Тайванийн Зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдлыг нэмэгдүүлж магадгүй байна

Aдмин / Гадаад мэдээ

БЭЭЖИН. /RIA Novosti/. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилж магадгүй байгаатай, түүнчлэн Бээжингийн зүгээс ширүүн хариу арга хэмжээ авч болзошгүй байгаатай холбогдуулан наймдугаар сарын 2-4-ний хооронд тус арлын Зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдлын зэргийг нэмэгдүүлж магадгүй гэж арлын Төв мэдээллийн агентлаг энэ талаар мэдээлэлтэй эх сурвалжаас эш татан мэдээлсэн байна.

Баттай эх сурвалжийн мэдээлснээр, наймдугаар сарын 2-ны 8.00 цагаас наймдугаар сарын 4-ний 12.00 цаг хүртэл арми байлдааны бэлэн байдлаа нэмэгдүүлж, Хятадын Ардын Чөлөөлөх Армиас учирч болзошгүй аюулаас хамааран тохируулна гэж тус агентлаг онцлон тэмдэглэжээ.

Үүний зэрэгцээ эх сурвалж агентлагт хэлэхдээ, одоогийн байдлаар арлын армийн байлдааны бэлэн байдлын зэргийг ердийн түвшинд байлгаж байгаа бөгөөд хараахан тохируулга хийгээгүй байна гэжээ.

Н.Пелосигийн Азид хийх айлчлал түүнийг Тайваньд айлчлахаар төлөвлөж байгаа тухай мэдээ цацагдсаны дараа дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаад байгаа билээ. Хэрэв Н.Пелоси Бээжингийн эсэргүүцлийг үл харгалзан Тайваньд айлчилбал энэ нь АНУ-ын Конгрессын доод танхимын даргын 1997 оноос хойш тус аралд хийсэн анхны айлчлал болох юм.

Хэрэв айлчлал болбол Хятад улс хатуу хариу арга хэмжээ авна гэдгийг Бээжин Вашингтонд удаа дараа анхааруулсан. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Тайваньд айлчилбал Хятадын эрх баригчид "гар хумхин суухгүй" гэж тус улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лизянь даваа гарагт дахин мэдэгдсэн байна.

Н.Пелоси тэргүүтэй АНУ-ын төлөөлөгчид Сингапур, Япон, Өмнөд Солонгос, Малайзад айлчлахаар ням гарагт Азийг зорьсон. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын даргын албан ёсны вэб сайтад нийтэлсэн мэдээлэлд Тайваньд хийх айлчлалын талаар дурдаагүй юм.

Хэд хэдэн хэвлэлүүдэд мэдээлснээр, Н.Пелоси Бээжингийн эсэргүүцлийг үл харгалзан Хятадын эрх баригчид газар нутгийнх нь салшгүй нэг хэсэг гэж үздэг Тайваньд айлчлахаар төлөвлөж байгаа бололтой.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.