Хөнгөлөлттэй эмийн цахим жор бичих A, B, C, D ангиллын журмыг 9 дүгээр сарын 1-ны өдрөөс хэрэгжүүлнэ

Aдмин / Эрүүл мэнд

Хөнгөлөлттэй эмийн цахим жор бичих A, B, C, D ангиллын журмыг 9 дүгээр сарын 1-ны өдрөөс хэрэгжүүлэх болжээ.

Тодруулбал, даатгуулагч-иргэдэд хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг ойртуулах, хүндрэл чирэгдэлгүй хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд өнгөрсөн онд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч хөнгөлөлттэй эмийн цахим жорыг бичих боломжтой болсон.

Өөрөөр хэлбэл, өмнө нь зөвхөн өрх, сум, тосгоны буюу анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нарын бичсэн эмийг хөнгөлөлттэй олгодог байсан бол уг хуулийн зохицуулалтын хүрээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нар ч олон улсын эмнэлзүйн удирдамж, ангиллын дагуу эм бичих боломж бүрдсэн юм.

Эрүүл мэндийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/625 дугаар тушаалаар баталсан "Зайлшгүй шаардлагатай эмийн 9 дэх жагсаалт"-д эм бичих эмчийн ангиллыг тодорхой зааж өгсөн байна.

Мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн "Эмийн жагсаалт шинэчлэн батлах тухай" 11 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлд тухайн эмийг бичих эрхтэй эмчийн ангиллын дагуу бичихийг үүрэг болгожээ.

Тогтоолд:

- А, В ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд,

- С ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд,

- D ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулагдсан.

Уг заалтыг 2022 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэхээр холбогдох албаныхан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.


Сэтгэгдэл

Purevjav [202.126.90.41] 2022-08-01 23:51:54

Плаквёнил гэдэг эм хөнгөлөлтэй эмийн жагсаалтанд оруулмаар бна. Эмч зөвлөдөг. Аптёкт ч байдаггүй.Дандаа хувь хүмүүс гадуур зардаг. Хариу

Даатгуулагч [202.126.90.51] 2022-08-01 13:25:34

Ковидын урьдчилан сэргийлэх эмнүүдийг хөнгөлөлтөд оруулмаар байна. Мөн эмчилгээний дараа уух эмнүүд.

ЭНХТУЯА [202.126.89.168] 2022-08-01 11:35:25

Манай нөхөр элэгний хорт хадартай юма сард хорт хавдарын эмийг 780000 төгрөгөөр сар болгон авч уудаг юмаа үүнийг даатгалд оруулаж өгөөч

Иргэн [103.10.21.250] 2022-08-01 10:51:03

Манай өрхийн эмч ямар эм даатгал орсоныг ч мэддэггүй юм бналээшд


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.