборлолт хийж байгаа тухай мэдээлэл цахим сүлжээнд түгээд байна. Энэ асуудалд тайлбар өгөхгүй юү?

-“Эрдэнэ Монгол” ХХК 2015 оноос хойш Баянхонгор аймгийн Шинэжинст суманд зөвхөн хайгуулын ажиллагаа явуулж өнөөг хүрсэн. Манай байгууллага ямар нэгэн байдлаар олборлолт хийгээгүй. Гэтэл нэр бүхий зарим иргэн бидний үйл ажиллагааг мушгин гуйвуулж, биднийг хүч түрэмгийлэн ажлаа явуулж, олборлолт хийж байгаа мэтээр худал мэдээлэл олон нийтэд цацаж байгаад харамсаж байна.

-Танай компанийн хайгуулын талбайд экскаватор байсан. Яагаад уул уурхайн олборлолт хийхэд ашигладаг экскаватор хайгуулын талбайд ажиллаж байгаа юм бэ?

-Экскаватор бол хайгуулын үйл ажиллагаанд өдөр тутамд ажилладаг техник. Зүмпний нүх ухаж, өрөмдлөгийн ажилд ашигладаг.

-“Эрдэнэ Монгол” ХХК үйл ажиллагаагаа явуулж, өрөмдлөг хийхдээ хууль зөрчиж байгаа тухай мэдээлэл бий гэх мэдээлэл түгсэн?

-Манай байгууллагыг хууль зөрчиж байгаа гэж буй нь ташаа мэдээлэл. Хайгуул, судалгааны ажиллагааг хуулийн дагуу явуулж байгаа. Төрийн захиргааны төв болон холбогдох мэргэжлийн байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

-Танай компанийн хайгуулын талбайд холбогдох улсын мэргэжлийн байгууллагаас хяналт, шалгалт хийсэн үү. Ер нь “Эрдэнэ Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа иргэдэд төр, захиргааны байгууллагаас тайлбар өгөөгүй хэрэг үү?

-2021 онд сум, орон нутгийн хэмжээнд “Эрдэнэ Монгол” ХХК-ийн үйл ажиллагаа байгаль орчинд нөлөөлөх үнэлгээг гаргасан. Тус хурлаар сумын дийлэнх иргэн манай байгууллагын үйл ажиллагааг дэмжсэн. Харин дэмжээгүй цөөн тооны иргэн эсэргүүцэж, ташаа мэдээлэл өгч, иргэдийг турхирч байгаагаас ийм байдал үүсээд байна.

-Орон нутгийн иргэд танай байгууллагын үйл ажиллагааг хязгаарлахаар биечлэн очиж, уул уурхайн техник, хэрэгслүүдийг нь хөдөлгөхгүй гэж жагсаж байгаа гэсэн. Энэ үнэн үү?

-Манай байгууллагын үйл ажиллагааг эсэргүүцэж, ташаа мэдээлэл түгээж байгаа зарим хүн хайгуулын талбайд ирж, өрөмдлөгийн ус зөөвөрлөх автомашины дор хэвтэж, мотоцикл, тээврийн хэрэгслээ тойруулан тавьж, машиныг хөдөлгөх аргагүй болгож, байгууллагын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлаж байна. Иймд манай байгууллагаас ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс холбогдох арга хэмжээг авч байгаа. Хууль бус нэг ч зүйл хийгээгүй байхад хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа мэтээр олон нийтэд мэдээлэл цацчихаад, түүнийгээ үнэн болгож итгүүлэхийн тулд нэр бүхий цөөн тооны иргэн манай компанийн үйл ажиллагаанд багагүй хугацаанд саад болж байна. Мөн компанийн нэр хүндэд ч удаа дараа ноцтойгоор халдаж байгаа.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.89] 2022-07-27 05:39:21

alt uhah gj ulairsan shunaliin tulamnuud lusiin haraal hurch tarchilj uheesei ongon baigali baig lde alt gazriin gagnaas

Зочин [192.82.67.162] 2022-07-26 05:40:49

Угаасаа ийм мэдээлэл удаа дараа гарч байгаа хэн дуртай хэнийг ч гутаан доромжилж, бичлэг хийж олон нийтэд цацаж, өөрийнхөө зөв болгосон мэдээлэл цацдаг болж энэ хэтэрхий байдал дээр цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн ажлаа хийвэл таарна

Зочин [192.82.67.162] 2022-07-26 05:38:43

bur ingd ajiliig n zogsootson bdg shuu arai yumaa tank huldeg onigoo shig ter ueiin humuus amidraad bgamuu haasheiin

Зочин [192.82.67.162] 2022-07-26 05:37:58

Үнэхээр товч бөгөөд тодорхой нийтлэл болжээ танай сайтад баярлалаа

Зочин [192.82.67.162] 2022-07-26 05:37:52

uul uurhaigaar zunduu ger bul aj turun amidarch bga shuu malchidaa

Зочин [192.82.67.162] 2022-07-26 05:36:35

malchdiigaa harldaa iim bhad ireedui ch hetsuu l haragdaj bnda

Зочин [192.82.67.162] 2022-07-26 05:34:33

zuer ajilaa hj bga humuusiig taivan orhiochee

Зочин [192.82.67.162] 2022-07-26 05:34:19

urumdlug haiguuliin ajil gedeg chini sudalgaanii ajil sudalj baij uil ajillagaaga ywuulah uguigee shiiddeg yum baigaa bizde ern tegeed zuwshuurliin daguu uil ajillagaa ywuulj baigaa company ajliig tsalgarduulah erh hend ch baihguishu dawartsan malchdaa!!!!! mongol hun bur huuliin umnu tegsh erhtei huuliin daguu yug ch hiine

Зочин [192.82.67.162] 2022-07-26 05:33:37

huuli yosnii daguu uil ajillagaa yavuulj unench shudargaar hudulmur erhlej boldgui yaatsan niigem bee ingheer chin yaj uls eh oron chin hogjih yum bee

Норовбалжид [192.82.67.162] 2022-07-26 05:31:06

Ингэж бүхэл бүтэн компаний ажил цалгардуулж болохгүйшд хуулийн дагуу хариуцлага тооцох хэрэгтэй

Зочин [192.82.67.162] 2022-07-26 05:29:08

Ajlin yawtsad saad uchruulj baiwal arga hemjee awah ni zow ajlaa hiihiin tuld hedii boltol heden malchdad deerelhuuleh yum huuliin daguu l ajlaa hiij baigaa yum chin ajlaa hiih ni zow

Зочин [192.82.67.162] 2022-07-26 05:27:25

bayanhongor aimgiin nutgiinhan oorsdiigoo buren erhtei humuus gej boddog baihaa denduu buduuleg busadruu ingej haldaj bolohgui ee

Зочин [192.82.67.162] 2022-07-26 05:26:31

er ni tegeed huuli jurmin daguu zowshoorloo awtsan company odoo olborloltoo hiine uu yaana uu iine uu nutgiin humuust ni yamar hamaa bainaa

Зочин [192.82.67.162] 2022-07-26 05:25:28

hunii ner tor bolon companiin ner tord haldah chin huuli juramtai huulitai orond amidardag gedgiig ni odoo oilguulah tsag ni boljee busdin ner hundend ingej duraaraa haldaj hen hussen ni hawtgai delgetstei yumaa gargaj irj bichleg hiidgee odoo bolih heregtei

Зочин [192.82.67.162] 2022-07-26 05:24:12

ene neg nutgiin irged gesen zah zambaaragui buduuleg heden humuus bainaa hezee niigemshih yum boldoo

hen c bish [192.82.67.162] 2022-07-26 04:51:05

hen negenii ywuulga bailguii heden tsaas ogj ingek uimeen shuugian degdeej jagsaal boslogo hiilguulj baidag ter humuus n c gsen oorsdiin gsen bodol ntr gej baihaa blitsgooson hen negenii utsan huuheldeinuud.

зочин [192.82.67.162] 2022-07-26 04:48:33

ингэж худлаа зүйлийг сэвж дэвэргэж байлдаа бүх зүйл нь хуулийн дагуу л байх шиг байхын

samdan [192.82.67.162] 2022-07-26 04:46:51

нэг л их эх оронч хүмүүс хууль ёсны дагуу ажилаа хийж байгаа хүмүүсийг тайван байлгаад өгчөөчдээ та нар одоо хэдэн төгрөг хэн гэдэг нэр төртэй хүн санал болгочоод ингээд байдын болоо

gegee [192.82.67.162] 2022-07-26 04:44:17

neg l ih eh oronch boltsgooson humuus omnon heden zuugaar n uhaj baihad ingej ih temtsej jagsaj baigaaguin baij odoo l genet uhaan orsiinmuu gemeer iim sonin baihaa bolicoocdee odoo

anhiluun [192.82.67.162] 2022-07-26 04:41:43

huuli ysniihan daguu uil ajilgagaa ywuulj bgaa humuusiig ajiliin hiilgeldee odoo hangalttaishdee arai l herees hetreed bgn bishuu hunii tsag zawiig ureed uneheer hetsuunma.

зочин [202.126.89.164] 2022-07-26 04:25:40

Дорнодын Тамсагийн төлөө үхэн хатан тэмцээд байсан аьгай яасан гээч өөрөө баахан мөнгө авчаад бусдыгаа шургаад цагдаад бариулчихаад л дууссан иймэрхүү л эх орончид яваад байгаа юм даа

зочин [202.126.89.164] 2022-07-26 04:23:37

Эртээд талбай дээр жагсаад байсан Дорноговийн нөхдүүд яасан гээч хаа байсан Хөвсгөлд амьдардаг цэнхэр дээлтэй авгайг Дорноговийнх болгоод айлын эхнэр болгоод мал тасдаж өгөөд АН -ын ҮҮл Элбэгдорж нарын хүмүүс ятгаж сургаад бүүр уурхайн хамгаалагчиддтай тэмцэлдүүлсэн байсан нь нотлох баримттай болоод шүүхээр явж байгаа юм билээ штээ Энийг Дорноговь аймгийн ИТХ-д хуучин байсан АН-ын нөхөр Ганбаа гэдэг хүн зохион байгуулсан бна лээ тэрнээс биш Дорноговь чинь уул уурхайгаас ашиг олоод сурчихсан аймаг байхгүй юу тэгсэн чинь ганц АН ялсан сум нь тэр АРАЙ АРАЙ

зочин [202.126.89.164] 2022-07-26 04:19:57

Зүгээр л ажлыг нь хийлгээчээ энэ хөдөө орон нутгийн хэдэн малнаасаа дор болсон хүмүүсийг худлаа улс төр хийолгэж мөнгө төлөөд жагсаж цулглуулаад байдгаа болих хэрэгтэйштээ улс орны хөгжилд нэмэр болохгүй дэмий гаруудыг шинэ хуулийн дагуу хорих хэрэгтэй хэдэн сэтгүүлч малчид худлаа эх оронч царайлж байгаад л хэдэн төгрөг салгах гээд бүүр луйьар хийж сураад тэрүүгээрээ амьдардаг хүмүүс зөндөө байгаа шүү

Зочин [192.82.64.158] 2022-07-26 02:42:53

Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудыг ажлыг нь хийлгэлдээ одоо бүр арай хэтэрлээ энэ орон нутгийнхны попрол, дээрээс нь хэвлэл мэдээлэл сошиал гээд сэвж өгөх юмаа. Одоо больж үзээчээ.

Зочин [103.229.120.192] 2022-07-26 02:39:02

Ажлыг нь хийлгээ

Зочин [202.126.88.204] 2022-07-26 01:08:32

Үндсэн ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулахад буруудах юм байхгүй. Харин 100-200 кг нөөцтэй шороон ордууд жижиг компани ороод байгаль сүйрүүлээд хаяж явдаг тал бга. Тийм жижиг ордыг ашиглахыг хорих хэрэгтэй.

Иргэн [24.12.157.219] 2022-07-26 00:51:12

Ашиглалтын лицензтэй гэдэг чинь олборлоно гэсэн үг бишүү.Өрөмдлөгө хайгуул хийхэд эксковатор ашигладаг юм уу.Ер нь ухаж сүйтгэж олборлолт хийх л юм б.а даа.Хүүхэд хуурч байгаа юм шиг.


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.