Аялал зугаалгын АИ-92 чацга “үйлдвэрлэдэг”, ажлын дизель амьдрал үйлдвэрлэдэг

Aдмин / Эдийн засаг

Эрх баригч Ардын намын дарга сайдууд АИ-92 шатахууны үнийг он дуустал нэмэхгүй гэж гэж жигтэйхэн сүрхий мэдэгдэл хийгээд байгаа. Тухайлбал, Уул уурхайн дэд сайд О.Батнайрамдал гэдэг нөхөр “Монгол Улсын Засгийн газар “Роснефть компанитай сүүлийн дөрвөн сарын турш хэлэлцээ хийж бодит үр дүнд хүрлээ” гэж мэдэгдсэн. Түүний хэлж буйгаар бол АИ-92 бензиний жижиглэнгийн үнийг 2390 төгрөг дээр тогтворжуулж, литр тутамд 1340 төгрөгийн хэмнэлттэй худалдан авах боломжийг бүрдүүлсэн. Дэлхийн зах зээл дээр АИ-92 бензин тонн нь 747-1285 ам.доллар болж 72 хувь өссөн бол манайд зургаан хувийн өсөлттэй байгаа. Энэ нь сүүлийн 30 жил хийгдэж байгаагүй түүхэн гэрээ мэтээр яриад байгаа. Яг үнэндээ АИ-92 бол монголчуудын аялал зугаалгын бензин. Одоо манайхан ажил албаны тухай бодолгүй, огтоос бодож санах юмгүй бүгд эх орноороо хөндлөн гулд зугаалж яваа.

Тэгэхээр АИ-92 бензин шулуун шударга эрсхэн хэлэхэд яалт ч үгүй чацга “үйлдвэрлэж” байгаа нь үнэн. Үндсэндээ ард түмэн үзэсгэлэнт байгалийн сайханд зугаалж, газар сайгүй ялгадсаараа булж явна. Зуны дэлгэр цагт амарч зугаалж яваа ард түмний буруу гэж мэдээж юу байхав. Хамгийн гол нь АИ-92 бензин ийм л үүрэгтэй байна гэдгийг нь тодотгож хэлж байгаа хэрэг. Ардын намын хурган сайдуудын попроод, түүхэн шийдвэр гэж хэлээд байгаа АИ-92 Монголд ийнхүү зугаалгын зориулалт бүхий үүрэг гүйцэтгэж байна. Хэрвээ ажил мэддэг, амьдрал мэддэг, ард түмнээ боддог дарга сайдуудтай, эрх баригчидтай байсан бол АИ-92-ын үнийг буулгах бус Монголын эдийн засагт гол нөлөө үзүүлдэг, хадлан тариа, төмс ногоог нь хангадаг дизель түлшний үнийг бууруулах байлаа. Тэгвэл улс орны цаашдын нөхцөл байдал бид бүхний ахуй амьдралд бодит нөлөө болох байлаа. Үүнийг хэн ч бодож тооцоолсонгүй нь харамсалтай.

Гэхдээ манайхны энэ унхиагүй дарга нар мэдэхгүй байна уу, мэдсэн ч ажил хийж, тариа ногоотой зууралдаж байгаа хүмүүсээ улам чангалж, аялж зугаалж эх орноороо хэрэн хэсэж яваа нөхдөө улам давраагаад байна уу. АИ-92-ынх нь үнийг бууруулаад, монголчуудыг ажил хийлгэхгүй тэнүүлж, харин ажлынх нь ганц амин судас болсон дизель түлшнийх нь үнийг улам нэмээд, энэ тэнэгүүдийг гурил будаагүй, төмс ногоогүй, хадлан тэжээлгүй болгоод өгье гээд оросууд хөмхийгөө зуугаад, биднийгээ чангалж суух шиг. Ийм л дүр зураг уншигдаад байна. Энэ сарын 16-аас АИ95 4210, дизель түлш 4030 төгрөг болж нэмэгдсэн. Хотоос зайдуу сум сууринд дизель түлшний үнэ улам үнэтэй байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн тариаланч Г.Батбаяр “Манай суманд дизель түлш 3690 байснаа 4070 болчихсон байна. Үндсэндээ хадлан тарианы ажил, намрын их ажил эхлэх гэж байгаа энэ хариуцлагатай үед түлшний үнэ 380 төгрөгөөр нэмэгдчихлээ. Тариаланч бидэнд асар том цохилт боллоо. Одоо дахиад түлшний үнэ нэмэгдэх сураг байна. Арай үгүй байлгүй дээ. Тариа тарих, түүнээ хураах, мөн тариагаа зөөх комбайн, трактор, техник хэрэгсэл бүгд дизель түлшээр хөдөлдөг гэдгийг энэ төр засгийнхан мэддэг баймаар юм. Мөн хадланчдын өвсөө хаддаг пад пад трактороос аваад газар тариалан, хөдөө аж ахуйн салбарын хөдөлж байгаа болгон дизелиэр ажиллаж байгаа. Тэгтэл амь амьдрал болсон түлшний үнийг нэмээд харин 92 шатахууны үнийг тогтворжуулна, бууруулна, он дуустал нэмэхгүй гэж зарлаад байгаа нь ямар учиртай юм бэ. Намрын ургац хураалт дээр маш их хүндрэл гарах нь тодорхой боллоо. Энэ байдлаараа тариаланчид ургацаа хурааж чадах эсэх нь асуудалтай боллоо. Ирэх жилийнхээ талбайг бэлтгэж уринш хийдэг. Манай энэ тариалангийн бүс нутагт уринш хийсэн нэг ч тариаланч одоогоор алга. Түлшнийхээ үнэнд боомилоод гараа хумхиад хэлэх ч үггүй сууж байна. Уринш хийж чадахаа байвал ирэх жил будаа тарихгүй. Ийм л хүндрэлтэй асуудалтай бид бүхэн туллаа” хэмээн арга цөхрөн ярьж байна.

Монголчууд биднийг талх гурилтай залгуулж, төмс ногоотой байлгаж байгаа тариаланчид, ногоочид, буянтай хүмүүстээ эрх баригчид минь арай өширхдөг юм биш байгаа даа. Яг тариа ногооных нь цагт түлшнийх нь үнийг чөлөөлж өгөх байтал сөхөрч унатал нь нэмж, амаар нь шороо үмхүүлж, яс махтай нь хатааж байгаа нь нээрээ тариаланчдын

хэлдгээр ямар учиртай юм бэ. Нөгөө төмс хүнсний ногоо, улаанбуудайныхаа хэрэгцээг дотооддоо 100 хувь хангана гэж хэлээд байсан нь энэ үү. Эсвэл гурилгүй, ногоогүй болгож ард түмэн өлбөрч үхэхийг харах гээгүй юм бол дизель түлшнийхээ үнийг бууруулаач ээ. Эдийн засагч Г.Батзориг саяхан манай сонинд өгсөн ярилцлагадаа “Холбогдох байгууллагуудаас инфляцийг 16 хувьд хүрсэн талаар мэдээлж байна. Гэвч бодит байдал дээр 20 гаруй хувь давсан” гэдгийг мэдэгдсэн. АИ95 болон дизель түлшний үнэ өссөнтэй холбоотойгоор ирэх есдүгээр сарын эхээр инфляц төд удалгүй 30 хувь руу дөхөх нь. Ингэснээр Монголчуудын гурван хүн тутмын нэг нь бус, хоёр хүн тутмын нэг нь ядууралд нэрвэгдэж, цаашлаад өлсгөлөнд нэрвэгдэх аюултай гэдгийг ч олон улсын санхүүгийн байгууллагаас анхааруулсаар байгаа.

Наанаа найланхай аашилж байгаад ар хударгаар нь хутгалдаг нэгэн шиг Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Уул уурхайн сайд Г.Ёндон нар “Дизель болон АИ-92 шатахууны үнийг тогтворжууллаа” хэмээн ард түмнийг тохуурхсан, ажил хийж байгаа тариаланчид, ногоочидодоо өширхсөн юм шиг ийм увайгүй мэдэгдэл хийхээсээ ичих хэрэгтэй. Ичээд зогсохгүй амьдрал бүтээж байгаа тариаланчид, ногоочдоос уучлал гуйх ёстой. Аялж зугаалж, эрхэлж яваа иргэдэд таалагдах гэсэн тэнэг шийдвэрийн горыг бид улсаараа, нийтээрээ, нийгмээрээ удахгүй хүртэнэ. Монголчуудын амьдрал, хувь заяа эцсийн эцэст дизель түлш дээр тогтож байгааг эрхэм сайд нар та бүхэн мэддэг болов уу. Хэрвээ мэддэг байсан бол ард түмэнд таалагдахын тулд АИ-92 шатахууны үнийг буулгаснаас, амьдралд нь нөлөөлөх дизель түлшний үнийг бууруулж, улс орноо ард түмнээ бодох байсан юм.

Манай улс нэгдүгээр сараас долдугаар сарын10-ны хугацаанд нийт 946 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсны 872.3 мянган тонн шатахуун байна. Үүнээс АИ-92 автобензин 314.8 мянган тонн бол дизель түлш 472.9 мянган тонн байна. Өөрөөр хэлбэл, АИ-92 шатахуунаас дизель түлшний хэрэглээ 158.1 мянган тонноор өндөр байна. Үүнээс үзэхэд хэрэглээ өндөр бүтээгдэхүүнийхээ үнийг тогтмол хэмжээнд барих нь эдийн засгийн хувьд өндөр үр нөлөөтэй гэдэг нь нэгэнт тодорхой харагдаж байгаа юм. Угтаа энэхүү энгийнээс энгийн ойлголтыг энэ Засгийн газрынхан бүгдээрээ мэдэж байгаа ч үнэнийг нь хэлэх зоригтой, шударга хүн алга. Хүүхэд нь буруу зүйл хийснийг нь мэдэж байгаа ч толгойг нь эргэтэл хашгирч, дороо дэвхцэж уйлаад зогсохгүйг нь мэддэг эрх хүүхдээсээ айдаг эцэг эхчүүд шиг л нүдэн балай чихэн дүлий суусаар.

ӨДРИЙН СОНИН: Б.Хулан

image


Сэтгэгдэл

Зочин [66.181.189.152] 2022-07-26 07:54:07

Үнэн. А92 үнэ барьсан нэртэй ажилгүй кугаалан хэсэгч нараас оноо авч байгаа царайн нь. Арчаагүй үхээнц эрх баригчид ДТ үнэ нэмж мөнгө олж эдийн засгийн амин чухал салбар болох уул уурхай, зам барилга, ХАА, тээврийн салбарт үхлийн цохилт өгөв. Зугаал тэнэ тэнэг ардуудаа ирэхэд чинь төмс 5000, доллар 5000, мах 28000, гурил талхны үнэ 3 дахин нэмэгдэнэ

Зочин [202.9.41.31] 2022-07-27 16:29:58

Түлш 1000 болсон ч өргөн хэрэглээний барааны үнэ буурдаг биш. Оросуудын юуг хөхөж байж 92-оо түр барьсан нь их юм. Одоо Хятад руу сайн хөхдөг туршлагатай хүмүүсээ явуулж нүүрсээ сайн гаргах хэрэгтэй бид нарт өөр чадах юм байх байхгүй.

Huz [122.201.23.66] 2022-07-26 06:48:38

Unen

Иргэн [103.9.89.103] 2022-07-26 05:21:58

Атаархуу писдиз нар аи92-ыг маань үнэ нэмэгдүүлэх гэж бна!!!

Зочин [203.91.115.48] 2022-07-26 03:45:16

Эсрэгээрээ. Эх орныхоо хэвлийг тонож, тонн бүрт 50 доллар идэж суудаг Адъяасүрэн мэтийн олигархууд дизелийн үнэ дээр горойх ёсгүй. Авилгаас зугтсан иргэд бор амиа борлуулах гэж зүтгэхдээ приус унаж хөл дүүжилдэг. Чацганаас илүү чухал зүйлд зарцуулж байгаа байх шүү. Гарц нь гэхдээ энэ биш. Бид Роснефтээс өөр их үүсвэр хайх ёстой.

Зочин [66.181.189.152] 2022-07-26 07:57:56

П....анууд сехс хийж гаргасан хүүхдүүдийн мөнгө, элдэв халамж, тэтгэвэр, тусламжийн мөнгийг хаанаас олж гаргадаг гэж боддог бол. 2. Уул уурхайгаа барьцаанд тавьж зээллэж 1. Уул уурхайн баялагаа хятад руу худалдаж. Дүүрчихсэн тэнэгүүд серс хийхээ боль

Зочин [64.119.17.231] 2022-07-26 03:44:27

Үнэндээ арчаагүй төр засагтай байсаны гор за .

Зочин [202.126.90.39] 2022-07-26 05:14:37

Арчаагүй ард түмэн гээч

Зачин [202.21.108.4] 2022-07-26 04:55:04

Арчайтай сайн төр засаг гэж байсан юм болов уу

Зочин [202.126.89.90] 2022-07-26 03:19:36

Гарчигны нэр оновчтой болж. Их л бодож сэтгэж өгсөн байхдаа.

Зочин [66.181.160.13] 2022-07-26 03:00:51

АИ 92 -ИЙН ОРОНД ДИЗЕЛИЙН НИЙГ ОХИЦУУЛАХ ЁСТОЙ БАЙ АН ГАЭЖ СЭТГҮҮЛЧ ОНОЖ ХЭСЭН БАХАД ЭРГҮҮ ДЭЭРХ МАЛ ЮУ ХУЦАААД БАЙНА БӨГСНИЙ АЛЧУУРАА

Ная [202.126.88.231] 2022-07-26 03:00:09

Энэ сурвалжлагч өөрөө ёстой чацга байна даа....хөөрхийс

Зочин [203.91.115.53] 2022-07-26 04:56:40

Яг үнэн шүү. Монгол орны баялаг бүтээдэг болон эдийн засгийн суурь дизель түлшний үнээс хамаардаг. Уул уурхай, хөдөө аж ахуй, газар тариалан, улс, хот, аймаг, сум хоорондын ачаа болон зорчигч тээвэр, хот доторх нийтийн тээвэр бүгд дизель түлшээр явдаг. Бензин бол зүгээр л иргэдийн өөрсдийн хэрэгцээний зүйл шүү дээ. Ганцхан такси мэтийн үнэнд л нөлөөж мэдэх юм

Зочин [66.181.160.13] 2022-07-26 03:02:44

аи 92-ИЙН ҮНИЙГ БИШ АМЬДРАЛД ХЭРЭГТЭЙ ДИЗЕЛИЙН ҮНИЙГ ЗОХИЦУУЛАХ УХААН ТӨРД АЛГА УУ ГЭЖ СЭТГҮҮЛЧ ЗӨВ ХЭЛСЭН БАЙНА ЭРГҮҮ БӨГСНИЙ АЛЧУУРАА

Зочин [122.201.31.55] 2022-07-26 02:35:26

Хэлэлцээр хийсний үр дүнд АИ 92 ын үнийг буулгахаар боллоо , дайн хийж байгаа улс дизел түлшийг буулгах боломжгүй гэлээ гээд байхад эргүүтээд байх юм аа энэ сэтгүүлч . АИ 92 бас адилхан өсөх ёстой байсан юм байх даа

иргэн [202.55.191.130] 2022-07-26 03:44:59

үнэн бичсэн байна харин чи бол ёстой юм ойлгодоггүй гар бна


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.