СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол руу орж амиа алдджээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн давааны орчим “Туул” голын усанд 1 эмэгтэй хүн ороод алга болсон тухай дуудлагыг 08.03-ны өдрийн 01:20 цагт хүлээн авсан.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 01:21 цагт ангиас гарч 20 км замыг туулан 01:45 цагт очиж Архангай аймгийн харъяат иргэн Д/30 настай, эмэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-г эрэн хайх ажиллагааг 08.03-ны өдрийн 05:00 цагаас эхлэн “Туул” голын усанд зохион байгуулж мөн өдрийн 13:18 цагт анх осолдсон газраас баруун зүгт 5 км-т “Сонгино” амралтын газрын дэргэд “Туул” голын эргээс цогцсыг олж гарган Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.63] 2022-08-04 06:12:08
голын хүйтэн усанд орвол хөлний шөрмөс шууд татаад ямар ч аргагүй шууд живдэг гэдгийг хэдэн сая удаа хэлж өгөөч ээ. Ванн тай хүйтэн усанд ч шөрмөс татдаг.