БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилна

Aдмин / Нүүр

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны 8 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээ хийж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлууд, тухайлбал эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцоно.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.32] 2022-08-05 15:55:19

Одоо удахгүй Зелинский айлчилна

Зочин [66.181.161.32] 2022-08-05 15:54:00

Орос, Хятад 2 хөршүүдтэйгээ дайтахаараа Монголд айлчилж мэргэлүүлж ирээдүйгээ үзүүлж зөвлөлгөө авдаг болсон. Бас НҮБ ч асуудаг боллоо.

Ирсэнд баярлалаа. [103.212.119.167] 2022-08-05 04:52:59

Монголд ач холбогдол өгч байгаа нь яамайдаа. Энэ хүн ирэхгүй бол Хятадаас Монголд үзүүлэх эдийн засгийн дэмжлэг туслалцаа болно. Харин үүний хариуд юу хүсэх бол доо? Сонин байна.

Алдааг залруулья [103.212.119.167] 2022-08-05 06:38:05

"туслалцаа" гэсний хойно "алга болно" гэж бичих гэж байсан юм шүү. Алдсан байна, уучилна уу.

Зочин [202.126.88.138] 2022-08-05 04:36:01

Далдраа.

Зочин [202.9.47.3] 2022-08-05 04:08:16

Зайлаа.

Irgen [202.126.90.20] 2022-08-05 04:19:07

Mongoliin maani ediin zasag sergekh boltugai.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.