Төмөр зам гацсан уу? Гацаасан уу?

Aдмин / Эдийн засаг

Монгол улсын эдийн засгийн суурь уул уурхайн салбар. Ашигт малтмалын экспорт бнхау-аас бүрэн хамаарсаар л. Иргэн бүр эдийн засгийн эрх чөлөөгөө бүрэн дүүрэн эдлэх боломжийг бүрдүүлэх төрийн чиг үүрэг амжилттай хэрэгжих нь юу юунаас чухал.

Гэтэл өмнөд хөршийн бодлогоор манай улсын өрх гэр бүлийн амьжиргааны эх үүсвэр шийдэгддэг байдал удаан үргэлжиллээ. Энэ гажуудлыг засах боломж “шинэ төмөр зам” төсөл багагүй саад бэрхшээл туулсан ч амжилттай хэрэгжиж байна. Өвөг дээдсээс өвлүүлсэн газрын доорхи үнэт баялагаа өөрсдөө боловсруулаад олон улсын зах зээлд нийлүүлэх чадал чансаа, тусгаар тогтнолын үр шимээ бид хүртэх цаг ойртсоор. Ардчиллын алтан хараацай С.Зоригийн үзсэнчлэн нэгдүгээрт улс үндэстний эрх ашиг байх зарчмыг үл ойшоогчид өдгөө амь бөхтэй ард түмний тархийг угааж, тамтагийг барж, талхилсаар. Монголын улсын үндэсний аюулгүй байдал, стратегийн чухал ач холбогдолтой эл асуудалд хэн хэн ямар байр суурь баримталж, юу ярьж, бичсэнийг эргэн сануулахад

\2021 ОНЫ 05-Р САРЫН 18\ НИЙТЛЭЛЧ БААБАР

Х.Баттулга төмөр замыг зогсоосон гээд яриад байдаг. Гэтэл мань хүн 280 сая доллараар далан барьсан. Тэр овоолсон шороо биш инженерийн байгууламж байна лээ шүү. Харин тэрийг 2014 онд зогсоосон хүн нь Ц.Нямдорж. Төмөр замаас болж Х.Баттулгатай айхтар муудалцсан. Ашиглалтанд орчих байсан юмыг бөөн хэрүүл болгож Их хурал дээр зогсоосон хүн нь Ц.Нямдорж юм байна лээ. Энэ үнэн шүү.

2018 ОНЫ 3 САРЫН 5 Төмөр замын инженер О.Сүрэн

Яг энэ, өөрийн гадарладаг салбарыг хараад үзэхээр үнэхээрийн сэтгэл эмзэглэж явдаг зүйл маань төмөр замын бүтэц, тогтолцоог шинэчлэх сонирхол эрх мэдэлтэй хүмүүст байхгүй байгаад л байна. Тэгээд төмөр замд шударга ажиллавал шорон явдаг энэ тогтолцоо л намайг эмзэглүүлж байна.

Энэ тогтолцоог хэвээр нь байлгавал Хятадын ард түмэнд оруулж байгаа энэ хөрөнгө оруулалт өсөөд л байна. Тэгэхээр яагаад тэдний буруу байх билээ. Би бол ямар их ухаантай, ямар мундаг төртэй ард түмэн бэ гэж харж байгаа. Манайхныг худалдаж авах гэж байгаа их муухай улс гэж огт харахгүй байгаа. 500-хан сая ам.доллараар улс төр, бизнесийн хүрээнийхнийг худалдаж авах гэж байгаа нь Тавантолгойн уурхай ашиглалтад орсноос хойш авсан ашгийнх нь нэг хувьд ч хүрэхгүй. Яагаад болохгүй гэж.

УИХ-д 49 хувийн бүлэг, 49 хувийн бүлгийг Тавантолгой, төмөр замын бодлогоор барьцаалсан бүлэг, шударга үнэний төлөө явж байгаа бүлэг гэсэн гурван бүлэг амь бөхтэй оршсоор байна гэдгийг хаа хаанаа ярьж хэлж ойлгох болсон. Энэ Засгийн газар ч энэ гурван бүлгээс бүрдсэн Засгийн газар харагдахаар байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар ямар нэгэн дорвитой шийдвэр гаргаж чадахгүй байгааг хараад ийм бүлэглэлүүд энэ Засгийн газарт ч орчихжээ л гэж харагдаж байна. Ер нь Гашуунсухайтын төмөр замыг гацаасан эзэд нь 49-ийн хувийнхан гэдэг нь хэнд ч ойлгомжтой байгаа шүү дээ.

Хятадын талд асуудлаа зөв тавихад хүлээж авахгүй байх нөхцөл байхгүй. Учир нь Хятад Улс Дэлхийн худалдааны байгууллагын хамгийн идэвхтэй бөгөөд үнэнч гишүүн. Хүлээж авахгүй байх ямар ч үндэс байхгүй. Гол нь бид л асуудлаа ойлгуулж, зөв тайлбарлах хэрэгтэй. Нэгдүгээрт, Хятад Улсын дарга нь өөрөө 10 том зорилтынхоо нэгдүгээрт дэвшүүлчихлээ. Хоёрдугаарт, Дэлхийн худалдааны байгууллагын идэвхтэй гишүүн далайд гарцгүй орны дамжин өнгөрөх конвенцийг хэрэгжүүлэхгүй байна гэж байхгүй.

2022 ОНЫ 03-Р САРЫН.02 НИЙТЛЭЛЧ А. Баатархуяг

Уул уурхайд хөрөнгө оруулагчид төмөр зам чухлыг маш сайн ойлгож байсан, тэд ямар ч аргаар хамаагүй гарц нээхийн төлөө шаргуу ажиллаж, заримдаа Засгийн газраас ч илүү эрх мэдлийг өөрт төвлөрүүлж хүссэнээрээ төмөр зам барихыг эрмэлзсэн. Үүнийг бас дураар авирлах гэж нэрлэж болно. Гэвч компанийн ашгаас улсын эрх ашиг чухал байсан юм. Үүнийг эрэмбэлэх гэсэн дотоод тэмцэл нь царигийн маргаанаар илэрч байсан юм.

Царигийн маргааныг төрөөс нэг тийш болгомогцоо Монголын талаас өөрийн стандартын царигийн төмөр замыг тавих ажлыг хойшлуулалгүй эхлүүлсэн. Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд ялсныхаа дараа У.Хүрэлсүхийг ЗГ-ын тэргүүнд дэмжсэн нь төрийн түвшинд нэгдмэл бодлоготой байх эрмэлзлийнх байсан. Тэрээр Ерөнхийлөгч байхдаа намын эрх ашгаас илүүтэй улсын эрх ашгаар засаглаж байсан учраас төмөр замын ажил урагштэй байсан юм.

Тэртээ дэлхийн 2-р дайны дараа 555-ын оросууд буюу Власовын армийн олзлогдсон цэргүүдээр зам тавиулснаас хойш бүтэн жарны турш Монголчууд өөрсдөө зам тавьж чадахгүй гэж бодсоор байсан юм.

Гэтэл 2019 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн санал нэгтэйгээр төрийн бодлого болгон “Шинэ төмөр зам” төслийг эхлүүлсэн. Эхний ээлжинд “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416 километр, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн 267 км, нийт 700 гаруй километр төмөр замын ажил эхлүүлсэн нь одоо дуусгах шатандаа ороод байна. Өнгөрсөн жилийн 5 дугаар сард Ерөнхийлөгч Х.Баттулга: “Монголчууд том бүтээн байгуулалт хийх чадваргүй хэмээн биднийг мохоохыг чармайж, санхүүжилтээс бодлоготойгоор татгалзаж, үл итгэн гацааж байсан төслийг Та бид саад бэрхшээлийг үл хайхран өнөөдөр бодит ажил болгосонд бахархал омогшил өөрийн эрхгүй төрж байна” гэж хэлж байв. Мөн “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416.1 км төмөр замыг дотоодын санхүүжилтийн эх үүсвэрээр хоёрхон жилийн дотор тавилаа. Улс төржилт, бүлэглэлийн ашиг сонирхол саад болоогүй бол ямар их боломж нээгдэж, үр дүнгээ өгч болохыг бид харж байна” гэсэн билээ.

Гадаад орчноос шалтгаалсан гацаа саад байхгүй, тиймээс улстөржилт, бүлэглэлийн ашиг сонирхлоос гадуур ажиллаж чадвал Монголчууд энэ жилдээ өмнөд хөрш рүү гарах хоёр дахь боомтоо нээж чадна гэж бодож байна. Гэхдээ ихээхэн гай тотгор болж байсан бүлэглэлүүд дотоодын улстөрийн шалтгаан ба гадаад эдийн засгийн орчноос шалтгаалж ихээхэн суларсан боловч басхүү нөлөөгөө бүрэн алдаагүй байгааг анхаарах л ёстой байх.

2014ОНЫ 06-Р САРЫН 12 Х. Баттулга

...улсын тусгаар тогтнолыг цэрэг, зэвсгээр биш, эдийн засгаар нь хөнддөг болчихсон цаг үе. Эдийн засгаар, эдээр засаглана. Төмөр зам дан эдийн засгийн асуудал биш. Ялангуяа далайд гарцгүй Монгол Улсын хувьд төмөр зам бол стратегийн тээвэр байх ёстой.

ЭДГЭЭРЭЭС СОНЖИН ҮЗВЭЛ ХЭН ҮНДЭСНИЙ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ БОДИТОЙ ДУГАРЧ, ХЭН НААГУУР ЦААГУУР, ИЛ ДАЛД ХОР ХУТГАЖ, ХОРЖООН ТАРЬЖ, ХААЛТ ҮҮСГЭЖ, ХАР АМИА БОДОЦГООЖ БАЙВ? ГЭДЭГ ТОД ТОМРУУН. МОНГОЛД 1. УРД ХӨРШИЙН БОДЛОГЫГ ТУЛГАН ХҮЛЭЭЛГЭХИЙГ ОРОЛДДОГ ТОМООХОН БҮЛЭГ

2. ӨӨРСДИЙН КОМПАНИЙ ЭРХ АШГИЙГ УЛС ҮНДЭСТНИЙХЭЭС ИЛҮҮД ҮЗДЭГ, ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ ДОТООДЫН АВИЛГАЛЫН БҮЛЭГЛЭЛ

3. НИЙТ УЛС ҮНДЭСТЭН, ТУСГААР ТОГТНОЛ, АРД ТҮМНИЙ САЙН САЙХАН, ӨНӨ УДААН АМЬДРАХ ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ ХЭСЭГ ГЭСЭН ГУРВАН ТОЛГОЙ БАЙГАА НЬ ӨДГӨӨ НУУЦ БИШ.

А. БЭСҮДЭЙ


Сэтгэгдэл

Зочин [203.169.50.118] 2022-07-30 07:58:25

НЭЭРЭЭН УВСЫН МЭНГЭТ ХАР ӨВГӨН БАТТУЛГАА ЧАМАЙГ ТӨМӨР ЗАМ ТАВИХЫГ ЧИНЬ ХАРНАА ГЭЭД Л ЗҮХЭЭД БАЙСАН ШҮҮ.

Зочин [192.82.83.153] 2022-07-31 02:22:47

Түүх мартагдахгүй ээ .НЯМДОРЖийн төмөр зам барихыг чинь харнаа гэж хэлсэн нь саяхан мэт санагдаж байна .Төмөр замыг овоолсон шороо , инженерийн барилга байгууламжин дээр тавьдаг гэдгийг хүмүүс мэддэг юм шүү.

ЗОЧИН [192.82.83.153] 2022-07-31 02:17:58

Төмөр замын нийт ажлын 70% нь газар шороо,инженерийн барилга байгууламж байдаг. Үлдсэн 30 % нь төмөр замаа тавих ажил юм.Тэгээд БАТТУЛГЫН овоолсон инженерийн байгууламж дээр дээрхи замыг тавьсан гэж ойлгосон. МАНАЙ УЛСАД ХЭН ИХ АЖИЛЛАНА.ТЭР ШОРОНД , ХЭН ИХ ПОПУЛИЗМ ХИЙНЭ ТЭР ХҮН ОД болдог болжээ .Ж:нь ОЮУ ТОЛГОЙ ,ТӨМӨР ЗАМ гээд нэрлэвэл нмлээд хэд болохоор байна. ЭНЭ БАЙДЛАА ЗАСАХГҮЙ БОЛ АЖИЛ ХИЙДЭГ ХҮН ОЛДОХГҮЙ ПОП НӨХӨД ТОЛГОЙ ДЭЭР ГАРАХААР БАЙНА .ГАРСАН Ч БАЙНА . Овоолсон шороон дээр төмөр зам тавьдаг юм.ШОНгийн модны оройгоор тавьдаггүй гэдгийг Ж.НЯМСҮРЭН мэтийн авгай МЭДЭЖ байвал зохино.

зочин [202.9.40.118] 2022-07-28 12:27:47

Төмөр замын талаар үнэн хүү сэтгэл гарган ажилласан хүн бол яах аргагүй Баттулга шүү. Гацааж байсан хүнийг нь ч та бид мэдэж байгаа.., УИХ дээр мэнгэт Нямдорж - Баттулгаа чамайг төмөр зам барихийг чинь харнаа гэж түмний нүдэн дээр хэлж байсан даа.., Баттулгад МАН+АНгийн хэд дээр нь эхнэр хүүхэд нь мөн бөгс долоогч нар хөлсний хэдэн троллууд л муу бөгөөд элдэв гүтгэлэгийг тарааж байдаг. Ард түмэн бүгд дэмждэг учир хулгайчууд бүгд айн нэг тал болцгоосон харагддаг.

kk [202.126.90.76] 2022-07-29 04:22:38

odoo menget ruugee gutgej dairah ni

Ebe [202.126.89.136] 2022-07-28 09:44:49

Buh muu muuhai bolgon Menget Suuneger 2 toi holbootoi

Зочин [202.21.124.133] 2022-07-28 08:32:21

Nuguu yambii arai hiin barij bgaa, hereggui tumur zamyn orosuud ni gatsaasan uu?!

Иргэн [64.119.22.78] 2022-07-28 08:28:54

Төмөр замыг битгий оролдоод бай, муу шуналын шулмаснууд аа!

Иргэн [64.119.22.78] 2022-07-28 08:28:17

Төмөр замыг битгий оролдоод, муу шуналын шулмаснууд аа!

Монгол [46.114.150.245] 2022-07-28 08:06:54

Мэдээж гацааж байгаа.

jonkuud [103.57.93.68] 2022-07-28 07:59:40

Jonkuug eh ornoosoo uravsan heregeer, uuriinh n sergeeh geed baidag tsaaziin yalaar yalalval taarna.

Zochin [149.34.244.180] 2022-07-28 15:31:51

Эргүү мал аа! Х.Баттулга шиг төмөр замын бодлогод сэтгэл гаргаж, улс орныхоо ашиг сонирхлыг дээгүүр тавьж зүтгэсэн улстөрч ганц ч байхгүй! Хятад эзэнтэй MCS-ийн бууны ноход, барууны тэжээвэр гөлөгнүүд л Таван толгойг үнэгүй авч, өдөр шөнөгүй ямарч хяналтгүй Монголын баялгийг хувийн төмөр замаар зөөх боломж олгоогүйд нь өдий хүртэл хорсож явдгийг захын монгол хүн мэднэ. Гайнууд аа, Монголоос зайлвал яасан юм!!!

Зочин [202.126.89.136] 2022-07-28 09:40:23

Teneg mal usan tolgoi

Зочин [103.212.117.200] 2022-07-28 09:30:48

Kkkk mal mini ooroo shoron shaa

Жон хуй [202.179.21.213] 2022-07-28 07:56:32

Би яасын эх орноосоо урваал биз жоохон зоос идээл биз сүртэйшдээ хохьнээ би 8 ангийн л боловсролтой за юу хахаха

Зочин [203.17.23.177] 2022-07-28 07:00:47

ЗА НӨГӨӨ ЭРЭЭН ДЭЭЛТ ХЭРГЭЭС ЭВТЭЙХЭН ГАРЧИХ САНААТАЙ ӨӨРИЙНХӨӨ САЙТААР ЭЛДЭВ ЮМ БИЧЭЭД ЭХЭЛЛЭЭ ШҮҮ.

Зочин [64.119.19.194] 2022-07-29 00:55:59

Чам шиг хужаагийн шээсийг бодоход хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн шүү


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.