НОБГ: Төслийн хүрээнд 14 нэр төрлийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Aдмин / Нүүр

Австрали Улсын Элчин сайдын яамнаас 2021 онд зарласан төсөл шалгаруулалтад ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас боловсруулан хүргүүлсэн “Дорнод, Сүхбаатар аймгуудын зарим сумдын гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсгийг чадавхжуулах” төсөл шалгарч, тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр хүлээн өгөх арга хэмжээ ОБЕГ-т боллоо.

Арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Австралийн Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Дэйв Престон болон Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумдын сайн дурын хэсгийн төлөөлөл оролцсон юм.

Энэ хүрээнд Дорнод аймгийн Матад, Халхгол, Баян-Уул, Сүхбаатар аймгийн Дарьганга, Халзан, Эрдэнэцагаан зэрэг зургаан сумын сайн дурын хэсгийг чадавхжуулах 14 нэр төрлийн 30,000 австрали долларын өртөг бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг гардууллаа.

Сайн дурын гишүүдийг чадавхжуулах багаж, тоног төхөөрөмжинд зөөврийн мотопомп, сүх, хүрз, мотор болон гар хөрөө, үүргийн гал унтраагуур /РЛО/, үлээгч төхөөрөмж, зурвас татагч жоотуу, хөдөлмөр хамгааллын иж бүрэн хувцас зэрэг багтаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.