Баянхонгор аймагт зам тээврийн осол гарч, ТАВАН ХҮН нас баржээ
Зам тээврийн ослын улмаас таван хүний амь хохирчээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мандалхайрхан багийн “Цагаан цахир” гэдэг газар суудлын болон ачааны автомашин мөргөлдсөн байна.
Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид дуудлагын дагуу ослын газарт очин ажиллаж Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Н-ын жолоодож явсан суудлын автомашин Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд иргэн Э-ын жолоодож явсан хүнд даацын автомашины зүтгүүртэй мөргөлдөж, дарагдсан байсан.
Аврагчид 5 цаг 20 минут ажиллаж, суудлын автомашиныг татан гаргаж, автомашины бүхээгээс жолооч болон зорчигч нарын 25-65 насны таван иргэний цогцсыг гаргаж, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
Иймд жолооч, зорчигчид орон нутгийн замд зорчихдоо хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой явахыг сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл