АМАА ҮДҮҮЛСЭН АРД ТҮМЭН

Aдмин / Нүүр

Үгээ хэлэх, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөтэй түүнчлэн айх аюулгүй, гачигдах зовлонгүй байх нь хүн ардын эрхэм дээд эрмэлзэл мөн.

Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд гомдогчид ихэнхдээ төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагч, төрийн байгууллага байдаг байна. Үнэн гэдэг ойлголт цаг, үеэ дагаж өөрчлөгдөж ирсэн. Өнөөдрийн үнэн гэж үзэж буй бүхэн маргааш өөрчлөгдөж болно.

Ийм байхад худалтай хуулийн хүрээнд тэмцэж чадах уу?

- Эрүүгийн хуульд шинээр зохицуулсан “Худал мэдээлэл тараах” гэмт хэрэг нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахад хязгаарлалт болсон бөгөөд үндсэндээ нухчин дарсан хэмээн харж болохоор байна.

УИХ-аас баталсан 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Худал мэдээлэл тараахыг шинээр гэмт хэрэгт тооцох болов. Энэхүү гэмт хэрэгт хорих ялын шийтгэл байхгүй.

Гэсэн хэдий ч Худал мэдээлэл тараах гэмт хэргийг шалгах явцдаа 2 иргэнийг 53 хоногийн хугацаатайгаар цагдан хорьсон. Улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу цагдан хоригдсон нийт хугацааг торгох ялын дүнгээс хасаж, 505,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн тохиолдол гарчээ.

Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт 2020 онд 251, 2021 оны эхний дөрвөн сарын байдлаар 119 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэснээс 25 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Дунджаар 7 орчим хувь нь шүүхээр хянан хэлэлцэгдээд байгаа юм. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй, хэн нэгэнтэй сэтгэл санаагаа хуваалцахгүй удвал амиа хорлох суурь шалтгаан болдог гэх.

Үзэл бодлын эрх чөлөө заяагдмал, жам ёсных гэдэг нь ийн нотлогдоно. Хүн төрөлхтөн оюун ухаант, сэтгэлгээт төрөл зүйлийн хувьд адгууснаас ялгаран бусдынхаа заяагдсан эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандаж, соёлтой харилцаа, соён гэгээрлийн шат дамжлагаар “нийгэм” гэх үсрэнгүй хөгжилд хүрцгээсэн.

Нийгмийн гишүүд ч ялгаагүй үзэл бодол, эрх чөлөөний хязгаарлагдмал нөхцөлд дургүй. Цуст хувьсгал, дайн дажин, хэлмэгдүүлэлт цөм эрх чөлөөний төлөөх тэмцэлдээн.

Дарангуйлалгүй нийгмийн төлөө бүгд урагшлах зам эрцгээж байхад Монгол Улс “их ухралт”- ын зам руу хэлбийсээр, хазайсаар мөд унах нь.

Харамсалтай

Шударга шүүмжлэлд дургүй эрх баригчид нам, улс төрчдийнхөө нэр хүндийг муйхарлан хамгаалах гэж улайрахдаа хууль журам, шударга үнэнийг тогтоогч шүүх, хяналтын тогтолцоог “бохирын хаалт” болгон хэрэглэдэг болсоор удлаа.


Сэтгэгдэл

Нямсүрэн [202.21.109.99] 2022-08-03 02:59:32

Хууль хуучирдаггүй, Үг үжирдэггүй гэж Үнэн худлын хооронд 4 хуруу зүрүү байдаг гэж байвч хэзээч худал үнэнтэй зэрэгцэч чаддаггүй юм шүү үнэн гэж хосгүй зүйл шүү !!!

Худлыг сонсож сурах хэрэгтэй. [103.212.119.167] 2022-08-02 06:38:00

Бүтэхгүй юмнуудын үнэнийг сонсож сэтгэлээ үймүүлж байхын ОРОНД сайхан найруулчихсан худал мэдээ сонсоод баясаад явж байсан нь дээр. Үнэнийг сонсоод ГАШУУДАН гуниглах, худлыг сонсоод БАЯРЛАН гуниглах. Дүндээ дүн байгаа биздээ?!?


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.