Яармагийн замын нүхэн гарцны ажил дуусах шатандаа орлоо

Aдмин / Нүүр

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Наадамчдын гудамж, Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц байгуулах бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүллээ. Энэхүү бүтээн байгуулалттай холбоотойгоор “Хүннү молл”-ын баруун урд талын уулзвараас “Шинэ өргөө” хороолол хүртэлх 200 метр замын хөдөлгөөний зохион байгуулалтад түр хугацаанд өөрчлөлт оруулаад байгаа юм.

ТЦА-наас гаргасан судалгаагаар осол хамгийн одон гардаг газруудын нэг нь энэхүү нүхэн гарц байгуулж буй хэсэг юм. Тус бүсэд сүүлийн таван жилд авто замын осол олонтоо гарч, ялангуяа хүүхдийн амь нас эрсэдсэн тохиолдол хэд хэдэн удаа бүртгэгджээ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Яармагийн замыг 2015 онд ашиглалтад оруулснаас хойш авто тээврийн осол аваарын улмаас 56 хүний амь нас эрсэдсэн байна. Дээрх ослууд гурван байршилд давтагдаж буй тул ийнхүү нүхэн гарц байгуулж байгаа аж.

Тус ажлын хүрээнд яармагийн авто замын хойд талын зорчих хэсгийг сэтэлж 19 метр урт үндсэн нүхэн гарцын угсралтын ажлыг хийж дуусгаад байна. Өнөөдрийн байдлаар явган зорчигчийн орох хэсгийн ханын бетон цутгалтын ажил болон авто замын нөхөн сэргээлтийн ажлуудыг хийж байна. Явган хүний нүхэн гарц нь нийт 37,5м урт 6м өргөнтэй, явган зорчигчийн орох гарах хэсэг нь 2 талдаа тус бүр 39 м урт, 5,7м өндөр битүү дээвэртэй шилэн фасад бүхий хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд болон дугуйт хэрэгсэлтэй зорчигчдод зориулсан налуу зам, явган зорчигчдод зориулсан шат гэсэн 2 хэсгийн орц гарцтайгаар төлөвлөгдсөн монголд анхдагч нүхэн гарц болох юм. Энэхүү нүхэн гарц ашиглалтад орсноор иргэдийн ая тухтай зорчих нөхцөл бүрдэж хөдөлгөөний аюулгүй байдал бүрэн хангагдах нөхцөл бүрдэх юм.

image

image

image


Сэтгэгдэл

Зочин [203.23.199.221] 2022-08-09 07:31:03

Нэгэнт зам хааснаас хойш 3-н гарц зэрэг хийж байгаа байлгүй дээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.