Энэ оны эхний долоон сард усны ослоор 13 том хүн, 7 хүүхэд амь насаа алджээ
Энэ оны эхний долоон сарын байдлаар усны ослоор 20 хүн амь насаа алджээ. Тодруулбал, усанд осолдож 13 том хүн, 7 хүүхэд эндсэн талаар Нийслэлийн Онцгой Байдлын Газраас мэдээллээ.
Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.
Иймд:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
- Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
- Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
- Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байгаа юм.
Сэтгэгдэл
хөвсгөл түнэл [64.119.19.181] 2022-07-28 17:51:08
түнэл сумын гэх лхагважанцан гэх өвгөний хүүхдүүд гэх хэл ам хэрүүл шуугиан хууль бус үйлдлүүд муу бүхнээр зартай хэдэн авгай нар хоорондоо маргаж санаатайгаар бага насны 3 хүүхэд шатааж алчаад бас л нуун дарагдуулаад өнгөрсөн. аймгийн цагдаа шүүх төрийн албаныханд авлига өгч бүх асуудлыг шийддэг ах нь гэх батням бас л энэ хэргийг дарсан. 300 саяын тендэрийг авлига өгч авчаад атг д баригдсан ч 2 саяар торгуулаал өнгөрлөө. нам дагасан дарга нарын бөгс долоосон новшнууд хүний амь хууль бус үйлдлүүдээ хэр удаан нуун дарагдуулахыг хөвсгөл аймгийхан харж л бгаа шүү. хууль хаалгыг чинь тогших ойртсон шүү.