ХХААХҮЯ: Ногоочдод олгох мөнгөн урамшууллын материалыг 9 дүгээр сарын 1-нээс ХҮЛЭЭН АВНА

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-наас хүнсний ногоочдоо дэмжиж, 50 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл олгож, 10 нэр төрлийн хүнсний ногооны 1 тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг олгох шийдвэр гаргасан.

Энэхүү шийдвэрийн хүрээнд байцаа, шар лууван, шар манжин, хүрэн манжин, сонгино, саримс, өргөст хэмх, лооль, чинжүү, навчит ногоо зэрэг хүнсний ногоо тариалалт хийсэн иргэн, аж ахуйн нэгжүүдэдээ мөнгөн урамшууллыг олгохоор боллоо.

2022 оны 09 дүгээр сарын 1-нээс эхлэн урамшуулалд хамрагдах боломжтой иргэн, аж ахуйн нэгжүүдийн материалыг хүлээн авна.

Урамшуулалд хамрагдах иргэн, аж ахуйн нэгжүүд нь газрын мэдээллийн нэгдсэн системд бүртгэлтэй, газар тариалангийн үйлдвэрлэлийн нэгдсэн системийг (Plant.gov.mn) тогтмол хөтөлж, гарал үүслийн цахим гэрчилгээ авсан байх, хүнсний ногооны борлуулалтыг И-баримт үүсгэн баталгаажуулсан байх шаардлагыг хангасан байх ёстой юм. Тариаланч та сар болгоны 10-ны дотор цахим системээр дамжуулан урамшуулал авах хүсэлтээ илгээнэ.

Мөн дээрх системүүдтэй яаж холбогдох, урамшууллаа хэрхэн авах талаарх мэдээллийг ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд 21 аймаг, сумд, нийслэлийн 9 дүүргийн хөдөө аж ахуйн газрын холбогдох албан тушаалтан, ногоочдыг чадавхжуулах, сургалтыг орон нутагт нь зохион байгуулж ажиллаж байна.


Сэтгэгдэл

Болор [66.181.160.32] 2024-04-01 20:46:28

Битгий дэмийрцгээ ногоог зовж бж тариад ченжүүдэд нь мааш хямдхан авдаг.. Зовж ургуулсан юмчн хураасан юмчн урамшуулалын мөнгө авах хтэй..Дан ажил орлогогүй хүмүүс л ногоо тарьдаг бга шүү

Иргэн [66.181.160.124] 2022-07-27 13:29:06

Энэ монгол улсад эрүүл сэтгэлгээ тэй хүн байна уу? 1 кг төмс 5к нэмэх нь урамшуулал.

Иргэн [59.153.87.227] 2022-07-27 05:31:43

За одоо болчихьё. Хэний төлөө ажиллаж ашиг олчихоод хэнээс УРАМШУУЛАЛ авах гээд байна аа. Монгол улс Хөдөө аж ахуйн орон хөгжүүлэх бүрэн боломжтой салбар. Удирдаж байгаа нөхөд гэж даан ч дээ даанч дээ гэмээр л байгаа юм. Газрыг үнэгүй олгочихлоо. Шатахууны хөнгөлөлт үзүүлчихлээ. зарим нэг техникийг татвараас чөлөөлчихлөө. одоо хэнээс юу авах гээд байгаа энэ тариаланчид.Монгол улсыг нэг тойрог болгож УИХ-д сонгохгүй бол нөгөө л жалга довны асуудлаа ярина уу гэхээс улсын хөгжил энэ тэр УИХ дээр бүүр байхгүй. Ийм байхад нөгөө даварсан тариаланчид, малчид нэхдэгээ нэхээд л нөгөөдүүл нь ТАТВАР төлөгчдийн мөнгийг тараах асуудал л ярина.ӨӨр юун хөгжлийн бодлого дахиж яаж УИХ-ын хамгаалалтанд орох вэ гэдгийг л бодно уу гэхээс энэ Засгаас ард олон их хүлээлттэй байгаа юм шүү дээ. Залуу Ерөнхий Сайдыг зоригтойхон гаргаж байгаа шийдвэрүүд, авилгатай тэмцэж байгаа болон Төрийн үйлчилгээг цахимжуулж хүнд суртлаас эхнээсээ ангирч л байна. Гэхдээ өргөс авсан юм шиг тийм амархан цэгцдээ орчихгүй

Зочин [103.229.122.126] 2022-07-26 15:12:29

ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ МӨНГӨН УРАМШУУЛАЛ. ТАРИА БУХ ЯМАА ОДОО ӨВС НОГОО . ГИШҮҮДИЙН ТОЙРОГТ НЭГ ТЭРБУМ АРАЙ Л ХЭТЭРЧ БАЙНА


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.