“Аравт”-д оролцохоор ОХУ, Узбекистан улсын багууд ирлээ

Aдмин / Нүүр

“Аравт” олон улсын морин цэргийн уралдаан Монгол Улсад энэ сарын 13-19-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэхүү олон улсын уралдаанд оролцохоор ОХУ, Узбекистан Улсын багууд өчигдөр хүрэлцэн ирлээ. Хоёр улсын баг тамирчдыг "Аравт" олон улсын морин цэргийн уралдаан зохион байгуулах хорооны дарга, ерөнхий шүүгч, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Биеийн тамир, спортын тасгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, хурандаа Д.Цог-Эрдэнэ "Буянт ухаа" олон улсын нисэх буудлаас угтан авсан юм.

сонин mn

Тэрээр хоёр орны цэргийн алба хаагчдад "Та бүхэн манай сайхан оронд тавтай морил. Анх удаагаа Монгол Улсад зохион байгуулагдах гэж байгаа олон улсын уралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэнд ЗХЖШ-ын даргын нэрийн өмнөөс талархал илэрхийлье" гээд уралдаандаа амжилт үзүүлэхийг хүслээ.

сонин mn

сонин mn

Үүний дараа хоёр орны баг тамирчдыг Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд "Аравт" олон улсын морин цэргийн уралдаан зохион байгуулах хорооны штабын дарга, Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн захирагч хурандаа Ш.Гантулга тэргүүтэй удирдлагууд хүлээн авлаа. Энэ жилийн "Аравт" олон улсын морин цэргийн уралдаанд Монгол Улс, ОХУ, Узбекстан, Зимбабве зэрэг орнуудын морьтон дайчид оролцоно. Уралдаанд оролцож буй тамирчид тэмцээн эхлэхээс өмнө морьтой дадлага сургалт хийж, соёл урлаг, спортоор "өрсөлдөж", Монгол Улсын зан заншил, түүх уламжлал, адууны өв соёлтой танилцах юм. 4 дэх улс болох Зимбабве улсын баг тамирчид энэ сарын 6-ны өдөр хүрэлцэн ирнэ.

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:50

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:50

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ИРГЭН [64.119.21.155] 2022-08-05 03:58:24

ДЭЛХИЙН ХОГНУУД УТГАГҮЙ ЮМ ХИЙХДЭЭ САЙН хҮМҮҮСТ ХЭРОЭГТЭЙ ЮМЫГ ХИЙХГҮЙ ХИЙЖ БҮТЭЭХДЭЭ ТААРУУ УСТГАЖ СӨНӨӨӨХДӨӨ ГАРАМГАЙ эНЭ ТАЛААРАА орОС ТҮҮНИЙГ ДАГАГСАД АДИЛ

Асуух зүйл. [103.212.119.167] 2022-08-05 04:34:26

"Дагагсад" гэж Монголоо хэлээд байна уу?

Оросоос өөр хобоотон Монголд алга. Үүнийг л санаж яв. [103.212.119.167] 2022-08-04 16:02:03

Уг нь Аравтыг анх сэдэхдээ түүнд дэлхийн олон улс, т-л Япон, Солонгос, Хятад, Америк, Герман гм улс орно гэж бодсон байх. Гэтэл хөрш Оросоос өөр улс ирдэггүй шийв дээ. Кх!!!

зочин [66.181.187.81] 2022-08-04 06:35:06

Хүүе ээ, энэ ямар учиртай цэргийн сургуулилт вэ? НҮБ-ын дарга Монголд айлчлах үетэй энэ арга хэмжээ яагаад давхцаж байгаа вэ? Энэ юу вэ? Тэгээд дайн түрэмгийлэл хийгч оросууд оролцох юмуу? Энэ юу гэсэн үг вэ? Монголчууд Монгол сайхан газар шороон дээрээ үеийн үед, үрийн үрд амар тайван амгалан, сайн сайхан, аз жаргалтай ажиллаж амьдраасай. Оросуудаас холхон явах нь аминд өлзийтэй дээ.

Pee [202.131.225.197] 2022-08-04 05:29:09

Alban yosoor Zimbabe taigaa ingeed naizalj bna uu kkk dugui duguigaa olnoo gej...


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.