АН ЗАМ БАРЬСАН ГЭНЭ ҮҮ. БАРИАГҮЙ ЗА !!!
Сонгуулиар “амьсгалсан” энэ өдрүүдэд АН зам барьсан гэж ярьж сурталчлаад байгааг нь хараад би ичиж үхэх нь ээ. Автозамыг Ардчилсан нам биш, А.Гансүх сайдын тэргүүлсэн багийнхан, авто замчид барьсан юм. Тухайн үед Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх болон түүний багийнхан, Монголын замчид 2012-2014 онд Монголын түүхэнд байгаагүй их бүтээн байгуулалтыг хийж Баянхонгор, Дундговь, Дорноговь, Хөвсгөл, Өмнөговь, Сүхбаатар аймгуудыг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбож, Замын-Үүд, Хамрын хийд рүү авто замтай тавьж чадсаныг тэр үед би Зам, тээврийн сайдын ажлын албанд хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж, зам барилгын ажилд тэдэнтэй мөр зэрэгцэн хөдөө хөхөрч, гадаа гандаж явсны хувьд гэрчилнэ.
Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хоёр фракцийн сонирхлоор А.Гансүхийн эсрэг “новшролгүйгээр” улстөрийн дэмжлэг үзүүлсэн бол 5-6 жилийн өмнө Налайхын зам ашиглалтад орж, Дорнод, Говь-Алтай аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдчих байсан юм.
Сонгуультай зэрэгцэн энэ бүхнийг өөртөө нааж сурталчилж яваа Ардчилсан намыг хараад дургүй минь хүрч байна. А.Гансүх ээ, замчид аа, замын салбарынхаан, та нарын хийсэн бүтээснийг НАМ-чид өөрсөд дээрээ наагаад, хаяглаад байна. Зүгээр үү, тэгж л байг уу. Тэгдэггүй юм аа. Та нарыг яаж ажиллаж байсан, ямаршуухан саад бэрхшээл, зовлон зүдгүүрийг туулж тэр олон аймгуудыг засмал замтай болгосныг чинь би мэднэ ээ. Хариуцсан ажлаа хийж чаддаггүй компанийн удирдлагад хариуцлага тооцож, хийх ажлаа хугацаанд нь хийж чадаж байсан компанийг дэмжиж байж л богино хугацаанд энэ их ажлыг хийж чадсан юм. Сайд нь ажил хариуцсан дарга, мэргэжилтнүүдтэйгээ орон гэртээ ч орох завгүйгээр өнөөдөр Хөвсгөлд, маргааш нь Өмнөговьд явдаг байсныг нь би гэрчилнэ. Шөнөжингөө давхиад өглөө нь 6 цагт хотод ирээд 7.30-д сайдын шуурхай хурлаа хийдэг байсан. Ховдын онгоцноос буугаад хувцсаа ч солихгүйгээр Сүхбаатар аймаг руу давхидаг байсан даа, бид. Хөвсгөлийн замыг ашиглалтад оруулж нээх үед, тэндээс сонгогдсон УИХ-ын гишүүд нь оччихсон “Би энэ замыг барилаа, бариулсан шүү” гэчихсэн шоудаж, телевизийн камеруудыг шавуулчихсан зогсож байхыг нь хараад намайг дуугүй сууж чадаагүйг тэнд байсан хүмүүс нь мэднэ ээ.
Бусдын хийсэн бүтээснийг нь булааж өөрийн байгуулсан гавьяа хэмээн ярьж явахаасаа ичээрэй, НАМ-чид аа. Өмнөговь аймгийн замыг би бариулсан гэж “Ажнай” Бат-Эрдэнэ сонгуулийн сурталчилгаа хийж байгааг хараад нүүр хийх газар олдохгүй байна шүү. Та тэр үед Зам, тээврийн биш Батлан хамгаалахын сайд байсан шүү дээ. Байгаа юмыг байгаагаар нь, үнэн юмыг үнэнээр нь хэлж, ярьж чаддаггүй, арчаагүй улстөрчдийн байгаа царай нь энэ, ярьж чаддаг нь нэг иймэрхүү л дээ.
Зөвхөн 2013 онд гэхэд улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл тусламжаар нийт 74 төсөлд 947.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1824.9 км зам тавьсан юм. Харин 2014 онд нийтдээ 37 төсөлд улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл тусламжийн 599.6 тэрбум төгрөгөөр 837.06 км авто зам барьж, ашиглалтад оруулснаар энэ хоёрхон жилийн хугацаанд нийтдээ нэг их наяд 546.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж 2661.8 км авто зам, 1670.4 метр урт гүүрийг ашиглалтад оруулж байлаа. Энэ хоёрхон жилийн бүтээн байгуулалт 90 жилийн түүхтэй авто замын салбарт урьд хожид хийгдэж байгаагүй бүтээн байгуулалт болсон гэдэгтэй санал нийлэхгүй хүн байна уу. Тухайн үед сөрөг хүчин байсан МАН-ын бүлэг А.Гансүхийн багийнхныг дуудаж автозамын асуудлаар байцаагаад эцэст нь баяр хүргэж байсан юм шүү.
Яамны сайд А.Гансүх, дэд сайд Х.Ержан, төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, Авто замын газрын дарга Н.Онон, мэргэжилтнүүд нь зургаан аймгийн замын бүтээн байгуулалтуудаа шахах, чанар стандартыг нь шалгах, замчдаа эргэхээр ээлжлээд, зөрөлдөөд давхичихдаг байсан. Тэд тэгж явж байж л энэ их бүтээн байгуулалтыг хийж чадсан.
Фортуна гэх сайд асан Н.Батбаяр маань зам барилгын үндэсний компаниудад хийсэн ажлынх нь хөлсийг өгөхгүй их л зовоосон доо. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан автозамыг богино хугацаанд барихын тулд ямар сайндаа л Зам, тээврийн сайд нь Авто замчдын холбоотой хамтран шатахуун импортлогч компаниудтайгаа хэлэлцээр хийж, бензин шатахууны асуудлыг нь зохицуулж байх вэ дээ. ЗТЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Батсуурь, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга З.Цэрэнчимэг хоёр замчдын, зам барилгын компаниудын ажлын гүйцэтгэлийн мөнгийг нь өгүүлэх гэж Н.Батбаяр сайд, Хөгжлийн банкны захирлын үүдийг хоёр жил сахисныг би мэднэ.
Н.Алтанхуяг Гашуунсухайт-Тавантолгойн төмөр замын ажилтай газар дээр нь очиж танилцахдаа “А.Гансүх чинь юм хийсэн юм байна. Манай төмөр замчид чинь мундаг юм байна. Нүдээр үзээгүй хүмүүст бол овоолсон шороо, ирж үзсэн хүнд бол бүтээн байгуулалтаа хийгээд дуусч байгаа юм байна. Одоо зөвхөн рейс төмрөө тавьчихвал төмөр замын ажил дуусч байгаа юм байна. Алив Хөгжлийн банкныхаан, үлдсэн мөнгийг нь гаргаж өгөөрэй” гэж дуу алдаж байхад нь би хажууд нь зогсож байсан.
2013 онд Төрөөс иргэний нисэхийн талаар баримтлах бодлогыг боловсруулан УИХ-аар батлуулж, МИАТ компанийг үндэсний агаарын тээвэрлэгч статустай болгож, Монгол Улс өөрийн эзэмшилдээ цоо шинэ БОИНГ онгоц анхлан худалдан авч, агаарын шинэ шинэ гарцууд нээж байлаа. МИАТ компанид “БОИНГ” онгоц авахад юу юу гэж байлаа. МИАТ-д шинэ “БОИНГ” онгоц авч өгч дампууруулах гэж байна, хууль хяналтын байгууллагаар шалгуулна гэж дөвчигнөцгөөж байсан. Дэлхий дахиныг хамарсан Ковид-19 тахлын үед харь улсад гацсан иргэдээ эх оронд нь авчрахад тэртээ 2013 онд худалдан авч байсан ганц онгоц маань үүргээ гүйцэтгээд л ниссээр байна. Удахгүй далай гатлан тэртээ холын Америкаас иргэдээ авчрахаар нисэх гэж байна.
Ганц хоёрхон жишээ ярихад л ийм байна. Энэ багийнхан хоёрхон жилийн хугацаанд юу хийж чадсаныг хэлэх эрх надад бий. Учир нь би тэр багт ажиллаж байснаараа бахархдаг юм. АН-ынхан бидний хийж бүтээснийг өөрсдийн болгоод байгааг хөндлөнгөөс хараад гайхширч сууна. АН зам барьдаг гэж яриулж, бичүүлэхээсээ санаа чинь зовохгүй байна уу.
Ажил хийсэн, бүтээн байгуулалт хийсэн баг хамт олонд баярлалаа гэж хэлэхийн оронд элдэв асуудлаар шалгаж, хэрэгт холбогдуулан нэр төрийг нь гутаан доромжилж баахан гүтгэсэн. Хэнээс нь ч уучлалт гуйгаагүй. Та нарт хүн чанар, улстөрийн соёл байдаг бол уучлалтаа одоо л гуйчих. Харин А.Гансүхийн хийж бүтээсэн амжилтыг нь бүтэн зургаан жилийн дараа Авто замчдын холбоо тэргүүтэй салбарын нийт 11 төрийн бус байгууллага хамтдаа үнэлж Монголд авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойгоор “Хамгийн бүтээлч сайд” цол өргөмжлөлөөр шагнасан. Энэ мэдээ хэвлэл мэдээллээр гараагүй, гаргуулаагүй юм. Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар хамгийн сайн ажилласан Засгийн газар гэгддэг ч тэр нэр хүнд, тэр алдрыг тухайн үеийн сайд, Зам, тээврийн яамны хамт олон, автозамчид, төмөр замчид, иргэний нисэхийнхэн маань авчирсан юм шүү. Зам, тээврийн яамны хамт олон шиг чадварлаг баг өмнө нь ч байгаагүй, дараа нь ч байгаагүй. А.Гансүх сайдын баг шиг ажиллаж чадсан баг хаана байна, хэн байна. Гаргаад ир, харъя.
www.dardas.mn
Сэтгэгдэл
Зочин [103.212.119.175] 2022-07-28 12:19:29
ХОШГОР ХУУ ЭЛБЭГЭЭ ЗАЙЛ ЧИ ХУЛГАЙЧ МИНЬ ХУЛГАЙЧУУД АРД ТҮМЭНД ХЭРЭГҮЙ
Naran [66.181.160.61] 2022-07-28 04:46:41
Мянгуужингаараа дуудуулаад Мянганы замын ажлыг хөөрхий Н.Энхбаярын засгийн газар 2000 онд эхлүүлснээс хойш Монгол улс аймгуудаа УБ хоттой, болон хооронд нь хатуу хучилттай замаар холбож байгаа юм.Түүхийг дарж хэрэггүй, хүний санаачилсныг өөрийн болгох гээд яахав дээ ээ.
zochin [202.126.89.242] 2022-07-28 01:44:11
novshnuud yu barisan geed bgaan zamiig zamchid gedeg l unen baih bur anh Enhbayr sanaachilj bariulsan da
Зочин [66.181.184.81] 2022-07-28 01:35:29
АН зам тавьсан бишээ АН монгол орныг өрөнд оруулах зам тавьсан замчин нь АЛТАНХУЯГ амьд байна шүү
Зочин [59.153.113.74] 2022-07-28 12:02:24
3 тэрбумаари3000 км зам тавьжээ. Та бүгд.дээгүүр давхиж найрлаж наадамлаж амраад явж л байна
Зочин [64.119.18.132] 2022-07-28 00:24:41
Татварын мөнгөөр юм захиал хийлгэсэнээ өөрсдөө барьсан мэтээр ярих юм, за яахав санаачилсан нь сайн хэрэг
Зочин [103.212.117.241] 2022-07-27 16:04:03
Нам бол сонгууль барьдаг замыг замчид барьдаг
зочин [66.181.186.32] 2022-07-27 14:30:19
Энэ ямар учиртай юун мэдээ вэ? ЕС Н.Алтанхуягийн ЗГ Монгол улсын төлөө, Монголчуудын төлөө үнэхээр их ажлыг санаачлан эхлүүлсэн, хийсэн гэдэгтээ маргах хүн байхгүй л болов уу? Монгол улсын түүхэн дэх бүхий л ололт амжилтыг МАН харин өөртөө наах гээд л байдаг биз дээ? 3-хан сая ард иргэдээ ажилтай орлоготой, сайн сайхан, аз жаргалтай, сэтгэл хангалуун, амар тайван, эрүүл энх амьдруулж чаддаг ЗГ-тай болоосой, арай л гомдмоор гутармаар юм аа.
Зочин [103.212.119.175] 2022-07-28 12:25:03
АЛТАНХУЯГЫН ЗАСАГЫН ГАЗАРЫН ТӨРД ҮҮРЭЛСЭН МАНАН ХЭМЭЭХ ЛУЙВАР ХУЛГАЙН БҮЛЭГЛЭЛ ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙХ ЗОРИЛГООР БҮЛГЭЛЭН ЗАЙЛУУЛААД ДУВАЙН ГЭРЭЭ ХЭМЭЭХ ЛУЙВАР ХУЛГАЙН ГЭРЭЭГ ХИЙСЭН ГЭДЭГИЙГ УХААНТЭЙ ХҮМҮҮС МЭДНЭЭ ЧИНГЭС САМУУРАЙ БОЛ ЗЭЭЛ ЭНЭ ЗЭЭЛИЙН АВСАН ХҮМҮҮС БИ ТЭД ТӨЛНӨ ШАЛГАЖ ИРГҮҮЛЭН ТӨЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
Тэнэгт [202.9.46.46] 2022-07-27 20:40:57
Алтанхуягийн засгийн газар чингис самурай гэх өрийн бонд босгож, захиалгаар арван их наяд төгрөг хэвлүүлж, төгрөгийн ханшийг унагасан гэмт хэрэгтэн.
Хэн бэ [66.181.161.11] 2022-07-27 10:26:01
Нэр ус байхгүй, хэн гээч бэ
mongol [192.82.74.135] 2022-07-27 10:23:24
ОДОО БҮР ЦАХИМААР СОГТУУГААР АГСАМ ТАВЬДАГ БОЛЖ БАЙГАА ЮМ УУ АН-ИЙНХААН
Зочин [103.161.242.126] 2022-07-27 09:08:43
Энэ үнэн шүү. Бид мартаагүй шүү....