Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг батлав

Aдмин / Хууль

Монгол Улсын Их Хурлын Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлаар Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх саналыг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны анхны хуралдаан өнөөдөр (2022.07.27) 10 цаг 50 минутад 58.3 хувийн ирцтэй эхлэв.

Түр хорооны хуралдаанд гишүүд танхим болон цахимаар оролцож, Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг баталлаа.

Хянан шалгах түр хороо 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 14 ажил хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, иргэдээс хуурамч болон стандарт бус эмийн талаар өргөдөл, гомдол, мэдээллийг цахимаар болон бичгээр хүлээн авах; Хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн асуудлыг шалгах хянан шалгагч, шинжээчийг томилох; Эмийн чанар, стандартад хяналт тавих үүрэг бүхий төрийн байгууллагуудын чиг үүрэг, баримт бичигт дүн шинжилгээ хийх зэрэг ажлууд багтсан байна. Мөн эмийн чанар, хэрэглээ, стандартын асуудлаар цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул “Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Түр хорооны тогтоолын төслийг батлахыг “дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Сэтгэгдэл

Японоос [125.192.117.204] 2022-07-28 00:34:15

Томчуудын өөрсдийнх нь хамаарал бүхий газруудаа үлдээж, жирийн иргэдийн бизнесийг шахаж гаргах ажил байна даа. Үнэн хэрэг дээрээ өөрсдөө хамгийн их хуурамч, шаардлага хангахгүй эм тариа оруулж зарж байгаа даа. Хөндлөнгийн 3 дахь ч байгууллагаар шалгуулбал дээр байхаа.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.