ТӨРИЙН ОРДОН ЭЗГҮЙРЧ, СҮНСТЭЙ БАЙШИН ШИГ БОЛЖЭЭ

Aдмин / Нүүр

Монголчууд бид долоо, найм дугаар сарыг найр наадмын сар гэдэгт бүрэн итгэжээ. Сүүлийн үед нийтээрээ, нийгмээрээ хэн нэгнийхээ сайхан наадсан эсэхэд л санаагаа чилээж байгаа бололтой. Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайн чанх хойно байрлах саарал ордонд анир чимээ гүй. Төрийн ордон хэмээн нэрийддэг энэ байр эгээтэй л сүнстэй байшин мэт болоод хоёр сарын нүүр үзлээ. Хаврын чуулган долдугаар сарын 6-нд хаалтаа хийснээс хойш УИХ-ын гишүүн сэтэртэй эрхэм төрийн түшээдээс ажлын байраараа үзэгдсэн нь ховор.УИХ, Засгийн газрын ордон нь хоёр талдаа төрийн хам гаалалт гар гачихаад хоосон агуулах шиг л ханхайж байна. Гишүүдийн өрөөний хаалгыг ээлж дараалан татахад цоожтой хаал га мөргөсөөр. Урам хугарахын даваан дээр Ж.Сүхбаатар гишүүн өрөөндөө сууж байх нь тэр. Тэрээр гарын үсэг зурах хэргээр саарал ордондоо заларсан нь тэр байж. Үндсэндээ Төрийн ордонд гарын үсэг зурахаар оржирсэн Ж.Сүхбаатар гишүүнээс өөр хэн ч байсангүй.Улсын баяр наадмаас хойш УИХ, Засгийн газрын гишүүд аймгийн ой, сумын ой, даншиг наадмаас авахуулаад овооны баяр, ангийн уулзалт гээд урилга заллагадаа дарагдаж, ганган дээлээ өмсөөд, үнэтэй хөөргөө гайхуулаад, үрээгээ ч танихгүй уймарч жинхэнэ утгаараа цэнгэн хөгжилдөж явна. Иргэдийн итгэлийг авч, төрд төлөөлөх эрхэм үүрэг хүлээсэн хүмүүсийг наадмаас наадам хэсч ийнхүү наргиж цэнгэх хооронд улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал өдрөөс өдөрт дордож, иргэд ядуурлын их ангал руу

нэг нэгээрээ биш, нийтээрээ унахад ойрхон байна. Хэдхэн жишээ дурдъя. Манай улсын эдийн засгийн эрүүл мэнд анхаарлын байтугай аюулын улаан гэрэл асаагаад удсан гэдгийг эдийн засагчид анхааруулсаар байгаа. Өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч инфляци 20-30 хувьд хүрчихлээ. Монголбанкинд валютын нөөц хангалттай байхгүйгээс үүдэн ам.долларын ханш тогтмол өсөлттэй байна. Манай улсы г амь зуулгахад чухал нөлөө үзүүлдэг уул уурхайн бүтээ гдэхүүн болох нүүрс, зэс, төмрийн хүдрийн гол экспортлогч БНХАУ хилээ нам хаачихлаа.

Хэдийгээр коронавирусийн халдвартай холбон тайлбарлаж байгаа боловч нөгөө талаар БНХАУ болон Тайвань улсын хооронд үүссэн асуудал хурцадсантай холбоотой байж болзошгүйг судлаачид хэлж байна.Орос, Украины дайн хэзээ дуусахыг хэн ч хэлж мэдэхгүй байна. Өөрөөр хэлбэл, өмнөд, хойд хоёр хөрш оронд нийгэм,эдийн засаг, улс төрийн ээдрээтэй нөхцөл байдал үүсч дэлхийн III дайн эхэлж ч магадгүй байхад, хоёр хөршөөсөө хамгийн их хамаарал б ү хий манай ул сын төр, засгийн удирдлагууд хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй сархад хүртэж найрлаж наадахын ид шидийг үзүүлсээр яваа нь эмгэнэлтэй. Улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ийм ээдрээтэй цаг үед УИХ, Засгийн газрын гишүүд хэдэн сарын турш зугаа цэнгэл хөөх биш цагминуттай уралдажулс эх орон, иргэдийнхөө төлөө бодлого шийдвэр гаргаж, ухаанаа уралдуулж баймаар сан. Хэдхэн сарын өмнө залуучууд УИХ, Засгийн газар, “Ажлаа хий” хэмээн Төрийн ордны г гороолж байсан. Харин ч тэр үед УИХ, Засийн газар ажлаа “сайн” хийж байсан бололтой. Үнэнийг хэлэхэд УИХ, Засгийн газрын гишүүдийг ажил руугаа ирэх замаа мартсан байхвий гэхэд санаа зовж байна. Эзэнгүй төрийн эмгэнэл гэж...

ПҮРЭВСҮРЭНГИЙН БАТЗАЯА


Сэтгэгдэл

зочин [43.228.130.188] 2022-08-09 02:31:29

Төрийн ордонд нилээд хэдэн хүн бурхан болсон байх шүү, Дээр үед Мөнхдорж генерал хурал дээр сууж бгаад бурхан болсон, Жасрай гуай Батхүү гээд төрийнхөө ордонд үгүй болооч бгаа байх шүү,

Зочин [202.9.46.253] 2022-08-08 03:00:15

Сүнс гэснээс наад төрийн ордон дотор учир битүүлгээр алагдсан Батхүү агсаны хэргийг илрүүлээчээ.

Зочин [202.21.105.204] 2022-08-08 00:38:49

Ugaasaa l sunsnees yalgaagui bolson heden ulsaa huvaaj idsen luivarchinguudiin amid suns l tenej yavdag gazar biz dee kkkk

Зочин [202.9.41.24] 2022-08-07 15:57:43

ингэхийн тулд л Наадамын амралтын өдрийг 5 болгосон байлгүй дээ, урд нь 2 өдөрт Наадмаа хийгээд болоод л байдаг байсан , одоо бараг сар наадам хийдэг болж, баяр наадамаа их хийгээд байхаар улс хөгждөг юм байлгүй дээ :)

Зочин [202.9.46.187] 2022-08-07 12:47:48

Манай 76 болон төрийн түшээд минь мөнч сайн хүмүүс шүү их ядарсан байх сайн амраад ирээрэй.

Зочин [66.181.187.228] 2022-08-07 11:54:53

76 хулгайчийн сүнс сүүдэр нь байгаа шүү.

ZOCHIN [103.10.22.87] 2022-08-07 11:25:28

МАНАЙ ЕР-Ч,УИХ,ЗГ-ыг ОХУ-ын ТӨРИЙН ДУМЫН ГИШҮҮН АСАН В.ЖИРИНОВСКИЙ: "ТЭР УБ-Т НЬ ОЧВОЛ ТӨВ ТАЛБАЙД НЬ ЧИНГИС ХААНЫ АГУУ ТОМ ХӨШӨӨ БГАА,ТЭР ХӨШӨӨНИЙ АРД ҮЛБЭГЭР АРЧААГҮЙ,ҮХЭЭНЦ ДОРОЙ,МЭДЛЭГ ЧАДВАРГҮЙ,МЭДРЭЛИЙН АЖИГТАЙ,ШУНАЛД НҮДЭЭ СОХОЛСОН,УЛС ТҮМНЭЭ ХУДАЛДСАН,ИЧИЖ ҮХМЭЭР АДГУУСНЫ ДООД ТӨРӨЛТ ХҮН СҮГНҮҮД АВСАНД ОРСОН ХҮҮР МЭТ АМИА ТОРГООН НУУГАДАЖ БАЙДАГ ЮМ" ГЭЖЭЭ,

Зочин [66.181.161.111] 2022-08-07 08:24:28

СҮНСТЭЙ БОЛООД УДАЖ БАЙНА ДАА. МАН ГЭДЭГ СҮНСЭЭС АНГИЖРАХГҮЙ БОЛ БОЛОХОО БАЙЛАА.

зочин [122.201.24.250] 2022-08-07 06:32:43

Тийм шүү, бодууштай л зүйл бичжээ, баярлалаа. Энэ өвлийг Монголчууд хоолтой ундтай, дулаан давж чадах уу? Эрчим хүчний хязгаарлалт хийх үү? 3-хан сая ард иргэдийнхээ сайн сайхны төлөө төр засаг минь ажиллаач дээ, арай л гомдмоор юм аа.

Зочин [192.82.68.6] 2022-08-07 04:47:08

khutsaach , batzaya , ted ch khumuus yum baigaa biz dee , uulukh yumaa olj yadakh yum , tur zasag yakhaa medne ,

Зочин [203.91.115.54] 2022-08-07 03:27:02

Угаасаа л сүнстэй байшин шүү дээ. Түүгээр дүүрэн хүн сүгнүүд хөлхөлдөж байдаг. Мертвые души.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.