Ч.Эрдэнэбат: Төр нь иргэдийнхээ ажлыг булааж авчихаад хэцүү байдалд оруулаад хүндхэн л байна
ГХЯ-наас хилийн боомтуудын үйл ажиллагаа хэвийн болж буйг мэдээлэв. Монгол Улс, БНХАУ-ын хооронд байнгын ажиллагаатай автозамын есөн боомт ажиллуулах хэлэлцээртэй. Үүнээс долоон боомт нь нээлттэй, ачаа, тээврийн хөдөлгөөн хэвийн явагдаж байгаа гэв. Цар тахлын улмаас БНХАУ-ын талын саналын дагуу хаалттай байсан Бичигт-Зүүнхатавч, Хавирга-Архашаат автозамын боомтуудын ачаа тээврийн хөдөлгөөнийг сэргээх чиглэлээр дипломат шугамаар ажилласны дүнд Бичигт-Зүүнхатавч автозамын боомтын үйл ажиллагааг сэргээж, Хятадын талд гацсан 200 гаруй тээврийн хэрэгслийг татан авах ажлыг энэ сарын 22-ноос эхлүүлжээ. Ингэснээр нүүрс тээврийн автомашиныг улсын хилээр нэвтрүүлж, цаашид газрын тос болон бусад шаардлагатай экспорт-импортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэхээр Хятадын талтай тохиролцсон байна. Одоогийн байдлаар цар тахлаас шалтгаалж аль нэг боомтын үйл ажиллагааг хязгаарлах талаар ямар ч мэдээлэл ирээгүй байгааг тодотгон хэлэв.
Замын-Үүдийн жолоочдын нэгдлээс нөхцөл байдал ямар байгааг тодруулав. “Борхойн тал” автотээвэрчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, жолооч Ч.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Замын-Үүдийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Хуучин хэвэндээ өдөрт 50-60 чингэлэг л орж ирж байгаа.
-Замын-Үүд суманд хуримтлагдсан чингэлгүүдээ буцааж татаж авч байгаа юу?
-Гарч буй машиныхаа тоотой тэнцүү чингэлэг л авч байгаа. 50-60 машин гарвал 50-60 чингэлэг л гарна. Орж ирж байгаатайгаа адил тооны чингэлэг л гаргана гэсэн үг. Илүү хасагдана гэж байхгүй. Хамгийн гол нь Хилийн цэргийн 30 машин явж байгаа шүү дээ. Тэд бол хоосон чингэлэг авч гардаггүй. Хоосон яваад урдаасаа чингэлэг ачаад ирж байна. Урагшаа чингэлэг ерөөсөө зөөдөггүй. Хоосон чингэлэг нь хямдхан байхгүй юу. 50 мянган төгрөг болохоор тэрийг зөөхгүй дандаа ачаатайг нь зөөгөөд байна. Засгийн газрын 30 шар машин гээд байгаа Хилийн цэргийн дугаартай машинууд согтуу явж байгаад осол гаргаж асуудал үүсгэсэн. Овоорсон чингэлгүүд хэвээрээ. Өөрчлөгдсөн юм ер байхгүй.
-Танай холбоо Эрээний консулд хандаад нэлээд хугацаа өнгөрлөө. Хариу нь ирсэн үү?
-Ирээгүй л байна. Дахин дахин хүсэлт өгсөн ч ер хариу өгөхгүй юм.
-ЗТХЯ болон АТҮТ-д хандсан хүсэлтийн хариу бас ирээгүй юу?
-Ирээгүй. Бид 30 шар машинаа аваач ээ гэдэг л шаардлага тавиад байгаа юм. Бусад газар хийж байгаа бүтээн байгуулалтынхаа ажилд оролцуулахгүй бидний ажлыг булаагаад тээвэр хийгээд байгаад л дургүйцэж байна. Дарханы зам өөр хаана бүтээн байгуулалт хийж байгаа юм тэндээ аваачиж ажиллуулахгүй бидний ажлыг булаасан. Тэд бизнес хийж контейнерээ ачуулж байгаа хүмүүсээс бас мөнгө авч байгаа шүү дээ. Жолоочийг нь төрөөс цалинжуулаад, төрөөс байр машиныг нь хангаж ажиллуулдаг. Тэгсэн мөртлөө наймаачдын чингэлгийг зөөгөөд тэд нараас мөнгө авдаг. Ингээд байхаар нь бүтээн байгуулалтдаа оруулж, бидний ажлыг чөлөөлж өгөөч л гээд байгаа юм. Тэгж хэлээд ямар ч хариу өгөхгүй байна.
-Жолооч нарын нөхцөл байдал ямар байна вэ?
-Маш хэцүү байна. Дээрээс нь түлшний үнэ нэмэгдчихсэн. Манай энд 4140 төгрөгийн үнэтэй байна. Бүгд л хэцүү байдалд орцгоочихсон. Төр нь иргэдийнхээ ажлыг булааж авчихаад хэцүү байдалд оруулаад хүндхэн л байна.
-Эрээн дэх хамтрагчидтайгаа харилцаатай байгаа юу. Эрээний нөхцөл байдал ямямар байгаа талаар мэдээлэл авсан уу?
-Эрээн чөлөөтэй болчихсон шүү дээ. Бүх юм нь нээлттэй, чөлөөтэй болчихсон. Чингэлэг тээврийн саналыг манай ЗТХЯ-наас тавиад л явуулж эхэлсэн болохоос Эрээнд задгай тээврийг явуулья гээд хүмүүс нь бүгд л хүлээн зөвшөөрч байгаа шүү дээ. Нэг чингэлгийн үнэ чинь 28 мянган юань. Энэ чинь бараг 14-15 сая төгрөг байхгүй юу. Нэг удаагийн явалтын түрээсийн үнэ нь. Тэмцээд, тэмцээд хариу өгч дэмжих газар байхгүй хэцүү байдалд орсон жолооч нар өрөндөө баригдчихаад байна.
-Нүүрс тээвэр явж байгаа юу?
-Нүүрс өчигдрөөс (долдугаар сарын 25-ны өдрөөс) эхлээд явж эхэлсэн. 20 гаруй машин гараад байгаа юм уу даа. Нүүрс тээврийн компаниуд анх орон нутагтай гэрээ байгуулахдаа орон нутгийн тээвэрчдийг оролцуулна гэсэн. Тэгж компани байгуулж, зөвшөөрлөө авангуутаа эхэндээ орон нутгийн жолоочдыг явуулж байгаад удалгүй хасаж, өөрсдийн жолоочдоо оруулаад орон нутгийн тээвэрчдийг шахаж гаргасан. Нүүрс тээвэр хийгээд оронгуут тухайн компаний ачигдаж байгаа нүүрс багасна гэсэн үг шүү дээ. Өдөрт орж ирж байгаа 50-60 чингэлгийн 20 нь нүүрс гаргаад явчихаар тоо нь багасна гэсэн үг. Иймэрхүү байдалтай байна.
Өчигдөр оройн 19:30 цагийн үед Замын-Үүдийн жолооч нар эсэргүүцэл зарлаж, төрийн 30 машиныг явуулахгүй байх шаардлага тавьжээ. 30 машинаа төр татаж авахгүй бол Замын-Үүдийн боомтыг хаах хүртэл тэмцэл өрнүүлнэ гэв. Жолооч нарын хэлж буйгаар Хилийн цэргийн 30 машин гарснаар жирийн жолооч нарын 10 хүрэхгүй машин өдөрт гардаг. Гарахгүйгээс ялгаагүй ингэж байхаар тэмцэл өрнүүлж, ажлаа эргүүлэн авахыг хүсч байгаа гэнэ. Хуучин задгай тээврээ сэргээж, иргэдийг ажилд нь эргүүлж оруулахгүй бол жолооч нар хүнд байдалд орсныг хэн ч тоохгүй байна хэмээн тэмцэж байна гэв.
Сэтгэгдэл
бат [192.82.65.182] 2022-07-29 00:13:00
замын үүд дээр гараад ирчихсэн ачаа ачигдах гэж арав хонож байна.хотод ороод ирчихсэн ачаа төмөр замын кран дор тавигдах гэж 14 хонож байна.энэ халтар гэдэг этгээдийг өшиглөөд зайлуулах хэрэгтэй.
Зочин [66.181.190.29] 2022-07-28 13:38:01
Монгол улсад юмны үнэ хөөрөгдөх ажлын голыг энэ тээврийн жолооч нараас л болсон шүү дээ. Шуналаа барьж дийлэхээ байсан, ард түмнээ үл тоомсорлосон, амин хувиа хамгаас илүүд тавьсан хүмүүс байна лээ энэ ЖОЛООЧ нар чинь.
Зочин [31.32.212.183] 2022-07-28 12:53:00
Irged ni irged sig bis bolood ter syy dee??????????????ajil hiih dyrgyi,bas ajiliig dygaarlana,
Зочин [192.82.78.253] 2022-07-28 11:36:56
Эдийн засгийн тодорхойгүй замналтай хойд урд хөршүүдээ нэг хэсэг үл тоож 3 дахь хөрш гэж яваад бид эдийн засгийн боол болж байна Үүнд төр гэхээсээ тогтолцооний гажуудал илүү орсон Уг нь харилцан ашигтай байх ёстой байтал Оюутолгойг 3 дахь хөршдөө найр тавьж өгсөн Хэрэв БНХАУ тай хамтарсан бол бид өмнө талдаа маш сайхан сууршил бүстэй байх байж
Зочин [103.212.119.175] 2022-07-28 12:16:19
Гурав дахь хөрөш Монголд хэрэгтэй Энэ бол Монголчууд бидний тусгайр тогтнол газар нутагаан хамгаалах гол арга Буянгийн Жаргалсайна хэдэн жэлийн өмнө зурагттаар юу гэнж хэлсэнийг Монголчууд мартаахгүй АНУ ерөнхийлөгчМонгол исэнийг Хятад улс Монголд цэргээн оруулах Монголыг эзлэх гэж байсаныг энэ айлчлал зогсоон гэж хэлсэн дээ Худлаа байсан бол өнөөдөр Жагалсайн шорон байх юм биш үү
Зочин [66.181.181.85] 2022-07-28 09:47:21
ta nar hulhi muu hiideg biz se
Зочин [66.181.161.79] 2022-07-28 04:56:42
Харин ч төр өөрөө оролцож байж гайгүй болгосон Жолооч нар өөрсдөө бол амныхаа зоргоор үнэ ярьдаг тиим маягаар л 30жил болсон Одоо хил гаалын тээврииг зохион байгуулалттай болгохгүй бол салангид ямарч зохион байгуулалтгүй хувь хүмүүсээр тээвэр хиилгэх нь ерөөсөө бүтэхгүй Ядахад жолооч нар нэгдэж холбоо нөхөрлөл болж үүрэг хариуцлага хүлээдэг болгохгүй бол хэцүү шүүдээ Дур дураараа үнэ ярина хүмүүсиин ачаа барааг эвдэлж хэмхэлнэ дутаана авилгал хээл хахуулын асуудалд орооцолдоно хууль бус ачаа ачина улс орныхоо нэр хүндииг унагаана гээд маш олон асуудал байдаг
Зочин [66.181.161.7] 2022-07-28 06:43:02
Тээврийн хөлс буурсан уу даа
Зочин [202.21.117.108] 2022-07-28 04:03:21
өөрсдөө хуульгүй юм шиг авирлаж шуналаа дарж чадаагүй увайгүй зан гаргаснаас болж төрд ажлаа алдсан та нарын хохьчин ээ үхэж далдарцгаа ллруудаа
del [202.55.188.38] 2022-07-28 03:40:14
тээвэрийн хөлсөө дураараа нэмээд ажлын байраа алдсан шүү дээ овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ
зочин [59.153.86.75] 2022-07-28 02:42:33
буруу аль алинд нь байгаа . овоо босгоогүй бол ... төр оролцохгүй байдал хэвийн ковидын хөл хорионоос өөр гацаа байхгүй байх боломж байсан монголчууд бид шунаг сувдаг зантай болхоор жолооч нар үнэ хөлсөө хэт нэмж асуудал үүсгээд түүнийг далимдуулж эрх мэдэл бүхий шуналтнууд өөрсдийн ашиг шуналаа шургуулаад ийм болж байгаа юм .өөдөө хаясан чулуу өөрийн толгойд энэ дээ
Зочин [202.131.241.34] 2022-07-28 02:28:50
Буух мөртэй, Буцах эзэнтэй засаг хууль нь ДЭЭР ШҮҮ,,,ҮНЭЭ ЯАЖ НЭМСЭНИЙГ БҮҮ МАРТ...
Зочин [139.5.218.36] 2022-07-28 02:25:23
Төр шунахай жолооч нараар ажлаа заалгахгүй шүү
Зочин [202.55.191.194] 2022-07-28 01:57:03
шуналын дэвүүд хохь чинь гэдэг юм даа яг хүнд хэцүү цагт тээврийн хөлсөө замбараагүй нэмж хомхой шуналтай зан гаргаагүй байсан бол ингэж амаараа шороо үмхэхгүй байсан юм, нутагтаа буцаж төмс ногоо тарьцгаа тэр нь ирээдүйтэй шүү жолооч нараа
Зочин [66.181.190.29] 2022-07-28 13:38:28
Яаг үнэн.