Цэргийн ангийн мужаан тогонд цохиулж нас барсан хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна
Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд энэ сарын 1-нд “Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байрлах Цэргийн ангийн хашаан дотор тогонд цохиулсан хүн ухаангүй байна” гэсэн дуудлага бүртгэгджээ. Уг мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Зэвсэгт хүчний дугаар ангийн хашаанд баригдаж буй Зэвсэгт хүчний барилгын ажлын явцад өндөр хүчдэлийн шугамын доод хэсэгт автокраныг байрлуулж, краны сум өргөх явцад 380 вольтын хүчдэлтэй цахилгааны утсанд хүрсний улмаас автокраны хажууд зогсож байсан тус цэргийн ангийн мужаан, дэд ахлагч цолтой 24 настай,эрэгтэй “З” өндөр хүчдэлд цохиулж нас барсан нөхцөл байдал тогтоогджээ.
Тус хэрэгт хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөний улмаас хүний амь нас хохирсон эсэх, хариуцсан албан тушаалтнууд гэм буруутай эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл