Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
7 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Хэнтий нурууны зүүн хажуугийн Балж, Онон, Улз, Хангай нуруунаас усжих Онги голын адаг болон Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдсэн байна.
Үүр, Балж, Онон, Хэрлэн, Улз, Халх, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 10-30 см, Улз гол Дашбалбар сум орчимд үерийн аюултай түвшинг 5 см орчим даван үерлэсэн хэвээр байна.Иймд дээрх голууд болон голын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэг байгууллага, аялал зугаалгаар явж буй хүмүүсийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэн
Гадаргын усны судалгааны хэлтэс
2022-07-28
Сэтгэгдэл
Иргэн [192.82.90.95] 2022-07-28 06:32:32
Та нар улаан хивс --- ард түмэнүерт урсаад л Хүрэлсүх Зандан Шатар ОюунЭрдэнээ - өрөө төлөөч !!!!!!!!! замаа мөрөө засаж чадахгүйн байж !!!!!!!!Та нарийн ажил Ийм лбна Хараач !!!!!!!!!!
Зочин [202.55.191.194] 2022-07-28 07:19:09
Хурмастаас бууж байгаа хур бороонд төр засаг яагаад буруутай гэж,,, Үгэнд орох дургүй, дураараа эргүү тэнэг оркууд чинь үерийн аман дээр өөрсдөө буугаад үерт автаа биз дээ, тэр эргүү оркуудаа загна дуракаа,,,