Профессор Ц.Лувсандорж: Бөх барилдах, морь уралдуулах, уул тахих гурав хөгжлийн чөдөр болоод байна

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын Боловсролын их сургуулийн профессор Ц.Лувсандоржтой ярилцлаа.


-Та саяхан “маш хурдан хоригловол зохих гурван үрлэгэн” гэсэн нийтлэл бичсэн. энэ талаар ярихгүй юу?

-Тийм, би долдугаар сарын 30-ны өдөр нийтлэл оруулсан. Түүндээ бөх барилдах, морь уралдуулах, уул тахихыг хоригломоор байна гэж бичсэн. Бөх бол манай уламжлалт өв соёл ч гэлээ хичээллэж байгаа хүмүүстээ хортой. Биедээ их ачаалал авч залуудаа зүрхний савлагаатай болж байна. Хавраас хойш хоёр, гурван сар бэлтгэж, барилдаж, найрлаж, наадамлаж байна гээд маш олон залуу баялаг бүтээхгүй цаг нөхцөөж байна. Энэ нь XIII зуунд бий болж XXI зуунд ч хэвээрээ байгаа нь улс оронд ч, хүнд ч үр өгөөжгүй, хохиролтой юм. Бөхийг хориглочихвол залуус бэлэг сэлт гэж хүний гар харахгүй, эрдмийн мөр хөөж, мэдлэг чадвараар илүү баталгаатай сайхан амьдралын замыг эрт олох нөхцөл бий болох юм. Ийм сайхан эрүүл саруул залуучууд бөх гэж хайран цагаа яйран өнгөрөөж явахын оронд баялаг бүтээгч болж улс орондоо хувь нэмэртэй явбал өөрсдөд нь их хэрэгтэй. Ийм зорилгоор бөхийг яаралтай энэ улсад хоригломоор байна.

-Морь уралдуулахын тухайд?

-Энэ талаар олон жил ярьж байна. Морь уралдуулахыг ч бас хоригломоор байна. Ийм цэнгүүн эрт галавын үе, дайтаж, байлдахаас өөр онцын хийх зүйлгүй цагийн хүмүүсийн хийдэг үйл юм.

Морины уралдаан бизнес, харгислал, мөнгөний золиос болж хөгжиж байгаа нь хазгай. Мөнгөтэй хүмүүсийн эл бизнес ядуу ардын морины хүүхэд, морь хоёрыг хохироож байна. Морио сүлдэндээ тахиж, хүүхдэд ээлтэй Монгол гэдэг үгний эсрэг үйл. Журамгүй, хүнлэг бус, адгуусаа хохироож хүүхдийн амь насаар тоглодог зүйл болчихлоо. Энэ байдлыг орхиж жам, ёсонд нь оруулахын тулд дахиад л хориглох хэрэгтэй гээд байгаа юм. Морины эзэн гэдэг чинь хэдхэн мөнгөтэй хүн бусдыгаа хохироодог бохир бизнес болсон. Тиймээс хориглоод зөв замаар нь эхлүүлэх ёстой. Морины уралдаан гэдэг чинь гадны оронд хүүхэд хохироохгүй, бизнесийнхээ зарчимаар явдаг юм. Хэтэрхий дураараа, бүдүүлэг байдлыг дэвэргэж болохгүй.

-Нөгөө талаас бөх барилдах, морь уралдуулах бол монгол түмний үндэсний их баяр наадмын чухал хэсэг. Бидний ондоошил гэж үзэх хүмүүс цөөнгүй. Та түр хориглоё гэв үү, бүр хориглоё гэсэн санал дэвшүүлж байна уу?

-Шууд хориглож, аажмаар зөв байранд нь оруулах ёстой. Учир нь үндэсний бөх сүүлийн 30 жил үндсэн уламжлалаасаа гажсан. Тиймээс зохих хэмжээнд хориглож, үнэт зүйлээр нь цааш авч явах ёстой гэсэн санааг дэвшүүлсэн юм. Нэгдүгээрт, яг энэ байдлаараа бол бид баярлаж наадамлаад л байдаг. Үүний цаана үнэт зүйл, өөрөө өөрийгөө үгүй хийх талбар бий болоод байна. Зодоон, найраа гээд ногоон дэвжээн дээр болж байгаа эдгээр зүйлс нийгэмд асар буруу үлгэр үзүүлж байна. Хоёрдугаарт, 1024 сайхан залуу эх орондоо ажиллаж, эрдэмд шамдаж баялаг бүтээж байвал хэрэгтэй шүү дээ. Наадмаар барилдахаар гарч ирж байгаа 1024 бөхөөс үнэн барилдсан нь хэд билээ. Эдгээр мянган сайхан залуу эх орныхоо төлөө дуугарч, эрдэм ном сураасай гэж бодож явдаг. Уламжлалыг жинхэнэ соёлын үнэт зүйл болтол нь хөгжүүлэхгүй л юм бол энэ байдлаараа явахааргүй байна.

-Уул тахихыг хориглох талаар?

-Энэ бол яах аргагүй мухар сүсэг. Лам, бөөгөөс үүдэлтэй, бидний дээр үе, шинжлэх ухаан хөгжөөгүй, дэлхий хавтгай гэдэг үеийн ойлголт. Байгаль орчноо хайрлан хамгаалах, түүнийг цэвэр тунгалаг байдлаар нь, жам ёсоор нь хадгалж хайрлах нь эртнээс өнөөг хүртэлх хүн төрөлхтний хамгийн эрхэм ёс, үнэт зүйл юм. Уул тахих гэдэг уул бохирдуулах, дарцагуулах, суваргажуулах, хөшөөжүүлэх гэсэн утга биш. Харин байгаль, уул усаа хамгаалах, тэдний зүй ёсны орших нөхцөлийг нь эвдэхгүй байх, байгалийн зүй зохистой ухаалаг харьцааг л уулыг хайрлаж хамгаалж байна гэж тусгаж авбал ононо. Дэлхийн хаа сайгүй сайхан уул байна аа байна. Тэр бүхнийг дэлхий тахиж байна гэж бохирдуулаад байгаа юм алга. Марсын Олимпийг эндээс тахиад байгаа юм алга, харин түүнийг судалж л байна.

Дэлхийн ихэнх улс орон энэ зан үйлийг орхичихсон. Уулаа тахих нэрийдлээр их мөнгө үрж, уул усыг бохирдуулж байгаа улс манайхаас өөр байхгүй. Шинжлэх ухаан хөгжөөд энэ хэрэггүй юм байна гэдгийг ойлгочихсон байхгүй юу. Дахин хэлье, үеэ өнгөрөөсөн ойлголт гэсэн үг. Уул усыг үнэхээр хайрлах гэж байгаа бол хамгаалах талаас нь шинжлэх ухааны үндэстэй судалгаа хийж түүний өөрчлөлтийг нь олж тогтоож, сөрөг нөлөөг нь багасгах хэрэгтэй. Тийм учраас энэ гурван үрлэгэнг энэ улсад маш яаралтай хориглох хэрэгтэй. Тэгэхэд эхлээд эвгүй мэт авч эцэстээ их эвтэйхэн байх болно. Хөгжилтэй, хөгжсөн юм шиг байх болно. Хамгийн гол нь хүн бүрт эдийн засгийн хувьд тэр хориг их эвтэй байх юм. Улсад бол бүр эвтэйхэн болно. Хэмнэсэн мөнгөөрөө гадаад өрөө төлнө гээд л.

-Тэгвэл уламжлал гэж юу юм бэ?

-Уламжлал гэдэг чинь шинжлэх ухаанаа дагаж өөрчлөгдөж, шинэчлэгдэж явдаг. Энэ гурван гаж зүйлийг өөрчлөх цаг болсон. Шууд өөрчилж болохгүй, хориглож байгаад өөрчлөх ёстой.

Уламжлал хөгжлийн чөдөр байх ёсгүй. Урагшилж биш, ухарч байгаа буруу зүйлс аяндаа цаг хугацааны аяст орхигддог шүү дээ. Гэтэл манайд бүх юм байдгаараа, бүр гажсан зүйлийг үнэт зүйл болгож хөгжүүлж болохгүй. Харин ч уул яаж өөрчлөгддөг, тогтдог юм гээд шинжлэх ухааны туршилтаа явуулах хэрэгтэй. Төрийн дээд албан тушаалтнууд нь хүртэл хадаг уулан дээр уядаг. Ийм байж болохгүй, энэ чинь XXI зуун. Уламжлал, үнэт зүйлээ гажуудуулсан эдгээр зүйлийг хориглох хэрэгтэй. Хүн ярьж болохгүй зүйл биш шүү дээ. Буруу зүйлийг өөрчлөхгүйгээр цааш явахгүй. Энэ гурав бол чөдөр байна. Энэ тал дээр үндэсний хэлэлцүүлэг хийх шаардлагатай, өөрчлөх ёстой байхгүй юу. Уламжлал ухаарлаар шинэчлэгдэж, соёлжиж, иргэншиж байдаг нь хөгжлийн жам ёс юм. Хөгжил, иргэншил ийм л байдлаар явагддаг. Уламжлал хөгжлийн чөдөр байх ёсгүй. Өөрчлөгддөггүй зүйл үгүй.

ӨДРИЙН СОНИН: Нийтлэлч: АЗЖАРГАЛЫН ГАНТУЯА

image


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.135] 2022-08-06 12:47:14

Энэ хүний хэлсэнд нэг их бухимдаад хэрэггүй байх амьдрах цаг, заваа юунд зарцуулж байна гэдгээ бодох асуудал байна шүү !

Монгол Улсын иргэн [183.100.174.172] 2022-08-05 04:10:11

Маш зөв. Үнэхээр зөв сэтгэж. Энэ чинь 21 дүгээр зуун. Уламжлал гэж юуч байгаа юм, түүнийгээ зөв ухаарч, таньж мэдсэн нь хэд байгаа билээ дээ. Зүгээр л ам дамжсан сураг, цуу яриагаар л явдаг хүмүзс шүү дээ бид чинь, ялангуяа хувьсгалаас хойшхи үеийнхэн бүхэлдээ. Эрдэмтэд нь ч гэсэндээ ихэнх нь зоммунист үзүэл суртлаар хүмүүжсэн улсууд шүү дээ. Жинхэнэ өв уламжлалаа мэддэг өвгөд хөгшид бүгд бурхан болцгоосон. Тэднээс зөв өвлөж авч, ухаан болгосон нь маш цөөхөн. Бөх, морь уралдах 2 бол ёстой утга учраа бүрэн алдаж, зүгээр ашиг хонжооны хэрэгсэл, баярхах, гайхуулахын дон өвчин болсон шүү дээ. Үүнийг бүгд л мэдэж байгаа ч хүлээн зөвшөөрч, алдаагаа засахыг оролдохгүй, хичээхгүй байгаа шүү дээ

ИРГЭН [192.82.71.254] 2022-08-05 02:55:31

БӨХ, МОРЬ ХОЁРЫГ БУЗАР УЛС ТӨРЧИД УЛС ТӨРИЙН ОНОО ЦУГЛУУЛАХ ХЭРЭГСЭЛ БОЛГОЖ СҮЙД ХИЙЛЭЭ ШҮҮ!!! ЭНЭ МАН-АН-Н УЛС ТӨРЧИДӨӨС СЭРЭМЖЛИГТҮН!!!

зочин [202.9.46.242] 2022-08-04 23:30:21

Наадам, найраандаа мансуурч, нойрондоо ялзарч, мухар сүсэгтээ живж, лам хувлзууддаа шулуулж, жалга довны үзэлдээ идүүлэн талцаж уралцаж байгаа үхэр монголууд бултаараа уншаад, үнэхээр санаж сэрж, сэтгэж сэхээрэхээр зөв санаа дэвшүүлжээ. Үүнийг гуйвуулж мушгилгүй, гутааж доромжлолгүй, голыг нь олж, зөвийг нь барьж нэг талд нь гаргах зайлшгүй шаардлагатай болсон нь үнэн. МАН, лам, мухар сүсэг гурав бол Монголыг мөхөөх гай түүтгэрүүд мөнөөсөө мөн!

Irgen [64.119.26.12] 2022-08-04 07:38:53

Энэ профессор том нээлт хийснээ зарлаж байна аа

Иргэн [139.5.216.111] 2022-08-04 07:36:31

Өгч буй санаа бодууштай юм. Бөх, морь, уул тахилгыг бүр хорихгүй ч хязгаартай хүрээнд хийж баймаар юм. Тамирчин гэдэг тухайн спортдоо бүх зүйлээ зориулдаг цөөн хүний мэргэжил шүү дээ. Улс даяараа зуны хэдэн сар бүх аймаг, сумдаараа барилдаж ажлаа алдаад байх буруу. Морин уралдаан ч адил, мөнгөтэй хүмүүс түүнийгээ харуулж гайхуулах хэрэгсэл болж буй нь харамсалтай. Жинхэнэ уяач, унадаг хүмүүстээ хэр өгөөжтэй юм бол?

Зочин [122.201.31.60] 2022-08-04 02:48:28

ТҮРҮҮЛСЭН БӨХИЙГ ХЭЗЭЭ ЯВАХДАА ИНГЭЖ ШАГНААЛ ДАГАЖ ГҮЙГЭЭЛ МАГТААЛ БАЙСАН ЮМ БЭ. САЙХАН МЭХ САЙХАН БАРИЛДААН.ҮЗҮҮЛСЭН ГЭЭЛ БҮТЭН ЖИЛЖИН ЯРИХ САЙХАН БАХАРХАЛТАЙ БОЛДОГ БАЙСАН БОЛОХООС ОДООТОЙ АДИЛ ҮЙ ТҮМЭН ШАГНАЛ ӨГӨӨЛ МАГТААЛ СОЛИОРЧ БАЙГААГҮЙ ЮМ ШҮҮ. АРАЙ ДЭНДҮҮ МАГТАЖ ХӨӨРГӨЖ БАЯЖУУЛЖ ЭВДЭЖ БАЙГААН БИШҮҮ. МӨН ЁСТОЙ БӨХ ХӨГЖЛИЙН ТУШАА ГЭЖ ЁСТОЙ ЗӨВ ХЭЛЛЭЭДЭЭ.ОДОО БОЛИМООР ЮМАА ИНГЭЖ СОЛИОРХОО

Зочин [66.181.161.13] 2022-08-04 02:48:20

ЗӨВ, ДЭМЖИЖ БНА

Zochin [192.82.70.137] 2022-08-04 02:25:47

100 xybi demjij bn

Зочин [202.55.188.114] 2022-08-04 01:45:34

Энэ гурваас болоод хөгжихгүй байгааг юугаар батлах юм профессор оо? Хөгжлийн тушаа нь энэ мөн гээд шинжлэх ухааны баталгаатай гаргаад эрдэм шинжилгээний хурал дээр тоо баримттай илтгээд орхи. Тэгвэл итгэе!

Зочин [66.181.187.64] 2022-08-04 02:01:14

haha zugeer tosov, shagnaluudiig tootsood uzeech mal

Мөнхөө [192.82.65.104] 2022-08-04 01:05:47

Маш зөв.Үнэхээр хэтэрч байна.Ажил хийхгүй мөртлөө өлсгөлөн байгаагаа гайхах.Халамжаа багасгая.

Зочин [202.55.188.89] 2022-08-03 23:02:00

Маш зөв одоо ИХ ийн чуулганаар хэлэлц.Энэ жилээс эхэлж тэр ШИНЭ СЭРГЭЛТ гээд хоосон лоозондоо шинэ салхи оруул...

Зочин [66.181.160.90] 2022-08-03 23:00:46

Энэ 3 үйдпийг наадмаар ганцхан удаа хийдэг болгоод хуульчлах хэрэгтэй. Үнэхээр хөдөөгийн малчид морь уяах наадам хэсэх найрлахаас өөр ажилгүй болчихож. Хэдэн хүүхнүүд нь прүссээр, насанд хүрээгүй хүүхдүүд нь хятад мотоциклоор малаа харсан дүр үзүүлж байна. Мал саах зэрэг асуудлууд бүр зргссон. Даан ч дээ гэмээр. Үнэн дээ бол эрх баригчид сонгуулийн шоу болгоод дэвэргээд байгаа.

Зочин [66.181.186.147] 2022-08-03 19:17:21

БҮТЭН ЖИЛ МОРЬ УРАЛДУУЛЖ БӨХ БАРИЛДУУЛЖ НУМ СУМ ХАРЬАЖ ШАГАЙ ХАРВАЖ БАЙГАА ЮУ БАГА ТЭНЭГТЭЭРЭЙ ӨВГӨН ГУАЙ!! БИ МОНГОЛ ХҮН НААДМААР ҮЗСЭЭР ҮХЭХ БОЛНО!! МОНГОЛЫГ МОНГОЛ БИШ ХЯТАД БОЛГОХ ДАЛД САНАА ЧИНЬ ЧЛТЭХГҮЙ ЖОНХУУГИЙН ХӨЛСНИЙ ТРОЛЛОО!!!

Монголын өнөөгийн байдал, ирээдүй. [103.212.119.167] 2022-08-03 16:41:52

Монголд нийтээр шүтдэг шашин БАЙХГҮЙ, шашны томоохон сүм хийдийн барилга байдаггүй. Иймд Млнгол төр нь, ЧААВААС, хээр очиж, хээрийн чулуугаар овоо босгож УУЛ тахихаас өөр арга байдаггүй. Тэгээд тахьчихаад бүгдээрээ явчихдаг. Уул овоо нь буцаад л ХЭЭР болчихдог. Ийм байдал хир удаан үргэлжлэх бол?

Zochin [59.153.85.68] 2022-08-03 15:07:00

Маш зөв дэмжиж байна таны саналыг 100 %

иршэн [64.119.18.144] 2022-08-03 14:28:53

өвармөц санаа байна Ер нь хориглоход болохгүй зүялнүй Гжхдээ хориглоно гэхээс илүү тар төрийн алба өайгууллгаг оролцохыг хориглрх нь зөв

Zochin [103.26.195.92] 2022-08-03 14:27:20

20 jiliin daraa ayndaa nom jurmandaa orno oo Boh, Mori, Lam gurviig toohoo bolino. Ta buhen haraarai!!!!

Иргэн [202.9.40.86] 2022-08-03 12:44:35

Маш зөв хэлжээ. Энд дургүйцээд бгаа хүмүүс бөх барилдаж мөнгө олдог хүмүүс биз. Энэ тасралтгүй үргэлжлэх найр наадмаа болих хэрэгтэй. Маргаашаа бодож хөдөлмөрлөх нь чухал бн. Наадсаар бгаад улс орон сүйрч дуусах нь, ядахдаа засгийн эрхэнд бгаа шуналтнуудын шунал хэзээ ч дуусахгүй нь ойлгомжтой.

Зочин [43.242.243.116] 2022-08-03 12:58:30

За ёстой худал суртөл ухуулга гадаадынхан хичнээн хөрөнгө баяр ёслолд зарцуулдаг гэж бодож баына эргээд энэ чинь эдийн засгаа дэмжиж ард түмнээ нэгтгэдэг юм ёстой худал

Н.Адан [103.57.92.151] 2022-08-03 12:29:47

Бөх барилдаж, морь уралдаж л байг. Төр засаг бүү оролц. Хайран мөнгөө ийм тэнэг ажилд үрдэг монголын төрийг яах вэ таминь. Тэр их олон тоо дуржигнатал дуудах бөх, морины цол сайхан уу. Бөх, морины баян холбоод хийх ажил юм шүү. Төрийн наадам гэж яавч байж таарахгүй.

ганаа [202.126.89.29] 2022-08-03 11:46:01

ХУЦНА БИЗ ХӨГЖҮҮЛЭХ САНААТАЙ БАЙГАА ЮМ БОЛ ХӨГЖҮҮЛЭЭЧ ХЭН ЧАМАЙГ МОРЬ УЯ ГЭЭВ ОВОО ТАХЬ ГЭЭВ ХЭН ЧАМАЙГ БАРИЛД ГЭЭВ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЧАДДАГ ЮМАА ХИЙГЭЭЧ ЭХ ОРНОО ХӨГЖҮҮЛЭЭЧ ХЭН ЧАМД СААД БОЛООД БАЙНАА.

Зочин [66.181.188.208] 2022-08-03 16:58:35

Chi saad bolood bna.

Зочин [103.80.210.38] 2022-08-03 12:49:41

яасан ууртай бүдүүлэг хүн бэ Эрэгцүүлж боддоо

Irgen [66.181.189.197] 2022-08-03 11:22:44

Bohiig. horiglono gej yu baihav.Ene ih olon oi, nair naadam, uul ovoonii , tahilgaa tsegtseleh heregtei shdee..Huuli togtoogchdiin tenegleliin balag eh. tolgoigui olon bayar naadam, tahilga. zugaa tsengeliig tsegtselj todorhoi standart togtooh. heregtei.

Зочин [202.126.88.149] 2022-08-03 11:22:03

Уул овооны тахилга болон бурханы хөшөө барихыг хуулиар хориглох хэрэгтэй байна. Хоорондоо хэрэлдэж нэгнийгээ үгүйсгэдэг лам нарыг шоронд хорих хэрэгтэй.

Зочин [202.126.88.149] 2022-08-03 10:24:33

энэ хүн маш зөв асуудал хөндсөн байна. Манай төр засаг бөх барилдах, морь уралдуулахыг хориглож чадахгүй. Харин төр засаг маань дараах арга хэмжээг хэрэгжүүлээчээ гэж хүсэж байна. Бөхийн хувьд өндөр бай шагналыг хуулиар хориглох хэрэгтэй. Хурдан морины хувьд зөвхөн малчин хүн л хүн л морио уяж уралдуулахыг хуульчлах. Харин бизнесмен, төрийн албан хаагч гэх мэт мал малладаггүй хүмүүс морь уях нэр дээрээ уралдуулахыг хориглох хэрэгтэй. Мөн гадаадаас эр охин адуу импортоор оруулж ирэхийг хуулиар хориглох хэрэгтэй. Мөн уралдаанд түрүүлсэн болон айрагдсан морьдын эзэдэд өндөр бай шагнал өгөхийг хуулиар хориглох хэрэгтэй.

Зочин [83.215.197.107] 2022-08-03 21:08:56

Jag zow. Jiriin ard tumen l hiih estoi

Зочин [103.80.210.38] 2022-08-03 12:46:59

Маш зөв санаа байна

зочин [103.229.122.120] 2022-08-03 10:06:31

Луяа гэж хэдэн тоо бодож байгаад шизофрейн болчихсон багш. Уг нь өөр хүн арай зөв маягаар тайлбарласан бол бас ч санадаг л санаа. Гэхдээ өв соёлыг ингэж гутаан доромжилж болохгүй байх. Луяа докторын хамгаалсан математикийн дэд докторын ажил ШУ -д ямар ч үүрэг гүйцэтгэхгүй байгаа болохоор ШУ гэж дуугарахаасаа жаалхан ичиж бай л даа.

Зочин [202.126.89.28] 2022-08-03 09:50:45

Буддын шумеризмын тахилгаас болоод дэлхий цөлжөөд байгааг эрдэмтэд нотолсон. Эртний гүн ухаан шинжлэх ухааны үндэстэй

Zochin [64.119.16.79] 2022-08-03 09:00:51

Zuv

Зочин [64.119.16.79] 2022-08-03 09:00:22

Zuv

Зочин [202.126.90.47] 2022-08-03 08:14:47

Ер нь зөв санаа. Найр наадам арай хэтэрлээ. Эдийн засагт хохирол ихтэй үрэлгэн зардал юм. Гэхдээ бүр хориглох нь хаашаа юм.

Зочин [202.126.90.61] 2022-08-03 07:53:57

ЛУяа одоо явах нь дээ.

Зочин [202.126.88.180] 2022-08-03 07:06:41

Mash zov, ene bol zugeerl primitive mayagaar setgesen muhar susegt avtagdsan uneheer mongol hel soyoloo deedleh gej baiagaa bol yagaad zarim aul orch barag ooriinhee buh huuhdiig Yi Tsai neg surguuld surgaad Kommunist setgeleer handaj mon Mongol huuhdiig dord uzsen baidal zeregiig bii bolgoood delhiin hogjil haaishaa yavaj baina Hervee bud hoer horshoo duuraisaar baigaad ymarch oyun uhaany devshilt hogjil 21 zuuny setgelgeer handdaggui za Yi Tsai gedeg Hyatad surguul surgaj gehdee baga surguulin helbereer ternees 12 aniigiig duustal Hyatd uzel sanaa suulgaad mon ondor tolbor tolood ylamjil soyoloo oyun uhaanyy platformoor hogjuuleh bishees heden yachid bohxhuudeer duurgej uredduin huuhduudiin ami nasaar toglood nogoo nogoo delhii niitiin hel Boloh Angli hel oor busad olon ylsiin chartai medleg bolovsrol olgood , hayatad ih gurnii noloog orohgui , hayatdchlagdahgui baih toriin har tsartsagnii bodlogo haana baina aa

ТХХ... [202.179.26.50] 2022-08-03 06:47:41

САЙХАН ХЭЛЖ... МУХАР СҮСЭГ ДИЙЛЖ. БОЛОВСРОЛ ЯЛАГДСАН ... ГЭЖ НЭГ ХҮГ ТУН ОНОЖ ХЭЛСЭН... БӨХИЙН ХӨЛС ДОЛООНО. ХУРДАН МОРИНЫ ХӨЛС НҮҮР НҮДГҮЙ НЯЛНА. УУЛЫН ОРОЙД БААХАН ХООЛ ЦАЙ НЯЛНА. ЦАЦНА... ЛАМ НАРТ ӨРГӨЛ ӨРГӨӨД Л БАЙНА. ӨРГӨӨД Л БАЙНА. НЭМЭРГҮЙ .... ШИНЖЛЭХ УХААН ХААНА Ч ЯВААМ БҮҮ МЭД.... Ш/У -НЫ ӨНӨӨ ОЛОН МЯНГАН АКАДЕМИЧ НАР , ДОКТОР ПРОФЕССОР, МАГИСТР , БАКЛАВАР, СУДЛААЧ ОЮУТАН НАР ХААЧИВ. БҮТЭН 4 ЖИЛ ИХ СУРГУУЛЬД СУРААД ӨӨРТӨӨ БИШ ХАМ ХАР БӨӨД ИТГЭДЭГ БОЛЧИХДЫМ БОЛ ИХ СУРГУУЛИЙН ХЭРЭГ БАЙНА УУ

Зочин [122.201.31.67] 2022-08-03 06:23:04

Зөвөө зөв бах морь хоёр хөгжил авчрахгүй.

Зочин [174.21.55.53] 2022-08-03 21:06:01

Commentsaas dugnelt hiihed olon hun ene doctoriin sanaag demjij bainaa.Mongol humuus uls ornii ene buruu zamaar yavj baigaag oilgoj bainaa.Oroitson ch zasaj zalruulah heregtei.

Зочин [66.181.160.85] 2022-08-03 06:22:20

Маш зөв шүү. Даанч манайхан хэрэгжүүлэхгүй биздээ. Энэ үеэ өнгөрөөсөн зүйлсүүд одоо цагт үнэхээр хэрэггүй ээ. Хөгжлийн чөдөр тушаа болж, оюуны хоцрогдолд хүргэж байгаа нь үнэн шдээ.

zochin [202.126.90.145] 2022-08-03 05:00:59

ZOB SHUU

Зочин [66.181.161.20] 2022-08-03 05:59:55

Ulamjlalt bayaraa orchin tsag ueteigee lzoxitsuul...malchid morio yaj bno..Turiin ordond zalarsan ulasn zalaat yachid malchin boloh xerrgtei..

Zochin [66.181.161.20] 2022-08-03 05:58:16

Mash zub odoo ouyn uhaan iig demj.. bieiin xuch..amitan tamkah...xet muhar susegt abtaj shine ueiin olon zaluusiig erdem bolobsrol bish xotsrogfol muhar susgerr tarhiig ugaaj amidrald ni gsi bolj bna

Зочин [66.181.160.127] 2022-08-03 05:45:35

ТАНД БАЯР ХҮРГЭЕ, МАШ ЗӨВ АСУУДАЛ ХӨНДӨЖЭЭ. МАНАЙХ ШИГ МУХАР СҮСЭГТ ИДЭГДСЭН, ХИЙ ХООСОН ЗҮЙЛД ХУВЬ ЗАЯАГАА ДААТГАДАГ МУНХАГ УДИРДАГЧТАЙ УЛС ДЭЛХИЙД АЛГАДАА. ЕРӨНХИЙӨГ ГЭЖ НЭГ САГСУУ БОЛОВСРОЛГҮЙ ДҮНХҮҮ ХАР ЮМ, ИХ ХУРДЫН ДАРГА НЬ ДҮЙНГЭ МАНГУУ, ЕРӨНХИЙ САЙД НЬ ДАМПУУРСАН КОЛЛЕЖИЙН БОЛОВСРОЛТОЙ МУЛГУУ ТӨРТЭЙ УЛС ӨӨДЛӨХГҮЙ БАЙНА.ДАА. ЯДАЖ ЭНЭ ДЭЛХИЙГ ХАМАРСАН ӨВЧНИЙ ҮЕД ТЭВЧИЖ БОЛОХ НАЙР НААДАМ, ОЛНЫ ЦУГЛААН, ЯМАР Ч СОЁЛГҮЙ БАЯР ЦЭНГҮН, БӨХ МОРЬ, УУЛ ОВОО. ЁСТОЙ ТҮЙ ЧЕРТ

Зочин [150.129.142.24] 2022-08-03 04:59:49

зөв маш зөв

Dr. Aditya [197.211.53.28] 2022-08-03 04:52:08

If you want to sell your kidney for money $780,000 contact this hospital email: Dr.pradhan.urologist.lt.col@gmail.com

Зочин [66.181.179.228] 2022-08-03 04:45:50

Ene yg unen shuu uurchluh tsag bolson shuu

Зочин [202.9.41.11] 2022-08-03 04:44:04

Бусдаас ялгардаг соёлын энэ зэргийн коммунист хужаа өвгөн хорьчдоггүй байх шүү.Харин зардал бага цомхон хийх тал дээр бодох хэрэгтэй..

Зочин [103.212.118.158] 2022-08-03 06:14:15

Чи бол ёстой коммунист хужаа байна. Морь.бөхийг хорих нь зөв . муу хужаа минь

Зочин [103.212.118.158] 2022-08-03 06:12:42

Чи мөн хуцваа. Чи жинхэнэ хужаа байна.

Зочин [66.181.161.58] 2022-08-03 05:07:36

Хужаа гэж хэнийг хэлэв. Дахиад сайн уншаад үзээрэй.

Зочин [103.212.119.178] 2022-08-03 04:32:26

зөв шүү, ядаж энэ бүхэнд төр оролцож далдагнадагаа болимоор байнаа, хийх ёстой ажлаа л хийсэн шиг хиймээр байна

Маш зөв [192.82.75.95] 2022-08-03 04:31:08

Их сургуулийн багш хэлэхгүй бол өөр хэн ийм үнэнийг хэлэх бэ, маш зөв дэмжиж байна. Найрлаж цэнгэж, бааж шээж, ууж идэх, өмсөх зүүхээрээ уралдахаа үндэсний соёл гэж солиорсон ард түмэн монголоос өөр энэ хорвоо дээр байхгүй

zochin [202.179.27.198] 2022-08-03 04:28:16

Sainhan yariltslaga unshlaa. 21-r zuund 13-r zuunii setgehuitei amidarch baigaa undesten bid l baigaa baih. Olon hun unshaasai. Tand amjilt erooe.

Зочин [66.181.161.49] 2022-08-03 04:16:59

Хориглож болохгүй байх үндэсний өв соёл дархлаатай холбоотой асуудал шүү дээ, энэ дээр холбоод нь сайн ажиллабал шийдэж болно гэж боддог сумо барилдуулахгүй даваа наймаалдаг учраас хориглолоо гэж япончууд яридаггүй шүү дээ, харин холбоо нь зөрчил гаргасан бөхчүүдэд хатуу арга хэмжээ авч чаддаг бол дорохноо гайгүй болчир асуудал байх, ер нь гарц арга хайна гэхээс болчий гэж дайрах буруу байх

Зочин [66.181.160.19] 2022-08-03 04:15:19

ЗӨВ хө - ТИЙМ ...

Зочин [66.181.187.64] 2022-08-03 04:15:07

зөвөөр боддог профессор бдаг юм бна. естой хэрэггүй 3 эд бна.

бат [103.212.116.223] 2022-08-03 04:14:37

ЭНЭ ХҮН МАШ ЗӨВ ЗҮЙЛИЙГ ХӨНДӨЖ БИЧСЭН БАЙНА. БӨХ, МОРЬ, УУЛ ТАХИХАД МАШ ОЛОН ХҮН ОРОЛЦОЖ, ЦАГ ХУГАЦАА АЛДАЖ, АРХИДАЖ, АВИЛГАДАЖ, ХОР НАЙРУУЛЖ, АЛБАН ТУШААЛЫН НАЙМАА ХИЙЖ МУУ МУУХАЙН ҮҮР УУРХАЙ БОЛСОН. ДЭЭРЭЭС НЬ МАШ ОЛОН ЛАМ НАР, УЛС ТӨРЧИЖ, ХӨШӨӨ БОСГОЖ, АРД ТҮМНИЙГ МУНХРУУЛАХ АЖИЛДАА ОРЖ, ХООРОНДОО ХЭРЭЛДЭЖ, УЛС ОРНЫГ СӨНӨӨЖ БАЙНА.

Zochin [122.201.24.60] 2022-08-03 04:10:38

Boduushtai zuil yarij..alivaa neg tiish tuulshirj bolohgui..

Зочин [202.9.40.2] 2022-12-29 07:19:31

ер баяр наадам ихдэж намрын өвөлд бэлтгэх ажил хоцрогдож үүнээс болж байгаль их бохирддог үнэн шүү дээ морины уралдаанд бодууштай улс төрчид хурдан морио болих хэрэгтэй битгий наадамд оролцуул малчин хүн морио уя эрийн 3 наадмыг үзэх жуулчид ирж манай эдийн засагт маань улсад ашиг ордог учир хийх нь зөв шүү улснийтээрээ тогтсон өдөртэй манай баяр өдөр болгон бна шүүдээ үүнийг журамлах нь зөв шүү


61 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
61 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.