СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голын эрэг дээр сууж байхад нь нохой дайрч, дөрвөн настай охин усанд унаж эндсэн харамсалтай хэрэг гарчээ

Aдмин / Нүүр

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, “Био”-гийн гүүрний зүүн талд “Туул” голд бага насны хүүхэд осолдсон тухай дуудлагыг 07.25-ны өдрийн 11:02 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 25 км замыг туулан 11:33 цагт очиход Баянгол дүүргийн харьяат Н, Х нар “Туул” голын эрэг дээр сууж байхад нь нохой дайрсны улмаас гол руу унасан байсныг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж иргэн Н /18 настай, эмэгтэй/-ийг анх осолдсон газраас 40 метрийн зайд “Биокомбинат”-ын гүүрний тулгуур баганы суурь шороон дээр гарсан байсныг эсэн мэнд, Х /4 настай, эмэгтэй/-г анх осолдсон газраас баруун зүгт 2 км зайтай газар усны мандал дээр хөвж байсныг олж цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.

Эх сурвалж: www.paparazzi.mn


Сэтгэгдэл

Зочин [43.242.242.59] 2022-07-26 10:23:02

эзэнгүй нохой устгалаа сайн хийгээч. Хотын даргатай хариуцлага тооц

Зочин [66.181.161.73] 2022-07-26 06:39:05

Nohoin ezend yal ug

tusa [59.153.87.202] 2022-07-26 05:21:13

Хотын боссууд нэртэй хүн сүгнүүд нохойгоо устгах арга хэмжээ авахад яадаг юм вэ..Арай дэндэж байна ш дээ. Тэр нохойн эзэнд ял өгч өгч шоронд суулгах хэрэгтэй дээ. Үр хүүхдээ гэмт халдлагаас яаж хамгаалах юм вэ. Хүүхдийн нэртэй мөнгөнөөс өөр юм боддоггүй жоом шиг олон байгууллагууд юу хийж байна вэ. Бүгдийг нь татан буулгах хэрэгтэй.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.