Монгол Улс Шри Ланкын араас орох уу?

Д.Тулга / Эдийн засаг

ОХУ-аас 100 хувь хараат шатахууны үнэ байтугай дотоодынхоо хэрэглээг асуудалгүй хангачихдаг хүнсний ногооны үнэ тэнгэрт хадчихлаа. Аргаа барсан Засгийн газар салбар яаманд үүрэг өгч, эрт ургацын ногоо гаргаж, үнийг нь 1000-2000 төгрөгөөр буулгаад байна. Үүнээс гадна бид 91 сая малтай болчихоод, кг нь 20 гаруй мянган төгрөгийн үнэтэй мах иддэг улс. Эдгээр үнийн хөөрөгдлөөс шалтгаалж инфляцын түвшин 16.1 хувьд хүрээд буй. Үүнд хүнсний ногооны үнийн өсөлт 70.5 хувь, шатахууны үнэ 62.9 хувиар өссөн нь нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн.

Зүүн өмнөд Азийн Шри Ланка улс дефолт зарлаад удаагүй байгаа бол Монгол Улсыг удахгүй тус улсын араас орох өндөр эрсдэлтэй гэж Тайванийн EBC агентлаг зарлав. Дефолт гэдэг нь тухайн улс гадаадын орнуудад зээлээ төлөх чадамжгүй болсныг илтгэж байгаа аж. Нэг агентлагийн дүгнэлтээс гадна дэлхийн санхүү, эдийн засгийн байгууллагууд дараагийн дефолт зарлах эрсдэлтэй улсуудын жагсаалт гаргахдаа манай улсыг оруулсан нь эдийн засгийн хүндрэл тулгарах нөхцөл бүрдсэнийг харуулж байна. Тодруулбал, ОУВС-гаас Азийн орнуудын өр өсөж, үүнийгээ төлөх боломж хумигдаж буйг анхааруулсан байр суурь илэрхийлжээ. Лаос, Мьянмар, Мальдив, Папуа Шинэ Гвиней, Монгол зэрэг орны нэр дурьдагдсанаас Лаос, Монгол хоёрыг хамгийн хүнд байдалтай нь гэж тодотгосон байв.

Дотоодын эдийн засагч нар ч үүнийг хүлээн зөвшөөрч Засгийн газар, Монголбанк зэргийг яаралтай зөв арга хэмжээ авахгүй бол ирэх IX-X сар гэхэд инфляцын түвшин дахин нэмэгдэж, байдал хурцдаж болзошгүйг анхааруулаад байгаа юм. Манай улс БНХАУ-аас авч буй юанийн зээл төлөлтийг нэг жилээр хойшлуулж, гадаад өрнөөсөө хасаж тооцуулснаар зээлжих зэрэглэлээ авч үлдсэн. Олон улсын зээлээ төлөх гол баталгаа болсон Монголбанкны гадаад валютын албан нөөц оны эхэнд 4.366 тэрбум ам.доллар байсан бол зургаан сарын дотор 3.097 тэрбум ам.доллар болж, 29.06 хувиар буурчээ. Энэ талаар зарим эдийн засагчид хэвлэлд байр сууриа хэрхэн илэрхийлснийг хүргэе.

Эдийн засагч Б.Лакшми: Зээлийг зээлээр солиод байна

Тэрбээр "itoim.mn"-сайтад өгсөн ярилцлагадаа “Том, том хаадынхаа нэрээр нэрлэсэн бондын өрийг бид өрөөр солиод л яваад байгаа. Өмнө нь зөвхөн хүүгийн төлбөрийг төлж байсан бол энэ жилээс үндсэн төлбөрийг төлөхөөр байгаа. Эдийн засаг муудсан энэ үед гадаад өр том асуудал болно. БНХАУ-ын Төвбанктай байгуулсан своп хэлцэл бий. Хоёр Засгийн газар хооронд гэрээгээр олгосон өр зэрэг олон өрийн эргэн төлөлт тулж ирлээ. Нэг талаас эдийн засаг хангалттай хэмжээнд өсөж байх үед зээл, өр бол асуудалгүй. Гол нь эдийн засгийн өсөлт саарсан, экспорт саарсан, төсвийн зарлага нь байнга тэлж, валютын нөөцөө бүрдүүлж чадахгүй байгаа үед энэ нь том хүндрэл болно.Нэгдүгээрт, Чингис бондыг анх доллароор 2012 онд авч байсан. Түүхэндээ хамгийн өндөр дүнтэй авсан өр гэж хэлж болно. Тухайн үед доллар хямд байлаа шүү дээ. Тэгэхээр бид долларын ханшийн алдагдал хүлээж байна. Алдсан боломж, алдагдал нь өндөр байгаа болов уу. Хоёрдугаарт, бид зээлийг зээлээр солиод байна. Олон улсын зах зээл дээр бонд босгоход өндөр зардалтай. Гуравдугаарт, бид өр авснаараа үр өгөөж нь хаана байна вэ гэдгийг асуух хэрэгтэй. Томоохон үйлдвэр барьж чадсан уу, хэчнээн ажлын байр бий болгосон бэ, эдийн засагт ямар үр нөлөө үзүүлсэн бэ гэдгийг тооцоолох хэрэгтэй. Ийм тооцоо бараг байхгүй дээ. Айл өрх зээл авлаа гэхэд үл хөдлөх худалдаж авах, байрны урьдчилгаа хийх зэргээр ямар нэг зүйл хийнэ гэж төлөвлөдөг. Гэтэл улсын түвшинд зээл авснаар үр өгөөж нь хаана байна, юу болов гэдэг нь сонирхолтой. Бид зээлээ бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй.

Эдийн засагч: Ж.Дэлгэрсайхан: Аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбараас бусад нь эрсдэлтэй байна

-Монголын эдийн засаг ерөнхийдөө хүндхэн дүр зурагтай харагдаж байна. Учир нь эдийн засгийн өсөлт оны эхэнд хасах үзүүлэлттэй гарсан. Өнгөрсөн жилийн өдийд 15 гаруй хувийн өсөлттэй байсныг бодвол маш доогуур үзүүлэлт. Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан VI сарын эдийн засгийн үзүүлэлтээс харахад аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбараас бусад нь нэлээд сөрөг байдалтай харагдсан. Тиймээс II улирлын эдийн засгийн үзүүлэлтээс сайн үр дүн хүлээгээд хэрэггүй болов уу. Тэгэхээр Засгийн газрын зүгээс халамжийн бодлогоос илүүтэй, өөр зөв зүйтэй арга хэмжээ авсан нь үр дүнтэй гэж дүгнэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [122.201.23.44] 2022-08-02 03:40:37

Ард иргэдийнхээ толгойг байнга илээд байхгүй халамжаа зогсоогоод гаднаас доллар олох ганц ч болов үйлдвэржилтэнд хөрөнгө оруулаачээ. Гаднаас доллар олохгүй болохоор л ийм байдалд хүрээд байгаа ш дээ.

zochin [103.80.211.52] 2022-08-02 02:33:53

Ерөнхий сайдын ойлголтоор хөшөө сайн барих хэрэгтэй тэгвэл улс хөгжих юм гэсэн.

Зочин [202.55.188.94] 2022-08-01 17:04:31

Эдийн засгийн хэмнэлтийн горимд ажиллах ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАЖ,дефолтод орохгүй өнгөрөх боломж хайцгааяа!

Зочин [202.126.88.127] 2022-08-01 09:59:00

Болдог бол монголд Чингэс, Сталин, Гитлер мэтийн амьтан төрд гараасай. Энэ хулгайч, луйварчидыг буудаад, алаад ..

Зочин [202.9.46.10] 2022-08-01 08:42:10

Oroosoi

Зочин [202.126.89.64] 2022-08-01 06:34:04

Данхан толгой оюунэрдэнэ бушуухан огцор

х [202.9.46.57] 2022-08-01 04:21:10

хуц өөрсдөө сонгочоод бүү хуц моэголын төрөөсзайлсан хулгаачууд нам дагасан өлөнгүүд хагартлаа баяжаадл салдаг жамтай чацага царайлсан ард иргэд нь мал мэт дуугай

ЗОЧИН [103.10.22.86] 2022-08-01 02:45:50

ДЕФОЛЬД ЗАРЛАХ МАГАДЛАЛ ОНЫ СҮҮЛЧ, ИРЭХ ОНЫ ЭХЭЭР МАШ ӨНДӨР БГАА,ХЭРЭВ ЗАРЛАВАЛ ТӨГРӨГИЙН ХАНШ НАВС УНАНА,ИРГЭДИЙН ХАДГАЛАМЖ ЦААС БОЛНО,ЮМНЫ ҮНЭ ЭРС ӨСНӨ,ИНФЛЯЦ ТЭНГЭРТ ХАДНА,ГАДНЫ ЗЭЭЛ,ТУСЛАМЖ,ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЗОГСОНО,ГАДААДАД ТӨЛӨХ ӨРИЙН ОРОНД ГАЗАР НУТГААСАА,УУРХАЙ, БАЯЛГАА ТАСДАЖ ӨГӨХ НӨХЦӨЛ ҮҮСНЭ,АМЬДРАЛ ДОРОЙТСОН, ХАДГАЛАМЖ НЬ ЦААС БОЛСОН АРД ИРГЭД НИЙТЭЭРЭЭ УЛС ДАЯАРАА БОСНО,УЛАНГАСЧ БОССОН АРД ТҮМЭН ТӨВ ТАЛБАЙ, ОРДНЫГ ЭЗЛЭНЭ,ЗГ ОГЦОРНО,ЕР-Ч БУУНА,УИХ ТАРЖ Ч МЭДНЭ,АРД ТҮМЭН ЗАСГИЙН ЭРХИЙГ ГАРТАА АВНА,НИЙТ АРД ТҮМНИЙ ХУРАЛДАЙ ХИЙНЭ, 2 ТАНХИМТАЙ ПАРЛАМЕНТ БАЙГУУЛАХ ард нийтийн санал асуулга явуулАХ ,ШИЙД ГАРГАЖ явуулна,СОНГУУЛЬ ЗАРЛАЖ ЯВУУЛНА АИХ дотроосоо 76 ГИШҮҮНТЭЙ БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ,ЗӨВХӨБН ХУУЛЬ БАТАЛДАГ УБХ-ЫГ БАЙГУУЛНА,,УБХ НЬ ТӨСӨВ,ЗГ-ААР ОРОЛДОХ ЭРХГҮЙ БН,АИХ ЖИЛД 2 УДАА 14 ХОНОГ ЧУУЛЖ ТӨСӨВ БАТАЛНА,УБХ, ЗГ-ЫГ БАЙГУУЛЖ ҮХЦ-ЭЭС ЭХЛЭЭД БҮХ ТОМИЛГООГ ХИЙНЭ, 2 ТАНХИМТАЙ ПАРЛАМЕНТТАЙ БАЙх ШИНЭ ҮХ-ИЙН ТӨСӨЛ ХИЙЖ АРД НИЙТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЖ АИХ БАТЛАНА,ИЙМ ДҮР ЗУРАГ ХАРАГДАЖ БН

Зочин [108.31.39.151] 2022-08-01 15:51:41

ter vyd 76-g ordontoi ni shataah heregtei ter vyd l turuus tursun terbumtanguudiig hurungiig ni huraaj ehner hvvhedtei ni sharj alah heregtei mongolchuud chadna etseg uvgud maani ingej shiitgej baisan tvvh bidend bii

Зочин [66.181.160.30] 2022-08-01 02:39:21

ИЙМ ӨГӨР ЦАРАЙЛСАН БОЛОВСРОЛГҮЙ МАХАН ТОЛГОЙТ ХОНГИО ЭР ЕРӨНХИЙЛӨГЧ, ИХ ХУРЛЫН ДАРГАНЦАР, ЕРӨНХИЙ САЙДАНЦАРТАЙ БАЙХАД ӨӨД НАР ХАРАХГҮЙ МОНГОЛ

Зочин [43.242.242.24] 2022-08-01 02:00:12

Английн колони улс болбол хөгжих байх. Тэр нь хамаагүй дээр

Монгол бол 2-хон хөрштэй. Өөр хөрш байхгүй. [103.212.119.167] 2022-08-01 08:28:34

Англи нь Орос, Хятад хоёрын хооронд хамраа яг шургуулж харагдна ш дээ. Бодооч! Хоосон битгий мөрөөдөөч.

Зочин [202.126.94.205] 2022-08-01 00:54:33

Монголчууд төр засаг барих чадваргүй гэдгээ 100 жил харуулснаас сүүлийн 30 жилд бүр тод томруун харууллаа Буцаад аль нэг том гүрний нэг хэсэг болсон нь дээр

Зочин [139.5.216.27] 2022-08-01 00:22:37

Дандаа дундад зуун руугаа яваад байхаар яаж хөгжих юм бэ?

Зочин [150.129.142.24] 2022-08-01 00:14:15

90 оноос хойш баяжсан тэрбумтнуудын хөрөнгийг хураах хэрэгьэй


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.