Л.Оюун-Эрдэнэ "гал"-аар далимдуулаад "...Багаа бүрдүүлнэ" гээд дайрчих вий?!
Японы Ерөнхий сайд Кишида Фүмио уржигдар танхимдаа солио, сэлгээ хийжээ. Японы Засгийн газар 19 сайдтай. Тэдний 14-ийг нь сольжээ. Шинэ сайд нарын ес нь анх удаа сайдаар томилогдсон байна. Харин манайхаар ЗГХЭГ-ын дарга, Гадаад харилцааны сайд, Сангийн сайд, Зам, тээврийн сайд, Эдийн засаг сэргээн босголтын асуудал хариуцсан таван сайдыг албан тушаалд нь хэвээр үлдээжээ.
Ерөнхий сайд Кишида Фүмиогийн хийсэн энэхүү өөрчлөлтийг Японы улс төр судлаач, шинжээчид “...Энэ нь Ерөнхий сайдын стратеги төлөвлөгөөтэй холбоотой. Үүнээс болоод Японы гадаад бодлогод өөрчлөлт гарахгүй. Мөн дотоодод улс төрийн хямрал болохооргүй боллоо” гэж дүгнэсэн байна.
Манай улсын Засгийн газрын хувьд ч сайд нартаа солио, сэлгээ хийх цаг болсон бололтой. Ингэх цагийн шаардлага ч үүссэн. Шалтгааныг хамгийн түрүүнд олон улсын эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалтай холбож ойлгож болох юм. Үүнээс гадна сүүлийн үед манай гадаад харилцаанд эерэг үр дүн цөөнгүй гарлаа. Түүнээс улбаатай эдийн засгийн томоохон төслүүд хэрэгжиж эхэлнэ. Үүнд Засгийн газар “хувийн бэлтгэл”-ээ базаах ёстой. Өөрөөр хэлбэл, том төслүүдийг саадгүй явуулахад энэ Засгийн газрын сайд нар улс төрийн даацтай, мэргэжлийн чадамжтай байх шаардлагатай. Түүнд нийцэхгүй сайд нар одоогийн Засгийн газарт бий. Ер нь бол байнга хэл амны бай болдог хэд хэдэн сайд байдаг. Асуудлаас салдаггүй. Ажил нь амждаггүй. Тиймээс л “...Засгийн газар ирж буй гал барилцдаг ганц нэгхэн сайд байна” гээд л ярьж бичээд байдаг болсон байх. Хамгийн гол нь тийм сайд нараар шалтагласан дотоодын улс төр ч ил, далд өрнөөд байгаа нь нууц биш.
Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ янз бүрийн хурал уулзалт дээр нэг бус удаа “...Надад хүнд үед гал барьж, асуудал шийддэг, хүчтэй сайд хэрэгтэй байна” гэж хэлжээ. Энэ талаар эх сурвалжууд ярьж, бичиж байна.
Л.Оюун-Эрдэнийн энэ үгийг шууд утгаар нь ойлгож болох юм. Мэдээж хэрэг, Засгийн газарт “гал” барьдаг, хүчтэй сайд хэрэгтэй.
Гэхдээ түүний үгийг “орчуулаад” ойлговол үнэнд бүр ч илүү ойр болно. Юу гэхээр, Л.Оюун-Эрдэнэ ингэж хэлнэ гэдэг бол “...Танхимын сайд нараа өөрөө мэдэж томилмоор байна” л гэсэн үг. Угаасаа Засгийн газрын одоогийн танхимыг Л.Оюун-Эрдэнийн баг гэхэд хэцүү гэдэг юм билээ. Сайд бүр өөр “дарга”-тай дуулддаг. Улс төрийн хүрээнийхэн, ялангуяа намынхан нь бүгд мэднэ. Байнга л ярьж байдаг юм. Тиймээс “гал”-аар халхавчилж байгаад багаа бүрдүүлэх сонирхол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд байх магадлал өндөр.
Нөгөөтэйгүүр, хэрвээ Л.Оюун-Эрдэнэ засгаа хөдөлгөхөөр шийдвэл процессыг яаж хийх бол?! Энэ нь улс төрийнхний анхаарлыг татаж байгаа. Тэр танхимаасаа “тоосго” сугалах уу. Үгүй л болов уу. Улс төрийн нөхцөл байдал арай ч “тоосго” сугалж аргацаахдаа тулчихаагүй байна. Тэгэхээр өөрчлөлтийг өөр байдлаар хийж таарах байх. Ямартай ч арга зам нь тодорхой болсоны дараа энэ талаар яригдах нь ойлгомжтой.
Гэхдээ томоохон асуудалд дундын хувилбараар, хөндлөнгийн дүн шинжилгээ хийж байдаг нөхдүүд “...Засгийн газар өнөөдрийн нөхцөлд Япон маягийн сэлгээ хийвэл зөв” гэж байна. Магадгүй, ингэж солио, сэлгээ хийх нь хамгийн зөв хувилбар байж мэдэх юм. Хэрвээ тэгэх юм бол сайд нараас хэн хэн явж, хэн хэн үлдэх вэ. Түүндээ тулахад хөшигний ард мөн ч их юм болно доо. Ямартай ч “давхар дээл”-тэй сайд нар өнөөдөр өөр өөрийнхөө ачааг үүрээд явчихаж байна. Гэхдээ солио, сэлгээндээ тулахаар хэнийг нь яахыг УИХ нь, нам нь мэднэ. Харин “дан”-гуудаас лав гурав, дөрвөн сайд үлдэж магадгүй. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг салбараа хөнгөхөөн даачихдаг. “...Гадаад харилцааг маш эвтэйхэн авч яваад байна” гэж салбарынхан нь ам нээгээд эхэлсэн байна лээ. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх том том төслүүдээ үргэлжлүүлж таарна. Усан цахилгаан станцууд, өргөтгөлүүд, Тавантолгойн цахилгаан станц гээд түүний гардсан ажил олон бий. Байгаль орчны сайд Б.Бат-Эрдэнэ ажлаа аваад удаагүй. Гэхдээ муугүй байна. Тэр гол нь утаагүй түлшийг хариуцна. Хэдхэн сарын дараа хүйтэрч, Б.Бат-Эрдэнэ шалгалтаа өгнө. Эрүүл мэндийн сайд С.Энхболд цар тахлын хамгийн хүнд үед маш сайн менежер хийж чадсан. Одоогийн байдлаар манай улс маскнаасаа бараг салчихаад л байна. Гэвч тахал дуусаагүй. Гол нь С.Энхболд мэргэжлийн хүн учраас эрүүл мэндийн салбарт олон өөрчлөлт эхлүүлсэн юм байна лээ. Энд тэнд энэ хэдэн сайдыг ярьж л байна.
Ер нь бол засагт хөдөлгөөн орж магадгүй. Дээр хэлсэнчлэн, гадна, дотнын “цаг агаар” нөлөөлөөд эхэлсэн. Дээрээс нь урьд өмнө байгаагүй бүтээн байгуулалт өрнөж эхэллээ. Эдгээрт Засгийн газрын чадамж чухал. Нэмээд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “...Өөрийнхөө багийг бүрдүүлнэ” гээд зүтгэчих магадлал өндөр дуулдаад байна. Энэ хүчин зүйлүүд нийлчихээр удахгүй засагт хөдөлгөөн орж мэдэх юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл
Зочин [199.119.235.223] 2022-08-13 04:09:52
Ouk said naraa solij bagaa uuriinxuuruu burduuoex xeregtei.. Odoo uls tur togtvortoi bxgui bol boloxgui shuu!!
ЗОЧИН [103.10.22.87] 2022-08-13 02:41:04
ОЮУКА МАН-ын ДАРГА, ЕС ЧИ НАМАА, ТӨР ЗАСГАА ХУЛГАЙЧ НАРААС ЦЭВЭРЛЭНЭ ГЭСЭН, ХАМГИЙН ТҮРҮҮНД НАМЫНХАА ЕНБД, ЖДҮЧИН, ЖДҮХС-ийн ХАМГИЙН ТОМ 3.5 ТЭРБУМЫН ХУЛГАЙЧ АМАРБАЯСГАЛАНГАА СОЛЬЖ ХӨӨЖ ЯВУУЛ, МӨН ЖДҮЧИН, 3.5 ТЭРБУМЫН ХУЛГАЙЧ ЕТГ-ын ДАРГА Я.СОДБААТАР, ҮАБЗ-ийн НБД Ж. ЭНХБАЯР НАРЫГ НАМААСАА ХАСЧ ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ТАТ, ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ ХҮРЭЭД ДАРАА НЬ САЙД НАРААСАА СОЛИХОО ЯРЬ,
Зочин [13.212.154.178] 2022-08-12 18:45:29
hyatadiin zasgiin gazriin bodlogiig huulaad heregjuuleed bhad emh zambaraatai, deg juramtai.niigmiig buteej chadna. belen jishee bna sh tee
Зочин [119.94.237.221] 2022-08-12 15:36:59
Хүүхдүүд улс орноор тоглож дуусахгүй юм аа
Зочин [192.82.89.240] 2022-08-12 12:56:49
Шумэрүүдийг засгаас зайлуул
1 [203.91.115.55] 2022-08-12 07:55:21
Хэрэв -- газар доорхи усныхаа турбаг --ЗЭС -- хоолоотой болгожчихвэл. Хэдэн -- зуун , мянган жил айлтгуй --ЭРУУЛ САРУУЛ. -- гадаадын том улс -ГУРЭНД -- нэр нууртэй улгэр жишээ --ОРОН БОЛЖ -- явна шуу. !!!!
1 [203.91.115.55] 2022-08-12 07:51:07
Ернхии сайдаа. Шинэ нисэхиинхээ ирээдуудг бодож , алсыг харж , МОНГОЛ ХУНИИХЭЭ , эруул мэндииг бодож Газар инженериин шугам сулжээнии -- ТУРБАГ -- зэсэн хоолоо тавьияа. Одоохондоо Монголд юу л'байна --ЗЭС-- байна шуу. !!!!!! Франц улс ниислэлиинхээ бух -- усны шугам хоолоогоо --ЗЭСЭЭР ХИИСЭН БАЙДАГ. --ЯАГААД -- Монгол улс улгэр. жишээ болгоод -- нэг жижиг хотыгоо -- зэсэн хоолоотой болгож болохгуй гэж. !!!!
зочин [66.181.187.189] 2022-08-12 07:35:58
ЗГ солигдсон ч хэзээч солигддоггүй агентлагийн дарга, байгууллагын дарга захирлаар 10-20 жил суусан, 60 гаруй настай, асар их хоцрогдсон, хэт хуучинсаг коммунист дарангуйлагч хөгшчүүлээсээ салаач ээ, тэднийг тэтгэвэрт нь гаргаач ээ.
Зочин [66.181.160.92] 2022-08-12 06:56:45
Халтар зайлаасай энэ салбар өадлөхөө байлаа мөрөөрөө амьдардаг бсан хэдэн жолооч наймаачид дампуурч дууслаа
Зочин [192.82.71.31] 2022-08-12 05:13:08
Гадаадыг дууриаж, Японыг дагаж Засаг өөрчлөх хэрэг байхгүй. Өөрийн толгойгүй явсаар олон жил болсон, өөдтэй юм болоогүй шүү дээ. Харин тэгүүлэх, сайд дарга болох хүсэлтэн дэндүү олон ...
Lodoi [203.98.76.2] 2022-08-12 05:07:10
Ali boloh salbaraa meddeg meregjil bolovsrol ondor huneer said tavih heregtei
Зочин [202.126.90.25] 2022-08-12 03:26:34
Танхимаараа огцрох нь зөв шийдэл.Өөрөө ч зайлах хэрэгтэй.
Зочин [202.131.236.170] 2022-08-12 04:18:16
ЧИ дут,гөлгөө
Зочин [103.161.242.160] 2022-08-12 01:46:02
Дэмжиж байнаа...
Зочин [192.82.78.148] 2022-08-12 01:37:34
Хэрлэнгээ соль ТЗ тээвэр дампуурлаа
Зочин [202.126.90.23] 2022-08-12 02:52:33
Heleed yughev daanch ene hed holbootoi
Зочин [122.201.22.141] 2022-08-12 01:07:03
ЕРӨНХИЙ САЙДАА ДЭМЖИЖ БАЙНА АА АМЖИЛТ
Irgen [202.179.25.108] 2022-08-12 01:32:21
OYUN-erdene er.said zorigtoi ajilaj bgaa Noming ehnii eeljind hasara
Зочин [103.26.195.123] 2022-08-12 00:40:25
Энэ Оюук юм л бол харвард оксфорд ярьж залуучууд хүчтэй гээд байдаг юм чинь обуна номин мэт шиг гадаадын сургууль төгссөн толгой хаялсан өөр шиг нь худлаа шоу ПР хийсэн юм нараар л танхимаа бүрдүүлэх биз