ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Аргын тооллын наймдугаар сарын 16. Мягмар гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Зуны адаг улаагчин хонь сарын 20. Ангараг гараг. Дэлгэрүүлэгч одтой, есөн улаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр.
Өдрийн наран 5 цаг 48 минутад мандан, 20 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд Өлсөж ундаасна хэмээжээ.
Сэтгэгдэл