Шүүхээс тогтоосон 4 жил 5 хоногийн хугацаанд 'архи уувал' хорих ялыг биечлэн эдэлнэ
АРХИ УУВАЛ ХОРИНО
Бат “хулгайлах”, “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэний улмаас 4 жил 5 хоног хоригдохоор яллагдав. Гэтэл Бат хоригдоогүй бөгөөд зорчих эрхээ хязгаарлуулж, оршин суух хаягаа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээсэн байна. Түүнчлэн хохирогч нарын хохирлыг төлж барагдуулах, архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг шүүхээс даалгажээ.
Түүний үйлдсэн гэмт хэрэг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байсан тул ийнхүү хорих ялыг дээрх байдлаар дүйцүүлсэн юм. Хэрэв Бат нэг л удаа дээрх үүргүүдээс биелүүлээгүй тохиолдолд 4 жил 5 хоног хоригдох юм.
Хянан найруулсан: Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хэлтэс
Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. https://bkhs-criminalcourt.gov.mn/bgd/i/2852
Боловсруулсан: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.ЖАНЧИВНЯМБУУ
Сэтгэгдэл