”Аавын баяр” тэмдэглэдэг болсон түүх

Aдмин / Нүүр

Наймдугаар сарын 8-н бол аавуудын баярын өдөр юм. Монгол улс 2005 оноос эхлэн “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд аавуудын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг дэлхийн 18 дахь орон. Энэхүү баярыг 1910 онд АНУ-ын Вашингтон мужийн Додд хэмээх охин аавдаа зориулан бий болгосон.

Уг баярын тэмдэглэх болсон түүх гэвээс: Сонора Смарт Додд охины ээж 16 настай байхад нь насан өөд болжээ. Охины аав Уэллиам Смарт түүнийг болон таван дүүг нь ганцаар өсгөж байв. “Ээжийн өдөрт” зориулсан мөргөлийн үеэр охины бодолд "Аавын баяр" тэмдэглэх санаа төрж гэнэ.

Ийнхүү Додд зургаадугаар сарын тавны өдөр болдог аавынхаа төрсөн өдрийг аавуудын баяр болгон тэмдэглэх гэж төлөвлөн нутгийн эрх баригчдад санал тавьсан байна. Тэд охины хүсэлтийг хүлээн авсан ч тавны өдөр тэмдэглэхэд хугацаа тун бага байсан тул зургаадугаар сарын 19-ний өдөр тэмдэглэжээ.

Удалгүй энэ баярыг хаа сайгүй тэмдэглэх болж, 1966 онд АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсон зарлиг гарган албан ёсоор “Аавуудын өдөр” хэмээн нэрийдэж, тэмдэглэх болов. Дэлхийн улс орон бүр “Аавуудын” өдрийг өөр өөрөөр тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Монгол Улсын нийт 3,2 сая хүн амтай. Үүнээс 1.591.848 нь эрэгтэй бөгөөд 20 гаруй мянга нь өрх толгойлсон аавууд байдаг аж.


Сэтгэгдэл

Зочин [188.162.254.77] 2022-08-08 11:56:33

За ямарч байсан монголын бух эрчууд аавууддаа аз жаргал эруул энх хамгийн сайн сайханыг хусэе!

Зочин [192.82.91.198] 2022-08-11 11:56:18

Энэ гадны баяруудыг болиочээ

зочин [202.9.40.241] 2022-08-08 11:46:57

Энэ 8сарын 8нд тэмдэглэдэг аавын гэх баяр нь хужаагийнх гэж нэгэн нөхөр бичсэн байх юм??? Аав гэхэд ба гэдэг гэн үү.., 8 тоог мөн л ба гэдэг юм байх ..,БА ба гэдэг өдөр гэсэн байх юм. Хужаа хүн 8 тоог шүтдэг гэж л сонссон юм байна. Нэг учир ч байх шиг л байна.

Зочин [103.229.123.177] 2022-08-08 08:55:22

Монгол эрчүүд хамаг юмаа өгөөд л муу нэртйгээ хоцрох юм. Хууль нь хүртэл эмэгтэй талдаа

эмээ [202.21.108.249] 2022-08-08 07:10:10

Oмонголд ихэнх ээжүүд эх хүнийг аав болгож аваадбүх эрхийг нь хасч ээж агч хартөйгаа нийлж боолчилж дарамталж өөрсдөө татаьарын байцаагч болж бас орон байрыг нь өөрийн болролог технологи хнтархий түгээмэл болж байна,

Зочин [103.141.250.2] 2022-08-08 08:39:50

юу ч бичсэн юм дэ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.