Портер загварын ачааны автомашин онхолдож, 10 настай хүүхэд бүхээгт хавчуулагдаж амиа алджээ

Aдмин / Нүүр

Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн “Өндөр тэвх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 115 км-т, сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ “Портер” загварын ачааны автомашин автозамын зорчих хэсэгт онхолдож, автомашины бүхээгт зорчигч нь хавчуулагдсан тухай дуудлагыг 08.10-ны өдрийн 16:15 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 35 км замыг туулан очиход “Өндөр тэвх” гэдэг газарт уулнаас гол руугаа нүүдэллэж байсан Зэрэг сумын харьяат малчин Б согтуугаар “Портер” загварын ачааны автомашин жолоодож яваад автозамын зорчих хэсэгт онхолдож, автомашины бүхээгт түүний хүү М /10 настай, эрэгтэй/ хавчуулагдаж нас барсан байсныг 20 минут ажиллаж гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.


Сэтгэгдэл

Зочин [122.201.21.132] 2022-08-11 15:26:30

Архичин, эхнэр хүүхэддээ аархсан эочүүд хэрэг алга даа!!!Архинд тодгой мэдүүлж, худлаа аархсан гарууд тх болж дээ!!!

зочин [202.126.89.64] 2022-08-11 03:40:12

Архи уучихаад тээврийн хэрэгсэл жолоодохоо хэзээ болих малнууд вэ

Зочин [66.181.161.1] 2022-08-11 03:24:15

Тэнэг юмнууд осол аваарь хийж хүүхдээ дандаа золиослоно. Эргүү малнууд.

Зочин [64.119.22.175] 2022-08-11 07:21:28

Өөрөө мөрөөрөө үхэхгүй гай вэ


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.