Б.Пүрэвдорж: Малын үнэ унаж, юмны үнэ нэмэгдээд малчдын амьдрал хүндэрч байна

Aдмин / Нүүр

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Дулааны аргаар боловсруулсан махны экспортыг 2023 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл зогсоосон шийдвэр нь малчдад их хүндээр тусч байх шиг байна. Тус шийдвэрийг та хэрхэн дүгнэж байна?

-Дулааны аргаар боловсруулсан адууны махыг экспортлох Засгийн газрын шийдвэр тавдугаар сард гарсан. Харамсалтай нь Эмээлтийн үйлдвэр дээр үүссэн муудсан махны асуудалтай холбоотойгоор Засгийн газраас энэ шийдвэрээ цуцалж, дулааны аргаар боловсруулсан махны экспортыг зогсоох шийдвэр гаргасан. Үүнээс болж малчид өнөөдөр хүнд байдалд орох дүр зураг харагдаж байна. Энэ зун хаа сайгүй зуншлага муу байлаа. Ихэнх нутгаар гантай, хуурай байна. Тиймээс энэ жил өвөлжилт нэлээн хүндэрч магадгүй хэмээн малчид малаа их хэмжээгээр борлуулах сонирхолтой байна. Харамсалтай нь махны экспорт зогссонтой холбоотойгоор компаниуд махаа экспортолж чадахгүй байна. Агуулах дахь махаа экспортолж бэлэн мөнгө болгож чадаагүйгээс малчдын малыг худалдаж авах мөнгөгүй болсон. Үүнтэй холбоотойгоор малын үнэ нэлээн унах хүндрэл тулгарч байна. Өдийд махны компаниуд нэлээн эрчимтэй малаа цуглуулдаг. Гэтэл энэ жил ийм байдал огт ажиглагдахгүй байна. Компаниуд санхүүгийн дутагдалтайн дээр банкууд зээл өгөхгүй байгаатай холбоотойгоор бэлэн мөнгөний хомсдол бий болсон. Хомсдолоос шалтгаалж ямар нэгэн малын худалдаа огт явахгүй байна. Өдийд малчид малаа нэлээн зардаг үе. Учир нь малчид хүүхдүүдээ хот хооронд сургуульд явуулдаг. Сургалтын төлбөр, унааны зардал, хот руу явж байгаа хүүхдэдээ шинэ хувцас хунар авч өгөх, байрны түрээс зэрэг маш их зардлууд гардаг.

Хот руу хүүхдээ явуулахад урьд нь долоон сая төгрөгийн зардал гардаг байсан бол ханш унаснаар 10 гаруй сая төгрөг болж нэмэгдсэн. Энэ зардал малчдын хувьд маш том асуудал болж хувирсан байна. Тийм учраас махны экспортыг яаралтай нээх шаардлагатай. Мөн Засгийн газар аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд саад болох бус компаниудын агуулахад байгаа махыг яаралтай экспортлох чиглэлд санаачилгатай ажилламаар байна.

Аж ахуйн нэгжүүд банкинд найдах ямар ч үндэсгүй болсон. Банкууд хамгийн баталгаатай зээл болох цалин, тэтгэврийн зээл гаргахгүй байна гэдэг нь компаниудад зээлийн санхүүжилт өгөх боломжгүй гэсэн үг. Энэ нь 250-иад мянган малчин өрхийн амьдралд хүндээр нөлөөлөх нөхцөл байдалд оруулж байна. Үүнээс гадна мал туранхай байгаа. Өвөлжилт нэлээн хүндэрвэл өвлийг даахааргүй байдалтай байгаа учраас малчид мал, махны үнэ, борлуулалтын асуудалд ихээхэн санаа зовж байна.

-Олон улсын байгууллагуудаас манай улсыг дефолт зарлах эрсдэлтэй хэмээн мэдээлж байна. Сангийн сайд үүнийг үгүйсгэсэн. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргын хувьд та энэхүү мэдээллийг хэр бодитой гэж харж байна?

-Өнөөдрийн байдлаар манай улсын Засгийн газрын зээл байнга нэмэгдэж байна. Энэ зээлийг үр ашигтай төсөл, хөтөлбөрт зарцуулахгүй төсвийн урсгал, хэт үрэлгэн зардалд санхүүжүүлэх замаар ашиглаж байгаа нь манай орны ирээдүй хүнд нөхцөлд байна. Ер нь дотоод, гадаад өр бидний ирээдүй, үр хүүхдэд өвлөгдөнө. Өнөөдөр сайхан амьдарч үр хүүхдэдээ ядуу буурай, өрөндөө баригдчихсан улсыг хүлээлгэж өгөх нь бидний хувьд маш хариуцлагагүй үйлдэл.

Цар тахал, дайн, тээвэр ложистикийн хямралтай холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнэ маш их өсч байна. Үүнд хамгийн их нэрвэгдэж байгаа нь эцсийн худалдан авагчид болох иргэд. Бүх төлбөрийг төлөгчид нь иргэд болоод байгаа юм. Иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, бараа бүтээгдэхүүний үнийг тодорхой хэмжээнд барих ажлыг Засгийн газар сайн хийх ёстой. Харамсалтай нь сайн ажиллаж чадахгүй байна. Ер нь малчид хавар, өвөл хэрэглэсэн бараа бүтээгдэхүүнийхээ үнийг ноолуураар төлдөг. Зун намартаа хэрэглэсэн бараа бүтээгдэхүүнийхээ төлбөрийг малаа борлуулж төлдөг. Ноолуур хангалттай өндөр үнэтэй байхад малчид мөнгөгүй болж байна гэдэг бол бараа бүтээгдэхүүний үнэ хэт өссөн, инфляци өндөр байгаагийн илрэл. Тиймээс эдийн засагт, тэр дундаа хүнсний салбарт гол зүйлийг бүтээж яваа малчид, тариаланчдын асуудлыг шийдвэрлэх нь хамгийн чухал.

-ҮХНӨ-д оруулах эсэх асуудал шуударч байх шиг байна. Та аль заалтыг нь дэмжиж алийг нь эсэргүүцэж байгаа вэ?

-ҮХНӨ дөрвөн бүлэг хэсэгт явагдах гэж байна. Сүлдний асуудал, Үндсэн хуулийн 6.2 дахь заалт, үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх асуудал тодорхой хэмжээнд шийдэл нь гараагүй байгаа. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийх хамгийн чухал асуудал нь парламентын чадавхыг нэмэгдүүлэх тухай. Энэ асуудал дотроо дөрвөн дэд хэсэгтэй. Эхнийх нь сонгуулийн тогтолцоог холимог систем нэвтрүүлж Үндсэн хуульд үүнийгээ тусгах асуудал байна. Мажоратор буюу хүнээ сонгодог тогтолцоо бол сонгогчдын саналыг маш их гээдэг. Тухайлбал, нийт сонгогчдын 58 хувь нь МАН-ыг сонгохгүй гээд байхад УИХ-ын нийт суудлын 82 хувь буюу 62 суудлыг авсан байх жишээтэй. Энэ бол сонгогчдын саналыг ихээр гээдэг систем. Сонгогчдын санал үнэтэй байдаг. Пропорциональ системийг оруулж ирэх нь АН болоод жижиг намуудын хувьд чухал шийдвэр. Тийм учраас энэ асуудлыг дэмжиж байна.

Хоёрдугаарх нь, гишүүдийн тоог нэмэх. 76 гэдэг тоог гаргахад Монгол Улсын нийт сонгогчдын тоо 800 мянга байсан. Гэтэл өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогчдын тоо хоёр сая 100 мянга болсон байна. Энэ нь УИХ-ын гишүүд төлөөллийнхөө чадварыг алдах магадлалд хүрч байна. Гэхдээ 140, 150 болгож нэмэгдүүлэх нь буруу. Учир нь гишүүд, парламентын нэр хүнд ийм муу байхад гишүүдийн тоог ингэж нэмэх нь буруу гэж үзэж байна. Тиймээс 99-өөс дээш гаргахгүйгээр гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэж үзэж байна.

Гуравдугаарх нь, давхар дээл. Өнөөдрийн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын дан дээлтэй сайд нарын ихэнх нь мэргэжлийн сайд нар байна. Мэргэжлийн сайд нар урт хугацаандаа тухайн салбарт хэрэгтэй зөв шийдвэрийг гаргадаг. Энэ нь Монгол Улсын хөгжилд маш чухал. Дан дээлтэй сайд нар парламентад асуудлаа оруулж ирэхээр дахин сонгогдохгүй УИХ-ын гишүүд гишүүн байгаа дээрээ сайд болохын тулд дан дээлтэй сайд нарын асуудлыг нь унагаах, хавсайдаж асуулт асууж нөгөө гишүүн нь хариулах замаар тухайн дан дээлтэй сайдыг ард түмэнд муухай харагдуулдаг асуудал бий. Тиймээс 2020 онд хэрэгжсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу дан дээлтэй сайд байх нь Монгол Улсын хөгжилд хэрэгтэй гэж үзэж байна.

Дөрөвдүгээрх нь, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох тухай. Монголын ард түмэн гурван сонголт хийдэг. Нэгдүгээрх нь, УИХ. Хоёрдугаарх нь, орон нутгийн. Гурав дахь нь, Ерөнхийлөгчийн сонгууль. Гэтэл энэ гурван сонголтын нэгийг нь булаан авч парламентаас Ерөнхийлөгчийг сонгоно гэдэг бол даварсан парламент, задарсан Засгийн газарт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч даруулга болох учиртай. Дээрээс нь баахан хулгайчтай хуулийнханд ард түмнээс сонгогдсон хүчтэй Ерөнхийлөгч зангараг үзүүлэх нь зүгээр юм уу гэж харж байна. Тиймээс энэ асуудалд эсрэг байр суурьтай байгаа.

Харамсалтай нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бус Үндсэн хуулийн Цэцээр энэ асуудлын хоёрыг нь шийдэж байгаад би харамсаж байна. Өөрөөр хэлбэл, сонгуулийн тогтолцоог Үндсэн хуулийн Цэц саяхан шийдсэн. Тухайн парламент сонгуулийн тогтолцоог Сонгуулийн хуулиар шийдэх нь эрх баригч нар өөртөө тохирсон сонгуулийн системээр сонгуулиа явуулна гэсэн үг. Энэ асуудал бахь байдгаараа үлдлээ. Өөрсдөө мажоратор тогтолцоо хэрэгтэй гэвэл түүнийгээ хуульчлаад явах байдал руу аваачиж байна. Тиймээс Үндсэн хуульд зайлшгүй сонгуулийн тогтолцоог зааж өгөх хэрэгтэй байгаа юм.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар давхар дээлний асуудлыг өргөн барьснаар Үндсэн хуулийн Цэц шийдвэрлэж байна. Мэргэжлийн Засгийн газартай байх асуудлыг ингэж Үндсэн хуулийн Цэцээр шийдэж байгааг буруу гэж харж байна. Парламент Үндсэн хуулийн Цэц дээр хүмүүсийн гар хөл болсон хүмүүсээр асуудлыг шийдүүлж байхын оронд өөрсдөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө хийгээд явсан нь илүү үр дүнтэй гэсэн байр суурьтай байна.

-Энэ сарын 22-ноос ээлжит бус чуулган хуралдана. Ээлжит бус чуулганаар ямар асуудлууд хэлэлцэх төлөвтэй байгаа бол?

-Миний ойлгосноор ээлжит бус чуулганаар Үндэсний аюулгүй байдалтай холбоотой хаалттай мэдээллийг сонсох байх. Хоёрдугаарт, давхар дээлний асуудалтай холбоотойгоор Үндсэн хуулийн Цэцийн гаргасан дүгнэлтийг хүлээж авах шийдвэр гаргах байх. Ингэснээр асуудлыг өнгөцхөн засаад өнгөрч байна. Нийгэмд тодорхой хэмжээнд асуудал үүсгэж байгаа энэ зүйлийг парламент ул суурьтай шийдэх ёстой гэж үзэж байна.


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.40] 2022-08-21 13:54:22

Gulug pvrevdorj xaraad bhad shal xydlaa pz ymaa malchid yadyy bna gevel teten shig xydlaa ym bhgv malaa bankind xiij xatyy yum bolgox gesen xvsliig n l gvitseex gej bgn xydlaa geed xelelde

ЗОЧИН [192.82.64.106] 2022-08-19 04:41:46

МАЛЧИД ШИГ БАЯН, МӨНГӨТЭЙ ХҮН МОНГОЛД ХОВОР БАЙНА. ЯДУУРСАН ГЭЖ ХУДАЛ ХЭЛЖ ПОПОРХОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ ГИШҮҮНЭЭ. ХАРИН ТӨВ, СУУРИН ГАЗРЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ЧИНЬ БАГА ЦАЛИНТАЙ ХҮНД АМЬДАРЧ БАЙГААГ АНХААРААРАЙ

зочин [64.119.20.114] 2022-08-18 07:10:48

Малчид улсад татвар төлдөг үү? Мах үнэтэй хэвээрээ л байгаа биз дээ? Малчид малаа зунжин саадаггүй, сүү цагаан идээгээ боловсруулдаггүй, малын дотор гэдэс хэрэглэдэггүй хаядаг, ноос арьс шийр зэргийг нь ч хаячихдаг юм биш үү?

enh [202.9.46.3] 2022-08-17 23:26:41

maliin une unaagui ene Purebdorj gej pop nuhur baihimaa neg ih ard tumend hairtai amnaas uur ymgui

Зочин [80.239.246.181] 2022-08-17 17:22:39

Их сонирхолтой юм гэвэл манайд нэг тийм, “тиймээс малчид маанв илүү их хөдөлмөрлөж, ухаанаа уралдуулж, малаа чанаржуулах хэрэгтэй байна” гэх мэь шулуухан хэлж сэргээдэг улстөрч үнэн цөөн байдаг тиймээ? Ингээд л худлаа үгээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бөөрөнхийлж шоу хийж явдаг хүмүүсээр дүүрсэн гэдэг нь харагдаж байгаа юм.

b...j [192.82.88.183] 2022-08-17 16:48:10

Амаар ярихаас биечлэн хийдэг толгой дутах юм.

hadalch nobsh be dee. [139.5.218.211] 2022-08-17 16:05:22

haan mahanii vne unaad bna. vheriin mah 1700 togrog baihad shuu. iim hudalch novshuud malchidad taalagdah gej burah yumaa..

Зочин [103.212.119.145] 2022-08-17 16:12:19

Яг үнэн, малчид хотын хүмүүсээс хавьгүй илүү мөнгөтэй.Цалингаас өөр юмгүй төрийн албан хаагч нар л хамгийн хэцүү байгаа шүү!!!

Иргэн [66.181.191.178] 2022-08-17 14:51:02

Малчин эмэгтэй цахимаар танилцсан гадаад эрэгтэйд 210 сая төгрөгийн хэмжээний мөнгө шилжүүлсэн. Үүнээс харахад малчид мөнгөтэй л юм байна шүү дээ.

Зочин [66.181.182.125] 2022-08-17 15:49:34

Ёстой шаа гэе

Зочин [192.82.87.7] 2022-08-17 14:10:12

Бэлчээрийн даац хэтэрсэн тэр олон малаа цөөл малын татварыг нэм

Зочин [41.226.24.161] 2022-08-17 13:49:52

Ene lalar gaalid baihdaa ovoo yum tsugluulsan huur dee.

Зочин [103.26.193.171] 2022-08-17 12:26:05

Малчид л хэцүүдлээ гэх юм, яаж ч хэцүүдлээ гэсэн ямар ч байсан өлсөж үхэхгүй ш дээ, харин хотын ядарсан иргэд чинь авьяа гэхэд махны үнийг чинь дийлэхгүй эхнээсээ өлсөж юу яах нь удахгүй болжээ гэж бодохгүй байна уу, төрийн мануухай минээ

Зочин [91.20.61.229] 2022-08-17 20:28:12

Яг үнэн

Зочин [202.126.90.46] 2022-08-17 12:16:28

malchdaa mahaa xymdhan vneer bitgii zar adilhan osgo bvh vmnii vne osood bhad malchid xvn bish bmuu

Зочин [192.82.69.58] 2022-08-17 10:49:15

Ер нь дандаа өсч байдаг бмзнес гэж байхгүй, Өсч буурна гадаг чухамдаа хөгжлийнх нь хууль. Номоороо л яваа асуудал. Дэндүү дэвэргэх хэрэггүй.

Зочин [66.181.180.221] 2022-08-17 09:23:44

Үнхээр яг одоогийн малчидын амьдрал мэддэг хүн шиг ярилцлага өгчээ малчидын амьдрал мэдэхгүй хүмүүс харааж байгаа байх малчид энэ жил нилээд хүдрэх байх олон малтай баячууд гайгүй биздээ

Булган [66.181.160.8] 2022-08-17 09:22:58

Махан толгой ёстой бурж байна даа.Байж болох хамгийн дээд үнэ дээрээ байгаа.Малчдад таалагдаж байж нэг юм хийх нь дээ.90сая малтай байж 10к дээш үнээр махаа иддэг Монгол.Малчид нь бол үнэн шуналтай болцон.Хотод орж ирэхээрээ амаа олку ууж иднэ.Очхоор аяга хоол ч үгүй.Булганыхаан

Зочин [202.126.89.136] 2022-08-17 06:49:33

Сонин сэтгэх юм толгой нь 2гартайгаа хамт хөдөлдөгбол монгол хүн ингэж сэтгэмээргүй юм малчид гэдэг чинь найр хэсч нанчид хүртэж согтуу явдаггүй төр түмний буянг хулгайлдаггүй сайхан хүмүүс шүү арай л хэлсэн юм биш үү

irgen [150.129.143.237] 2022-08-17 06:13:24

yu yarij bgaagaa uneheer oilgodoguimuu, esvel albaar uduun turhiraad bdgiimuu . Mah 10,000 tug-ees deesh unetei idej bna . Yun une unah Makh hudaldaj avch idej uzeeguimuu haashaa snn nuhur be.

иргэн [64.119.18.100] 2022-08-17 05:06:19

тэгээд махны үнэ өсөхөөр малгүй иргэд яах уу Ийм хөгийн юм ярих хэрэггүйХарин оронд ньыбаруун болон говийн аймгууддаа байгаа малчдын татвар хөнгөлөх урамшууллыг нэмэгдүүлэх бага малищтай иргэдэд дэмжлэг үзүүлэх харин олон малтай иргэдээс татвар авх боломжоо үзэх хэрэгтэй Жишээ нь хэдэн зуун үхэр 10 -20 азарга адуутхй айлуудын адуу үхэр нь зүгээр л бэлчээд л явж байдаг Эзэн нь 4-5 үхэр ганц хоёр адуугаа зараад хэрэгцээгээ хангачихдаг айлууд их бий

Зочин [49.228.233.109] 2022-08-17 04:58:52

Пүрэвдоржоо чамайн дуусганаа за

Зочин [202.70.37.141] 2022-08-17 04:39:22

123

ОРКЫН ХААН [66.181.184.130] 2022-08-17 04:24:02

ШААНА БИЗ!!! ХӨГЖИЛ ДЭВШИЛ ЯДАЖ СУМЫНХАА ДОТУУР БАЙР СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙНХЭЭ ЖОРЛОНГ Ч СОЛИХ СЭТГЭЛГҮЙ ОРКЖСОН МАЛЧИДАД МОНГОЛЫН 90САЯ МАЛ ДАНСЛАГДАЖ, ХОТОД БАЙР АВЧ ХҮҮХДҮҮД НЬ ХОТ ХҮРЭЭ БУЗАРЛАЖ, ӨӨРСДӨӨ ТОМ ЖИЙП, ТОМ ХӨӨРӨГ, ТОМ ХУСУУР ӨВӨРТӨЛЖ ОРОН НУТГАА БУЗАРЛАЖ БАЙНА ДАА

Монгол [46.114.148.201] 2022-08-17 04:17:07

91 сая мал тоолуулсан гээд байгаа . Тэгээд мах авч идэж чадахгүй л байгаа шүү. Малчид нь малаа зараад амьжиргаагаа сайжруулж болох уу? 1 ч төгрөгний татвар улсдаа өгдөггүй байж юу хуцах гээд Байнаа

Зочин [66.181.160.22] 2022-08-17 13:53:17

Малын хөлийн татвар гэж авдаг шүү жил болгон

91 сая гэх энэ тоо ч эргэлзээ төрүүлж байнадаа. [59.153.115.155] 2022-08-17 08:08:01

Монголд 91 сая толгой мал байгаа юм уу? Банкнаас зээл авах, нутагтаа баян гэж тооцогдох, хүүхдээ сургуульд явуулахын ТУЛД малчид малаа ХООСОН нэмж бүртгүүлж тоогий нь өндөр зарладаг юм шиг байгаа юм. Тэрнээс биш улсад малчидын тоо цөөрөөд, малын мах иддэг хүний тоо хот, хөдөөгүй ихсээд байдаг, гэтэл малын тоо өсөх нь НЭГ Л БИШ байна.

Зочин [139.5.216.186] 2022-08-17 04:03:18

Татвар төлдөггүй, улсаас ноос,ноолуур, элдэв хөнгөлөлт авдаг, өдөржингөө найр наадам хийж, согтуу голдуу явдаг мачдыг татвар төлөгчдийн мөнгөөр толгойг нь илээд хэрэггүй. Найр наадамаа багасгаж, мөнгөөхуримтлуулж эргэлтэнд оруулж, байнгын орлоготой бол гэж зөвлөе.

Зочин [192.82.78.119] 2022-08-17 02:44:42

Malchid l hun umuu? Hitinhon hun bishuu

Зочин [66.181.184.224] 2022-08-17 07:41:01

malchid hunee bsan.

Лмсмо [66.181.160.83] 2022-08-17 02:41:08

Мал мах хямдраагүй ээ үнэтэй хэвээрээ байгаа. Мах , улаан буудай, гурил экспортод гаргахыг ард түмэн эсэргүүцнэ ээ !!!!!

Зочин [66.181.161.123] 2022-08-17 13:21:47

Tiim shuu yag unen

зочин [66.181.190.85] 2022-08-17 02:35:59

энэ нөхөр дэлгүүрт орж үзсэн болов уу мах ямар үнэтэй байсан ямар болсон г мэдэхгүй сонгуул бодоод элийрэх юмдаа

Популист талдаа юм ярих юм [202.131.239.166] 2022-08-17 02:33:26

Малчид бүтээгдхүүнээ боломжит үнээр зарж борлуулж байгаа. Энд мах жижиглэнгээрээ ямар байна түүнтэйгээ уялдаад өндөр л байгаа. Монгол Улс дан ганц малчдаас бүрдсэн олонх биш гэдгийг л ойлгомоор юм. Зөвхөн сонгогдохоо бодож худал үнэ цэцэрхэх муу.

Зочин [66.181.161.108] 2022-08-22 01:41:40

malchdaas chenj avahdaa 5500-6000 hoorond avdag languund 10000-12000 geh ym eniig dundaj bariulah heregtei boluu gej bodogdoh ym

Zochin [103.57.93.166] 2022-08-17 02:09:27

Gishuunee 7 jilee 5n jil bolgood ogooch.Ugui ee mon olon hun huleej bn aa


36 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
36 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.