И.Мөнхжаргал: Шүүмжлэл сонсдоггүй нялцагануур нам төр удирдана гэж санахын ч хэрэггүй, больсон нь дээр!

Aдмин / Улстөр

И.Мөнхжаргал: Шүүмжлэл сонсдоггүй нялцагануур нам төр удирдана гэж санахын ч хэрэггүй, больсон нь дээр!

Эдийн засаг хүндэрч, ард түмэн бухимдалтай байна. Эрх баригчдын алдаатай бодлогод ташуур өгөх ёстой сөрөг хүчин маань энэ цагт дотроо хагаралтай хэвээр байна. Ард түмэн, улс эх орныхоо эрх ашгийн төлөө АН хэзээ эвлэрэх вэ?

Ардчилсан нам 21 аймаг, 330 сум, 9 дүүргийн 204 хороонд салбар нэгжтэй үндэсний хэмжээний том нам. Намын анхан шатны байгууллага, бүх гишүүдийн дунд хуваагдаж талцсан асуудал байхгүй. Харин өмнө нь дарга байсан хэсэг бүлэг хүмүүс өөрсдийн дагалдагч нарын хамт Ардчилсан намыг цаасан дээр оршдог мэтээр эрх баригчдын дэмжлэгээр хуурамч тамга, бичиг баримт үүсгэж хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан дотооддоо хагаралтай байгаа зохиомол дүр зургийг бий болгоод байгаа юм. Нийгэмд ойлгогдож байгаа нь хагаралтай юм шиг харагдаж байгаа боловч намыг бүтцээр нь харвал огт хагарсан асуудал байхгүй. Мэдээж тэр хэсэг хүмүүстэй ярилцаж ойлголцох хэрэгтэй. Энэ асуудлыг хурдан шийдэхийн төлөө бид ажиллаж байна. Харин энд хугацаа хэлэх боломжгүй байна. Мэдээж одоогийн эрх баригчдын эсрэг хамгийн том сөрөг хүчин бол Ардчилсан нам учир бид сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэх ёстой гэдэг дээр санал нэг байна. Ардчилсан намын залуучууд, гишүүд өөр өөрсдийнхөө өнцөгөөр үзэл бодлоо илэрхийлсээр байгаа.

Ц. Элбэгдорж, Женко хоёр намынхаа эв нэгдлийг хангахаар уулзсан тухай мэдээлэл харагдах боллоо. Энэ үнэн үү. Тийм бол ямар үр дүн хүлээж болох вэ?

Дээрх хоёр хүний хоорондоо уулзсан эсэх талаар надаас асууж байгаа нь зохимжгүй байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танай намын дарга Х. Баттулгыг АТГ-д шалгуулах үүрэг өгсөн гээд л шуураад байх юм. Энд ямар улс төр яваад байна вэ. Зарим нь өөрийн туслахаар дэргэдээ авчирсан хүнийг шалгуулна гэдэг худлаа, жүжиг гэлцэх юм?

Энэ тухай таниас анх удаа сонсож байна. Үнэхээр ийм үүрэг өгсөн бол үүрэг өгсөн хүнээс нь тодруулах нь зүйтэй байх гэж бодож байна.

АН-ын залуус МАН болон ХҮН руу орох болсон гэх юм. Танай нам талцлаа зогсоохгүй бол хамаг потенциаль сайтай залуусаа өрсөлдөгч намдаа алдаад дуусах юм биш үү?

Улс төрийн нам гэдэг бол үзэл бодлын нэгдэл юм. Ардчилсан нам гишүүдийнхээ үзэл бодлоо илэрхийлэн шийдвэр гаргах эрхийг хүлээн зөвшөөрч нээлттэй байдаг учир бүх гишүүд намд элсэх, мөн намаас гарах тухай өөрөө шийдвэр гаргах бүрэн эрхтэй. Одоогоор бидэнд Ардчилсан намаас гарч ХҮН намд элссэн гишүүдийн тухай нэг ч тоо баримт байхгүй байна.

Ингэхэд ХҮН нам үзэл баримтлалаа сольж АН-ын байр суурийг булаацалдаж байна. Танай намын хагаралтай байдал МАН-ын халаасны намд боломж олгоод байна шүү дээ. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

Зүүний чигийн үзэл баримтлалтай “Хүн” гэдэг намын тухай мэдээг өмнө нь харж байсан ч саяхан барууны чигийн нам боллоо гэсэн мэдээллийг хэвлэлээс харлаа. Нам гэдэг анх байгуулагдахдаа үзэл баримтлалаа тодорхойлж, түүндээ нэгдсэн гишүүдийн нэгдэлээс бий болдог. Гэтэл гэнэт Үзэл баримтлалаа сольж байгаа нь нам биш зүгээр л орогнох нүх хайсан мэрэгч амьтан шиг зүйл байна гэх дүгнэлтэд хүргэж байна. Зүүнээс баруун руу үсэрдэг үзэл бодолтой нам гэж юу байх вэ дээ.

Эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг явуулахаар зэхэж байгааг юу гэж харж байна вэ?

Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай асуудал өнгөрөгч хавар нилээд сөхөгдсөн. Тэр үед Ардчилсан нам олон удаа байр сууриа илэрхийлсэн. Гэвч Ардчилсан нам Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжинэ дэмжихгүй тухай асуудлаар бус энэ өөрчлөлт чухам юуг өөрчлөх гэж зорьж байгаа тухай, хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг нийгэмд огт танилцуулахгүй байгаа тухай, мөн эрх баригч нам өөрөө Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай төслийг парламентэд өргөн барьсан эсэх нь тодорхой бус байгаа тухай, Тэд ямар төсөл өргөн барьсан нь яагаад нийтэд ил тод бус байгаа вэ? Гэх асуудлыг хөндөж байна. Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа бол юу өөрчлөх гэж байгаагаа нийгэмд тодорхой танилцуулж Монгол хүн бүрийн санааг тусгаж бүх нийтэд ил тод үйл ажиллагаа зохион байгуулах ёстой. Одоогоор иргэдээс нэг ч удаа асуугаагүй байна. Тиймээс энэ өөрчлөлтийг үр дүнтэй гэж харахгүй байна.

МАН-ын генсек таныг шүүхэд өгсөн байсан. Яг ямар асуудал үүссэн юм бэ?

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан МАН-ын нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр намайг шүүхэд бус цагдаагийн байгууллагад шалгуулах гомдол гаргасан. Үүний дагуу цагдаагийн байгууллага шалгаж прокурорт шилжүүлсэн. Өмнө нь нэг удаа шүүхэд шилжээд буцсан боловч прокурор давж заалдан 2022.08.01-нд дахин шүүх хурал товлогдсон байсан. Гэвч шүүх хурал хохирогчийн хүсэлтээр 2022.08.17-ны өдөр хүртэл дахин хойшилсон байна. Миний зүгээс Монгол Ардын намыг Ардчилсан намын дотоод асуудалд оролцож байгаа тухай асуудлыг шүүмжилсэн нь МАН-ыг гүтгэн доромжилсон зүйл огтоос биш гэдгийг хэвлэл мэдээллээр маш олон удаа хэлж байна. Ер нь бол Эрх баригч намын нэр хүндийг эрүүгийн хуулиар хамгаалдаггүй юм. Монгол улсын өмнө томоохон үүрэг хүлээгээд буй эрх баригч намыг сөрөг хүчин болон иргэн хүн шүүмжилж, зөвлөж явах үүрэгтэй. Жишээ нь өчигдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Улсын их хурлын гишүүн хүн улс төр нийгмийн зүтгэлтэн нийлэлч Баабарын сошиалд бичсэн ганцхан өгүүлбэрт эмзэглэж байгаагаа төрийн ордноос мэдэгдсэн нь Монгол төр дархлаагүй, сул дорой, үг даах чадваргүй хүчгүй болсныг харуулж байна. Сонгуулиар эрхээ авсан гээд бүх зүйлийг өөрсдийнхөөрөө шийдээд байж болохгүй. Нийгэмд явж байгаа шүүмжлэлээс авах юм аа аваад засаад явах ёстой байтал эрүүгийн хуулиар далайлгаж байгаа бол уучлаарай та нараас айхгүй шүү. Тийм зүйл хаана ч байх ёсгүй. Ийм нялцагануур нам төр удирдана гэж санахын ч хэрэггүй. Больсон нь дээр.

Эрх баригч нам зургаан жил төрд суулаа. Тэд шүүмж сонсох дургүй болжээ. Өөрсдийнх нь алдаа дутагдлыг шүүмжилсэн хэнийг ч шүүх цагдаад өгч айлган сүрдүүлдэг байдал олонтаа давтагдаж байна. Үүгээрээ дарангуйлал ноёлж байгааг илэрхийлж байна гэсэн шүүмж нийгэмд бий. Та үүнтэй санал нийлэх үү?

Өнөөдөр бидний амьдарч буй нийгэм дарангуйлал руу явж байна. Эрх баригч нам иргэдийг дуугүй байлгаж, хүлцэнгүй дорой байлгахыг хүсч байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид өөрсдийн заяагдмал эрхийг эдлэх ёстой гэдгээ бүрэн ухамсарласан ард түмэн шүү. Та нарын дарангуйллаар амаа хамхина гэж байхгүй. Түр зуурын эрх мэдлийн сэжүүр атгасан коммунистуудаас айж сүрддэг ард түмэн биш ээ. Та нарт нэрээ хамгаалах биш иргэдийн төлөө, Монгол улсын төлөө хийх ажил маш их байна. Өөрсдийн үүргийг ухамсарлахгүй төрийн нэрээр далайлгаж ард түмнийг хүлцэнгүй дорой байлгах гэж хичээсээр байвал иргэд байх газарт чинь буулгаж чадна шүү. Ийм энгийн зүйлийг ч ойлгохгүй коммунистууд өдгөө Монголын төрийг удирдаж байгаад л их харамсаж байна.

Оросын танк, зэвсэг манай улсад хамтарсан сургууль хийхээр орж ирлээ. Энэ үйл явдлыг хэрхэн дүгнэж байна вэ. Олон улсад бид яаж харагдаж байгаа бол?

Монгол улс бол олон намын тогтолцоотой ардчилсан орон. Монголд төрийн гадаад бодлого гэж нэг л зүйл бий. Төрөөс явуулж буй гадаад бодлогын хүрээнд миний зүгээс дүгнэлт хийж энд ярих нь зохимжгүй байх. Одоо хэрэгжүүлж буй Монгол улсын гадаад бодлого нь олон улсын хамтын үйл ажиллагаа, эдийн засгийн нөхцөл байдал, улс хоорондын гэрээ хэлэлцээр цаашдын нөхөрсөг харилцаа гэх мэт олон талаас нь асуудлыг харж, судлаж хийж буй үйл ажиллагаа гэж найдаж байна. Бид өнөөдөр энэ асуудлаар талцах нь чухал биш, гагцхүү Монгол улсын эрх ашгийг нэгт тавьж шийдвэр гаргаасай гэж хүсч байна. Одоогоор олон улсад үүсээд буй ойлгомжгүй нөхцөл байдалд Монгол улсын аюулгүй байдал, эдийн засгийн баталгаа, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулалгүй сахин хамгаалж үлдэх нь нэн чухал зүйл юм. Харин энд аль нэг нам онцгойрч дүгнэлт хийж мэдээллэх нь улсдаа хохирол учруулах ч үйлдэл байж мэдэх юм.

Өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан “Ардчилсан намын үеийн их өрийг дарах гэж энэ Засгийн Газар хамгийн хүндийг нь үүрч байна” гэв. Энэ үнэн үү?

Сангийн сайд хариуцлагатай албан тушаал боловч ийм хариуцлагагүй үг хэлсэнд гайхлаа. Ганцхан өгүүлбэрээр би няцаая. Чингис бонд авах үед МАН МАХН-тай хамтарсан Засгийн газартай, Сангийн сайдаар нь МАН-ын гишүүн Ч. Улаан, Ж.Эрдэнэбат байсныг санах ёстой. Санахгүй бол google-ээс хайгаад уншиж болно. МАН эдийн засгийн хямралыг давж чадахгүйдээ тулсан бол бусдад алдаагаа тохолгүй баримт факттай ярь. Бас Ковид цар тахлын үед авсан сая сая ам.долларын тусламжийг хэрхэн зарцуулсан тайлангаа ард түмэнд тавь гэж зөвлөе! Бас нэг баримт дурдахад, Монгол хүн бүр 15 сая төгрөгийн өртэй байсныг сүүлийн 6-хан жилд МАН засаглахдаа дахин 15 саяаар нэмж 30 сая төгрөгийн өрөнд орууллаа. Эхний 15 саяын өр нь 1921-2016 оны хооронд 95 жилийн турш тавьсан өр байсныг баримт шүүж уншихыг Сангийн сайдад зөвлөмөөр байна. Тэгээд ч ер нь төрийн сайд хүн МАН-ын өр, АН-ын өр гэж ярьж болохгүй. Бид нэг л эх оронтой.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

rewrbgfnfgsfhghjfg fdfgdfgdfg https://www.google.com/rtfsds06061987 ! [212.58.120.219] 2022-08-06 09:31:23

rewrbgfnfgsfhghjfg fdfgdfgdfg https://www.google.com/rtfsds06061987

rewrbgfnfgsfhghjfg fdfgdfgdfg https://www.google.com/rtfsds06061987 ! [212.58.120.219] 2022-08-05 19:00:26

rewrbgfnfgsfhghjfg fdfgdfgdfg https://www.google.com/rtfsds06061987

z0chin [203.91.115.249] 2022-08-05 02:35:57

ENE NUSAN BUU AIMGIIN ARDCHILSAN NAMIIG UDIRDAJ CHADAAGUI CHATSGA

Z [192.82.88.57] 2022-08-04 23:54:53

Tsegtstei yarijee.. tiim bid neg Mongol ulstai

ЗОЧИН [103.10.22.87] 2022-08-04 23:06:52

ИДЭЖ УУЖ ХАНАНА ГЭЖ БАЙХГҮЙ ШИЛМЭЛ ХУЛГАЙЧДЫН МАН-ыг ТАРААХ ХЭРЭГТЭЙ, УЛСЫГ 100 ЖИЛ УДИРДААД ДЭЛХИЙН ХАМГИЙН ЯДУУ, ХАМГИЙН ИХ ӨРТЭЙ УЛС БОЛГОСОН, ХЭДЭН АРВАН МЯНГААР НЬ АРД ТҮМНЭЭ ХҮЙС ТЭМТРЭН ЯРГАЛСАН НАМЫГ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООЖ ТАРААХ ЁСТОЙ, УЛСЫН ТӨСВИЙН 14 ТЭРБУМААР БАРЬСАН ТТ-ын ОРДНЫГ ТӨР АВАХ ЁСТОЙ, ЭНЭ НАМ ОДОО УЛСЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ БУСНИУЛАХ ЗАМРУУ ОРЛОО, ҮГЭЭ ХЭЛЖ, ТУСГААР ТОГТНОЛОО ХАМГААЛАХЫГ УРИАЛСАН ЭХ ОРОНЧДЫГ ХУУРАМЧ ПАЙЗ ЗҮҮЖ 37-38 ОНЫХ ШИГ БАРИВЧЛАН ЗАЛХААН ЦЭЭРЛҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ, МАН, ОЮУНЭРДЭНЭ ГЭХ ЭРГҮҮ ТӨЛӨГНИЙ ДАРАНГУЛАЛ ТОГТЛОО, АРД ТҮМЭН ЭХ ОРНОО МАН-ын ХУЛГАЙЧ, АВИЛГАЧИД, ГАДНЫ ТУРШУУЛУУДААС ХАМГААЛЖ БОСОХ ЦАГ ИРЛЭЭ.

Зочин [103.229.122.165] 2022-08-08 09:12:46

Арчаагүй арьс, АНусынхан аргаа барахаараа ард түмний намыг тараана гэж солиордог юм. Энэ улсад ямар нам байхыг ард түмэн л мэддэг. АН гэж байгаа бол түүнээ торд. Угаасаа төрийн эргэлт хийсэн хулгайчид, аль ч байгууллагад багтах шингэх газаргүй байсан дэмий донгосож, бөөр бөгсөө зарагч нар, луйварчид, дамчид, эх орноо үгүйсгэгчид, Хужаагийн сүг сүнснүүд, Буриадын хонзон санагч, тэнэмэлүүд АРДЧИЛСАН нэртэй дээрэмчдийн бүлэглэл байгуулж 30 жил хорлон сүйтгэлээ, ОДОО БОЛНО.

Зочин [202.55.188.118] 2022-08-04 18:08:50

Ардчилсан Намын амьдрал Элбэгдорж Баттулга хоёрын үзэмж,харилцаанаас хамаарч байгаа бол харамсалтай,бас ирээдүйгүй байгаа хэрэг.Ардчилсан Намаас Элбэг,Жэнко 2 хоёулаа холдож явах ёстой

Иргэн [103.57.93.195] 2022-08-04 12:50:25

МАН -толгойнуудийг Зайлуул !!!!!!!бүр ухаарахаа байсан!!!!!!Огцоруул эргүүнүүдийг !!!!!!

Дарам [122.201.21.68] 2022-08-04 12:24:37

Хөөрхөн пээдгэр пацаанууд шүү... хэл ам нь гүйцэгдэхээ байж, хийх үйлдэх нь хойшоо суусан, тархи нь буруу бодол тээсэн. Эд нар улс төрийн хэрүүл хийхээс өөр юу хийж чадах бол... барилга, зам дээр ажиллуулах юмсан... хагас өдөр болоод даралт нь ихсээд тасраад өгөх биз хөөрхийс

Егор [212.90.126.18] 2022-08-04 12:15:24

Представьте, что Ваше коммерческое предложение отправлено в формы обратной связи миллиона сайтов. Как считаете, сколько заявок Вы получите? Представьте, что даже всего 1% обратили внимание на Ваше предложение, это 10 000 человек. Даже если 1% из них целевые, это 100 потенциальных клиентов, которые хотят заказать Ваш продукт. Но все зависит от Вашего направления. Например, вряд-ли предпринимателю из Санкт-Петербурга будет интересна доставка пиццы в Сочи. Но если Вашу услугу можно заказать онлайн или у Вас B2B направление (любые услуги, в которых целевая аудитория другие компании/предприниматели), то такая реклама идеально для Вас подойдет. Например, Вы фрилансер, маркетолог, у Вас интернет-магазин или даже продаете мед.маски оптом. Большой плюс рассылки по формам в том, что т.к. львиная доля ЦА владельцы/администраторы сайтов, поэтому средняя платежеспособность ЦА высокая. Конечно, среди миллиона сайтов будут и сайты-блоги, далеко не все получатели будут целевыми. Но из-за очень больших объемов, даже 1% = огромный охат. Теперь перейдем к гарантиям. Мы понимаем, что в интернете встречается всякое, поэтому чтобы Вам было спокойнее: 1)Перед рассылкой мы предоставим скриншот из программы с Вашим проектом, подтверждающий готовность к запуску 2)Во время рассылки у Вас будет доступ к обратному емайлу, чтобы Вы могли отслеживать процесс рассылки в онлайн-режиме 3)По завершении рассылки отправим скриншоты с подробными отчетами о результатах рассылки, подтверждающие выполнение обязательств с нашей стороны. Хотите, составим для Вас коммерческое предложение, согласуем с Вами и запустим рекламу? Свяжитесь с нами в течение суток и в качестве бонуса составление оффера будет бесплатным. Все подробности также отправим в ответном сообщении. Наш E-mail: kouxjsacad@mail.ru ВАЖНО: Пожалуйста, в сообщении указывайте Ваш контактный ватсап либо телеграм, для удобной и более оперативной связи. Названивать или использовать Ваши контакты для какой-либо другой цели, кроме оперативной связи мы не будем. P.S. Извините за беспокойство, если мы с Вами уже сотрудничаем. С Уважением, руководитель команды Formarketing.

Э [64.119.21.91] 2022-08-04 08:15:44

Зайл

Нам дагасан новш [150.129.141.114] 2022-08-04 07:35:22

Ярилцлагыг уншсан үнэн нам дагасан худлаа шаасан п байна шдээ. Албан тушаалд очих юм бол ямарч хогийн юм хийж мэдэх п

Зочин [66.181.161.63] 2022-08-04 06:18:55

МАН ыг тараа. Эдний нэр төр гэж юу байх вэ. Монголыг бүх шатанд устгаж байна. Одоо үүрэг хариуцлага нэр төр гэх мэт наад захын хэм хэмжээ байхгүй болсон. Хууль гэж байхаа больсон зүгээр араатны хууль л үлдсэн.

зочин [119.40.103.6] 2022-08-04 04:35:47

МАН,АН хоёулаа загас шиг толгойноосоо өмхийрсэн нь үнэн. МАН цэвэрлэгээ хийж байна, ингэснээр МАН -ын залуучууд олон дайсантай болсон нь үнэн. АН-д ямарч цэвэрлэгээ алга. Элбэгдорж, Баттулга хоёр арьсаа хамгаалахын тулд АН-ыг улс төрийн тавцанд үгүй хийлээ. Цаашид ч энэ тэмцэл нэг хэсэгтээ үргэлжилнэ, АН-ын роль нэр хүнд байхгүй болно. МАН сөрөг хүчингүй болж хятадын хөгжлийн загвар монголд буй болно.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.