Монголын баг тамирчид “Цэргийн ралли-2022” тэмцээний IV гараанд уралдана

Aдмин / Нүүр

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг олон улсын цэргийн наадмын хүрээнд “Цэргийн ралли-2022” олон улсын тэмцээн эхлэхэд бэлэн боллоо. Энэхүү тэмцээн 8 дугаар сарын 12-16-нд Увс аймгийн Улаангом, 16-22-нд ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын нийслэл Кызыл хотод зохион байгуулагдах гэж байна.

Уралдааны бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу Монгол, ОХУ, Беларусь, Узбекстан улсын тамирчид гарааныхаа дарааллыг сонгох сугалаагаа сугалсан бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид 4 дүгээр гараанд уралдахаар боллоо.

Мөн Монголын баг тамирчид уралдаанд оролцох техникүүдээ хүлээн авснаар техникийн үйлчилгээ хийж, тэмцээний өмнөх бэлтгэл ажлаа үргэлжлүүлэн хангасаар байна гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл

Dorj [64.119.22.230] 2022-08-11 21:42:59

Хэнд хэрэгтэй юм бэ?Олон улсын хоригт орох чинь дутаа юу? Үхэрнүүдээ !!!! Хамтарч хээрийн сургууль хийлээ ч гэх шиг.Наад зэрлэг Оросуудыг чинь Дэлхий нийтээрээ жигшин зэвүүцэж бүх талын хориг тависаар байгааг харахгүй байна уу?

Зочин [202.21.124.131] 2022-08-11 09:23:25

Hogiin arga hemjee


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.