Цэцэрлэгт хүүхдээ хамруулахаар бол энэ 24-нөөс өмнө хаягаа шилжүүлсэн байх шаардлагатай
Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой эцэг, эхчүүдийн асууж буй нийтлэг найман асуултын хариултыг хүргэж байна.
-E-Mongolia аппликэйшн ашиглах боломжгүй бол хэрхэн бүртгүүлэх вэ?
- Та өөрт ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэг дээр очиж, дэмжих багийн тусламжтайгаар хүсэлтээ илгээлгэх боломжтой. (Хүүхдийн болон асран хамгаалагчийн бичиг баримт шаардлагатай)
- Хүүхдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү үйлчилгээг авах шаардлагатай бол хаана хандах вэ?
- Хэрвээ хүүхдийн асран хамгаалагч /Өвөө, эмээ, ах, эгч гэх мэт/ тухайн үйлчилгээг авах шаардлагатай тохиолдолд өөрийн болон хүүхдийн бичиг баримтыг бүрдүүлэн өөрт ойр байрлах төрийн өмчийн цэцэрлэг дээр очиж дэмжих багийн тусламжтайгаар хүсэлтээ илгээлгэх боломжтой.
- Өнгөрсөн жил цэцэрлэгт явж байсан хүүхдийг дахин бүртгүүлэх үү?
- e-mongolia.mn системийн “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” үйлчилгээгээр “Одоо суралцаж байгаа цэцэрлэгт үргэлжлүүлэн хамруулна” гэсэн сонголтыг хийж хүсэлтээ илгээснээр таны хүүхэд одоогийн сурч буй цэцэрлэгт үргэлжлүүлэн суралцах боломжтой.
- Өмнөх жилүүдэд хяналтын тоонд багтаагүй хүүхдийг бүртгүүлж болох уу?
- e-mongolia.mn системийн “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” үйлчилгээгээр цэцэрлэгт хамруулах хүсэлтээ илгээж болно.
- Одоо хувийн цэцэрлэгт байгаа хүүхдийг улсын цэцэрлэг рүү шилжүүлж болох уу?
- e-mongolia.mn системийн “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт” үйлчилгээнд “Одоо суралцаж байгаа цэцэрлэгт үргэлжлүүлэн хамруулахгүй” гэсэн сонголтыг хийж хүсэлтээ илгээснээр таны хүүхдэд боломжит сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үе шаттай санал болгохыг анхаарна уу.
-Орон нутгийн хаягтай болон түр оршин суугч иргэд хүүхдээ хэрхэн цэцэрлэгт хамруулах вэ?
- Нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд оршин суугаа хорооны улсын бүртгэлийн ажилтанд хандаж наймдугаар сарын 24-ний 17:00 цагаас өмнө хаягийн шилжилт хөдөлгөөнөө хийсэн байх шаардлагатай.
- Хувийн цэцэрлэгт өгөх гэж байгаа бол хаягаа шилжүүлэх шаардлагатай юу?
- Шаардлагагүй.
- Хүүхдээ ямар цэцэрлэгт хуваарилагдсанаа хэрхэн мэдэх вэ?
- 2022.08.26-наас хойш бүртгэлтэй утасны дугаар мессежээр мэдээлнэ.
Сэтгэгдэл