Гадаад харилцааны дэд сайд Ше Фэн АНУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Р.Николас Бернсийг дуудаж уулзжээ

Aдмин / Гадаад мэдээ

Хятадын Гадаад харилцааны дэд сайд Ше Фэн АНУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Р.Николас Бернсийг наймдугаар сарын 2-ны шөнө дуудан уулзаж, Америкийн Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Патрисия Д'Алесандро Пелоси Хятадын Тайваньд ирсэн асуудлаар Хятадын засгийн газрын байр суурийг давтан сануулж хүчтэй эсэргүүцэл илэрхийлжээ.

Ше Фэн хэлэхдээ “Нэнси Патрисия Д'Алесандро Пелоси хууль дүрэм, гэрээ хэлэлцээр, ёсзүйг умартан зориуд галаар наадаж, Нэг Хятадын зарчим, Хятад-Америкийн хамтарсан гурван мэдэгдэл зэргийг уландаа гишгэж, хоёр орны харилцааны улс төрийн байр суурийг ноцтой зөрчиж, Хятад улсын бүрэн эрхийг үл хүндэтгэн, нутаг дэвсгэрийн бүтэн бүтэн байдлыг зориуд эвдэж, Тайванийг тусгаарлах хүсэлтэй этгээдүүдэд буруу дэмжлэг үзүүлж байна. Үүнийг Хятад улсын засгийн газар зүгээр хараад суухгүй. Америкийн засгийн газар энэхүү ёс бус үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой. Хятадын тал хатуу чанга хариу арга хэмжээ авах болно. Хятад улс хэлсэндээ хүрнэ. Хэн ч Тайваний асуудлаар улс төрийн ашиг хайх нь санасных нь гарз юм” гэжээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.