Дэлхийн 78 улсад сармагчны цэцэг өвчний тохиолдол бүртгэгдээд байна

Aдмин / Эрүүл мэнд

ДЭМБ: Дэлхий даяар сармагчны цэцэг өвчний 18 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр дэлхийн 78 улс, нутаг дэвсгэрт сармагчны цэцэг өвчний 18,000 гаруй тохиолдол бүртгэгджээ. ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс лхагва гарагт сэтгүүлчдэд өгсөн хэвлэлийн бага хурлын үеэр “ Нийт тохиолдлын 70 гаруй хувь нь Европын холбоо, 25 хувь нь Америк тивд бүртгэгдсэн ба Африкт энэ өвчний улмаас таван хүн нас барсан” гэж мэдэгдсэн байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 98 хувь нь ижил хүйстэн эрэгтэйчүүдээс илэрсэн гэж тэрбээр мэдэгдэлдээ дурджээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тэргүүний хэлснээр сармагчны цэцэг өвчин нь ойр дотно харилцаа үүсгэх, бохирдсон алчуур, ор дэрний цагаан хэрэглэл зэргээр дамжин халдварладаг байна. Сармагчны цэцэг өвчнийг зөвхөн тодорхой бүлэгт хамаарах өвчин гэж тодорхойлохгүй байхыг мөн тэрээр анхааруулсан.

Дэлхийн эрүүл мэндийн хяналтын байгууллага өнгөрсөн долоо хоногт тус вирусийг "олон улсын анхаарал татсан нийгмийн эрүүл мэндийн яаралтай асуудал" гэж зарласан. АНУ болон Европын орнууд сармагчны цэцэг өвчний дэгдэлтийг зогсоохын тулд иргэдээ вакцинжуулж эхлээд байгаа.

Европын комисс, Данийн биотехнологийн Баварийн Нордик компанийн бүтээсэн салхин цэцэг өвчний вакциныг, одоо дэлхий нийтэд тархаад байгаа, сармагчны цэцэг өвчний эсрэг дархлаажуулах зөвшөөрөл олгосны дагуу тус компанийн бүтээсэн, Имванекс вакцин нь, сармагчны цэцэг өвчний вирусээс насанд хүрсэн хүнийг хамгаалах чадвар 90-ээс дээш хувьтай гэсэн шинжлэх ухааны дүгнэлтийг Европын эмийн агентлагаас гаргаад байгаа юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.