Андуурагдсан гүйлгээ завшсан бол гэмт хэрэгт тооцож ял оногдуулна
АНДУУРАГДСАН ГҮЙЛГЭЭ ЗАВШВАЛ ГЭМТ ХЭРЭГТ ТООЦОГДОНО
Иргэн Б нь таксигаар үйлчлүүлсний хөлсөнд жолооч Мөнхөөд 4,000 төгрөгийн төлбөрийг интернет банкаар төлөхдөө андуурч, юанийн данснаасаа 4000 юань шилжүүлжээ. Мөнхөө Б-г андуурч гүйлгээ хийснийг мэдсээр байж түүний мөнгийг буцааж өгөлгүй завшиж, өөрийнхөө өр зээлийг төлөхөд зарцуулжээ.
Шүүхээс уг 4000 юань буюу 1,478,000 төгрөгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж өөрийн хэрэгцээнд зарцуулсан үйлдлийг “алдаатай гүйлгээ завших” гэмт хэрэгт тооцон Мөнхөд Б-ийн хохирлыг арилгаж, 240 цагийн нийтэд тустай ажил хийх ял оноов.
Эрүүгийн хуульд “хүний гээгдэл эд хөрөнгө, алдуул мал, андуурагдсан илгээмж, төлбөр тооцооны алдаатай мөнгөн гүйлгээ зэргийг эзэмшигч, өмчлөгчид нь буцаан өгөлгүй, эзэмшигч, өмчлөгч нь тодорхойгүй бол цагдаагийн болон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэж хүлээлгэн өгөөгүй өөртөө завшсан үйлдлийн хохирлын хэмжээ 300,000 төгрөгөөс дээш үнийн дүнтэй бол гэмт хэрэгт тооцно.” хэмээн заасан байдаг.
Хянан найруулсан: Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хэлтэс
Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй. Зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. https://bkhs-criminalcourt.gov.mn/skh/i/2848
Боловсруулсан: Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дашдондов
Сэтгэгдэл
Зочин [192.82.80.60] 2022-08-07 23:40:02
Иймэрхүү хогийн гарууд чимээгүй мултарч чадна гэж боддог юм байх даа, Бүх юм нь тодорхой байхад...
Зочин [66.181.191.13] 2022-08-10 13:00:23
I'm
Зочин [192.82.70.167] 2022-08-07 14:50:59
Андуурсан гүйлгээнээс 10 хувийг нь авч үлдвэл шударга шүү дээ . Зүв зүгээр байхад нь өөрсдөө андуурчихаад гэмт хэрэгтэн болгох гээд үзчих юмаа
Зочин [139.5.219.243] 2022-08-08 01:29:42
Шууд буцаагаад ӨГВӨЛ юунд гэмт хэрэгтэн болох билээ Чи бол шууд завших сэдэлтэй нөхдийн нэг бна даа
Зочин [202.9.47.8] 2022-08-07 10:57:44
Банкууд хэрэглэгчийн дансны мөнгийг өөр хүний данс руу алдаа гаргаж шилжүүлсэн байвал бас хуулийн хариуцлага тооцоорой.
Rty [66.181.183.197] 2022-08-07 08:37:33
Ertnees manaid uuriin hariutslag gedeg zuiliig busdad tohson bolohleer ingej bn sh
Зочин [139.5.216.27] 2022-08-07 08:14:51
Маш зөв. Шударга ёс тогтоход нэг алхам урагш болно.
зочин [122.201.24.250] 2022-08-07 06:26:18
Согтуу байсан юм байх даа? Өөрөөр арай ингэж андуурмааргүй юм.
Зочин [66.181.191.35] 2022-08-07 04:55:23
zuv
irgen [66.181.161.33] 2022-08-07 04:55:06
gent hergiig ingej niited meeeeleh in zuw shuu